Нийтийн тээврийн автобус ч хүрч очдоггүй алсаас олон саад бэрхшээлийг туулан хүүхдүүд сургуульдаа явж байгааг GoGo мэдээний агентлаг өмнө нь Б.Энхзаяа охины талаарх сурвалжлагаараа хүргэсэн.
Сургуулиас гэр хүртэлх хүүхдийн зам хамгаас аюулгүй байх ёстой. Төр энэ л үүргээ ухамсарлаж захын хорооллын хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхийг нь хангах үүрэгтэй төдийгүй сургуулийн автобус зайлшгүй хэрэгтэйг хөндсөн юм.
Тэгвэл бид энэ удаад сургуулийн автобус сэдвийг нэхэн сурвалжиллаа.
СУРГУУЛИЙН АВТОБУСТАЙ БОЛСНООР...
Нийтийн тээврийн автобусанд томчуудын бөөрөнд чихэлдэн, заримдаа бүр хаягдаж байгаа хүүхдүүдийн сургууль хүртэлх замыг аюулгүй болгох гарц нь сургуулийн автобус.
Нийслэлийн замын цагдаагийн газраас авсан мэдээллээр өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар 906 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. 15 нь амиа алдсан байна. Амиа алдсан болон гэмтсэн хүүхдүүдийн дийлэнх нь явган зорчигч байжээ.
Зам тээврийн осол даваа гарагт илүүтэй гардаг аж. Харин осол гарах цаг нь 12-13, 17-18, 20.00 буюу хичээл тарах цагаар илүү давамгай тохиолдож байгааг Замын цагдаагийн газрын тоо бүртгэлээс харж болно.
Хүүхдийн аюулгүй байдалд өндөр ач холбогдолтой учраас цаашид бүх сургуулийг автобустай болгох шаардлагатай талаар Замын цагдаагийн газраас анхааруулдаг.
Алслагдмал газраас хичээлдээ явдаг хүүхдүүд гэрээс сургууль хүрэхдээ ихээхэн цаг зарцуулдаг. Харин хүүхдийн автобустай болсноор хүүхдүүдийн өөртөө зарцуулах цаг нэмэгдэхийн сацуу хүүхдээ сургуульд хүргэх эцэг, эхчүүдийн машиныг хазгаарлаж, замын түгжрэлийг бууруулах давуу талтай.
Сургуулийн автобусыг хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүд ч талархан хүлээн авдаг. Гэрийнх нь үүдэнд хүргэхгүй ч сургуулийнхаа гаднаас шууд суудаг унаатай, ойр дөхүүлдэг болохоор нүдээ олсон ажил гэдгийг эцэг эхчүүд хэлж байв.
ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР ТӨР ЮУ ХИЙВ?
Тэгвэл өнөөдөр хэчнээн сургуулийн автобус үйлчилгээнд явдаг вэ?
Сургуулийн автобусыг 2012 оноос хойш явуулж эхэлсэн бөгөөд энэ хичээлийн жилд төрийн өмчийн 26 сургууль сурагчдаа зориулалтын автобусаар тээвэрлэж байна.
Нийслэлийн боловсролын газраас гаргасан судалгаанд үндэслэн алслагдсан сургуулиудыг автобустай болгосон талаар тус газрын эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Энхтайван хэлсэн. Гэвч судалгаа буруу юу, хэрэгжилт хангалтгүй байна уу, ямартай ч сургуулийн автобус бодит байдал дээр эзэндээ хүрэхгүй байна.
Нийслэлд гурван ээлжээр хичээллэж, 18.45-20.10 цагт тарж байгаа 21 сургуулийн ердөө гурав нь л сургуулийн автобустай.
Гурван ээлжээр хичээллэж буй ихэнх сургууль хотын төвд байрладаг, тэндээс олон чиглэлийн автобус явдаг учраас сургуулийн автобустай байх шаардлагагүй гэж Нийслэлийн боловсролын газар үзжээ.
Гэтэл гурван ээлжээр хичээллэж байгаа 21 сургуулийн 12 нь хотын захын хоёр дүүрэг болох Баянзүрх, Сонгинохайрханд байрладаг. Гурван ээлжтэй сургуулиудаас Баянзүрх дүүргийн 14, Сүхбаатар дүүргийн 58, Сонгинохайрхан дүүргийн 67-р сургуулиуд л автобустай.
Үлдсэн 18 сургуулийн хүүхдүүд хахир өвлийн хүйтэнд, хар үүрээр, харанхуй шөнөөр хэдэн буудал газар явж, сургуульдаа хүрч, гэртээ харьдаг.
Гурван ээлжтэй сургуулиудын орой тарах цаг 18.45-20.10. Тэгэхээр өвлийн улиралд зайлшгүй хэрэгтэй зүйл нь автобус. Автобусны эцсийн буудлаас цааш 3-4 км алхаж байж гэртээ хүрдэг хүүхдүүд дээрх 12 сургуульд олон бий.
ЭНЭ ОНД ХИЧНЭЭН СУРГУУЛЬД АВТОБУС ОЛГОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ
Тэгвэл салбар яамнаас эдгээр сургуулийг автобустай болгох талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх, бага боловсролын газрын дарга Б.Гантулга,
“Эхний ээлжинд алслагдмал газраас сургуульдаа явж байгаа хүүхдүүдийг унаатай болгох асуудлыг хэрэгжүүлээд хоёр жил гаруй болж байна. Тухайн дүүргийн боловсролын газрын судалгаанд үндэслэн автобусуудыг олгосон. Автобус бол цөөн биш. Олон өгсөн” гэх тайлбарыг өгөв.
