Жолооны эрх сэргээх шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн цахим хэлбэрт шилжүүлжээ. Өнөөдрөөс эхлэн шалгалтыг цахимаар авдаг болсныг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн дэд дарга П.Эрдэнэбат мэдээллээ.
Өөрөөр хэлбэл жолооны эрх сэргээх шалгалт өгч байгаа хүн шууд шалгалтын дүнгээ үзэх боломж бий болсон байна.
Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн сургалтын танхимыг тохижуулан сургалт, цахим шалгалт авах боломжтой болгон тоногложээ.
Цахим шалгалтын танхимд 40 хүн орох боломжтой бөгөөд программ хангамжийг туршид техникийн нөхцөл байдлыг бүрдүүлсэн байна.
Тестээр шалгалт авах аргыг ашиглахад түлхүүр үг ашиглан гараар засдаг бөгөөд энэ нь хүндрэлтэй, шалгуулагчид ил тод биш, шалгуулагч хариултыг бусдаас хуулах, бусдад найдах сэтгэлгээг бий болгох муу тал үүсэх сөрөг нөлөөтэй байдаг аж.
Иймд эрх сэргээх шалгалтыг компьютерт суурилуулсан програм хангамжийн тусламжтайгаар электрон хэлбэрээр авах нь тодорхой хугацаанд үнэн зөв бөглөснөөс хамааран төв компьютер болон шалгуулагчид тэр даруй “тэнцсэн” эсэх мэдээлэл гарснаар өнөөгийн арга барилыг шууд халах боломжийг бүрдүүлэх төдийгүй илүү нээлттэй, ил тод, шударга байх нөхцөлийг ч хангах юм.