Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ сарын нэгнээс мөрдөж эхэллээ. Иргэд худалдан авсан бүтээгдэхүүнийхээ баримтыг авч бүртгүүлснээр жилийн эцэст нэг удаа нийт худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийг эргүүлэн авахаас гадна сар тутамд сугалаанд оролцож, азтан болох боломжтой.
Өөрөөр хэлбэл орон даяар сар бүрийн гурав дахь ням гарагт 19:00 цагт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах юм.
НӨАТ-ын урамшууллын анхны сугалаа энэ сарын 17-нд болох бөгөөд 100 сая төгрөгийн эзэн тодрох юм. Мөн өөр шагналууд ч бий аж.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс даяар 4000 цэгт төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан программ, төхөөрөмжийг суурилуулаад байна. Харин он гарсаар 170 мянган худалдан авалтын баримт ebarimt.mn сайтад бүртгэгджээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Миний хайпермаркетаар орж, шинэ оны анхны худалдан авалтаа хийн, НӨАТ-ын урамшууллын баримтаа авсан юм. Тэрээр энэ үеэр,
-Өнөөдрөөс эхлэн иргэд татварын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байна. НӨАТ-ын урамшууллыг хэрэгжүүлснээр бүх гүйлгээ төрөөс хяналттай болж байна. Татвар дээр 1800 байцаагч ажиллаж байгаа бол өнөөдрөөс гурван сая байцаагч ажиллана гэсэн үг. Учир нь иргэд аж ахуйн нэгжүүдээс цахим бүртгэлд ор гэдэг шаардлагыг тавьж эхэлнэ. Цаашдаа бүх мөнгөний гүйлгээ ил тод болно.
Бусад улс оронд энэ үйл ажиллагааг нэвтрүүлээд татварын орлого хэд дахин нэмэгддэг. Эдийн засгийг ил тод болгох, мөнгөний гүйлгээг ил болгоход ач холбогдолтой учраас иргэн бүр энэ ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Засгийн газар бүх бэлтгэлийг хангасан байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталснаар он гарсаар найман их наяд төгрөгийн татварын орлого, бусад хөрөнгө ил болсон байна. Далд эдийн засгийг ил гаргахад Засгийн газар анхаарч ажиллаж байна гэв.
Мөн тэрээр “Одоогийн байдлаар бүртгүүлсэн 4000 ААН гэдэг бага тоо биш. Суурь, эрхзүйн орчинг бий болгочихлоо. Цаашид энэ тоо нэмэгдсээр байх болно” гэдгийг хэлсэн юм.
Цаашид төлбөрийн баримт хэвлэх машиныг 10 мянга гаруй аж ахуйн нэгж суурилуулах юм. Иргэд 1000 төгрөг гэлтгүй баримтаа авч, бүртгүүлж байх хэрэгтэй юм байна.
Бүртгүүлэхдээ
- ebarimt.mn сайт,
- аппликэйшнээр,
- Төрийн үйлчилгээний цахим машинаар бүртгүүлэх боломжтой.
Он гарсаар жижиг дэлгүүрүүдэд баримт өгөхгүй байгаа талаар маргаан гарч буй бөгөөд энэ талаар Татвар ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадралаас тодруулахад,
“Төлбөрийн баримт хэвлэх төхөөрөмжтэй холбоотой асуудал бизнесийн зарчмаараа явна. Суурилуулж өгдөг арав гаруй компани бий. Тэдгээр компани өөрсдийн хүчин чадал, зах зээлээ хангаж ажиллаж байна.
Татварын албанаас анхны суурь болох ebarimt.mn сайтыг бий болгож, татвар төлөгч бүр бүртгүүлээд бүртгүүлсэн мэйл хаягаасаа хэвлэх боломж бий” гэдгийг хэлсэн юм.