Өнөөдөр өглөө Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр буюу Гэсэр сүмийн уулзварын орчимд авто осол гарлаа. Ослын улмаас дөрвөн машин мөргөлдсөн бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй байна.
Биднийг осол болсон газарт очиход цагаан өнгийн Mark X машин Гэсэр сүмийн уулзвараар хойшоо чиглэлд Гандангийн дэнж рүү өгсөж яваад, осол гаргасан байв. Машины жолоочоос юу болсон талаар тодруулахад хальтиргаанаас болоод, гэнэт жолоогоо алдаж зам дээр бүтэн эргэсэн аж.
Үүний улмаас эсрэг урсгал руу орж, өөдөөсөө ирж явсан гурван машиныг мөргөжээ. Ингээд хоёр урсгал дамнасан ослоос болоод Гэсэр сүм рүү уруудаж байсан эгнээ таг зогсож, цагдаа нар хэмжилт хийсээр үлдсэн юм.
Жолооч нарт сануулахад халтиргаа гулгаа ихтэй энэ үед хурдаа тохируулж явах, улирлын чанартай зориулалтын дугуйг машиндаа тавих зэргээр болзошгүй аюулаас өөрийгөө болон өрөөл бусдыг сэргийлээрэй.