Apple компани энэ жил 4 инчийн хэмжээтэй iPhone гаргана гэх яриа улам хүчээ авсаар. Тэгвэл Хятадын cnBeta сайт гал дээр тос нэмж улам сонирхолтой мэдээллүүдийг цацжээ.
Тус сайтад бичсэнээр 4 инчийн хэмжээтэй iPhone утсыг “iPhone 5e” буюу “Сайжруулсан iPhone 5” гэж нэрлэх бөгөөд Foxconn-д ажилладаг эх сурвалжаас нэр болон үзүүлэлтүүдтэй холбоотой мэдээллийг авсан гэсэн байна.
iPhone 5e утас А8 чиптэй, 1GB RAM-тай байх аж. Тодруулбал энэхүү 64 бит процессорыг iPhone 6/6Plus, iPad Mini 4, iPad Air 2, Apple TV 4 зэрэг төхөөрөмжүүдэд ашиглаж байсан юм.
Түүнчлэн шинэ утас 16GB болон 64GB гэсэн сонголтуудтай, 8 мегапикселийн камертай, Apple Pay үйлчилгээг дэмждэг, iPod Touch төхөөрөмжөөс үл ялиг нимгэн, хөнгөн байх аж.
Үүгээр зогсохгүй Apple-ийн хамгийн гоё өнгө болсон ягаан алтан загвар ч худалдаанд гарах юм байна. Сонирхолтой нь шинэ утсаа оны сүүлээр танилцуулдаг уламжлалтай Apple энэ утсыг хоёр эсвэл гуравдугаар сард худалдаанд гаргах бөгөөд 500 орчим ам. долларын үнэтэй байна гэжээ.
Эх сурвалж: TheNextWeb