Увс аймагт улаан бурхан өвчний тохиолдол 250-д хүрээд аж. Арванхоёрдугаар сар гарсаар өвчлөл эрс нэмэгдсэн байна. Аймгийн төвд өвчлөл их гарч байгаа бөгөөд Тариалан, Наранбулаг, Өлгий сум руу хүрээгээ тэлжээ.
Улаан бурхнаар сургуулийн хүүхдүүд илүү өвчилж байгаа тул хичээлийн амралтыг сунгаж магадгүй гэжээ. “Дотуур байрныхан болон хөдөөнөөс айлд суудаг хүүхдүүд харихдаа сумандаа очиж халдвар тараахгүй байх үүднээс хүүхэд бүрт зөвлөмж өгч байгаа. Улаан бурхны вакцин хийлгээгүй хүмүүс их өвдөж байгааг эмч нар хэлсэн. Ес хүртэлх сартай хүүхэд юм уу, 12-20 насныхны дунд өвчлөл өндөр байна. Улсын хэмжээнд вакцины нөөц дууссан тул өвчний голомтод хийх эм тариагүй болсон” хэмээн аймгийн ЭМГ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Наранбат ярилаа.