Түүнчлэн “Нийт 72 сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орчихвлол гурван ээлжээр хичээллэхгүй болж цаашлаад хоёр ээлжтэй зарим сургуулийг нэг ээлжтэй болгоно. Гэхдээ ойрын нэг хоёр жилдээ энэ үр дүн харагдахгүй. Бага ангийн сурагчдыг оройтуулахгүй байхаар зохицуулж байна. Бага ангиудыг эрт хичээллүүлэх тал дээр анхаардаг” гэдгийг хэлсэн.
Ирэх оны төсөвт сургуулийн автобусны зардал хэмээн нэг тэрбум төгрөг төсөвлөжээ. Харин 2016 онд хэчнээн сургуулийг нэмж автобустай болгох талаар нарийн мэдээлэл байхгүй гэсэн юм.
Сургуулийн ачааллыг багасгаж, хоёр ээлжтэй болгосон ч автобустай байх шаардлагатайг тэрбээр онцолсон.
Автобус шаардлагатай сургуулиуд автобустай болох хүсэлтээ Нийслэлийн боловсролын газарт хүргүүлдэг байна. Одоогийн байдлаар гурван сургууль хүсэлтээ хүргүүлсэн ч хэзээ биелүүлэх нь бас л тодорхойгүй.
Тэгэхээр ирэх хичээлийн жилд хотын захын хүүхдүүд бас л хүйтэнд хэдэн буудал алхаж сургуульдаа хүрэх нь.
НЭГ СУРГУУЛИЙГ АВТОБУСТАЙ БОЛГОХОД 100 ОРЧИМ САЯ ТӨГРӨГ ХЭРЭГТЭЙ
Эхний удаад гурван ээлжтэй, хотын захын хоёр дүүргийн сургуулийг автобустай болгоход хэчнээн төгрөг шаардлагатай талаар тооцооллыг гаргая.
Салбар яам, нийслэлийг хариуцсан газруудад энэ талаар мэдээлэл байхгүй тул хоёр сургуулиар жишээ татаж, ойролцоо дүнг гаргасан болно.
Өнгөрсөн жил Баянзүрх дүүргийн есөн сургуульд автобус олгожээ. Зориулалтын автобус авсан сургуулиудын нэг нь 92-р сургууль.
Энэ автобус 25 хүүхдийн суудалтай. Сурагчдад зориулсан учраас суудал нь намхан, таних тэмдэг сайтай, олон улсын стандартад нийцсэн байна.
Автобусны үнэ 90 сая төгрөг. Яамнаас тендэр зарлаж авдаг учраас зах зээлийн үнээс өндөр байдаг аж.
Сургуульд нэг автобус аваад болчихгүй. Жолоочийн цалин, шатахуун, урсгал зардал буюу засвар үйлчилгээ зэрэг мөнгө хэрэгтэй болно.
92-р сургууль жолоочоо 420 мянган төгрөгөөр цалинжуулдаг. Харин шатахууны мөнгөнд улсаас жилд 1 130 мянга, үзлэг, оношлогоо, татварын 135 мянган төгрөгийг олгодог байна.
Давхардсан тоогоор 1500 гаруй хүүхэд уг автобусаар үйлчлүүлдэг бөгөөд өдөрт нэг удаа 30 орчим км зайд хүүхдүүдийг хүргэж, авдаг. Өдөрт хоёр удаагийн эргэлт хийдэг гэнэ. Уг автобус 100 км-т 25 литр шатахуун зарцуулдаг, харин хүйтний улиралд энэ тоо өсөж, 28 литрт хүрдэг талаар тус сургуулийн нягтлан Ю.Уртнасан хэлсэн.
Өөр нэг жишээ. Сонгинохайрхан дүүргийн 87-р сургууль. 3000 гаруй сурагчтай, гурван ээлжтэй тус сургууль Asia маркийн 25 хүний суудалтай автобусаар хүүхдүүдээ зөөдөг. Автобус мөн л 90 сая төгрөгийн үнэтэй. Харин шатахууны зардлыг хүүхдүүдээс авсан 100 төгрөгөөр шийддэг. Жолооч нь 430 мянган төгрөгөөр цалинждаг. Улсаас үзлэг оношлогоо, татварын мөнгө хэмээн 800 орчим мянган төгрөгийг төсөвлөдөг байна.
Жолоочийн цалинг сургуулиуд өөрсдийн зардал дээр зохицуулалт хийж олгодог байна. Тэгэхээр шинэ автобус авахад 90 сая төгрөг, дээр нь жилийн урсгал зардал 1.5 сая, жолоочийн цалин гээд гурван ээлжтэй, автобусгүй захын хоёр дүүргийн есөн сургуулийг автобустай болгоход ихдээ л НЭГ ТЭРБУМ орчим төгрөг шаардлагатай болох нь.
2016 оны төсвөөс төрийн байгууллагын аялал зугаалга, зочны зардал, ном хэвлэх зэрэг тансаг хэрэглээний зардал болох 51.8 тэрбум төгрөгийг хэмнэсэн талаар мэдээлж байв. Тэгвэл энэ мөнгөнөөсөө нэг тэрбумыг нь гурван ээлжтэй сургуулийн хүүхдүүдийг автобустай болгоод өгчих. Адаглаад л тэд айдасгүй гэртээ хариг л дээ.