“Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны 19 дахь удаагийн шилдгүүд тодорч, өнөөдөр шагналаа гардлаа.
МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины газраас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 1000 гаруй хүн оролцжээ.
“Монголын сайхан бичигтэн-2015” уралдааны тэргүүн байрын шагналыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын 12 дугаар ангийн сурагч Ганбагана, Дархан –Уул аймгийн 29 дүгээр дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Шинэбаяр, Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Янжиндулам, нийслэлийн “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Буянхишиг нар хүртлээ.
Мөн сурагчдын ангилалд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 дугаар ангийн сурагч Түвшинтүлхүүр, Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст Алтай” цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч Болор-Уянга нар, уран бичлэгийн төрөлд нийслэлийн Бичиг, соёл, боловсролын төвийн уран бүтээлч Одбаяр, насанд хүрэгчдийн ангилалд Орхон их сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн дөрөвдүгээр дамжааны оюутан Сувд, мэргэжлийн багш нарын ангилалд Баянхонгор аймгийн “Эрдэнэмандал” ахлах сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Даваадолжин нар шалгарлаа.
Бүтээлийн ангилалд Сэлэнгэ аймгийн Хөтөлийн ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Гэрэлмаа, сайхан бичигтэн төрөлд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын сургуулийн 10б ангийн хамт олон, тус ангийг улсын уралдаанд бэлтгэсэн багш Болормаа нар тэргүүлсэн байна. Тэргүүн байрын шагналтнуудад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагналыг гардуулан өгөв.