Бага хүү, хямд үнэ, чанартай гэдгээрээ иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан “Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар баригдсан “Буянт-Ухаа-2” хорооллын нээлтийг хийлээ. Эхний ээлжийн 30 барилгыг хүлээж авах ёслол өнгөрсөн баасан гаригт болж УИХ-ын дарга З.Энхболд, ТОСК-ийн захирал А.Гантулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарын албаныхан оролцсон юм.
Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд ““Буянт Ухаа 1” орон сууцны хороололд 1764 өрх гэр бүл хямд үнэ, зээлийн бага хүүтэй, таатай нөхцөлөөр хамрагдсан бол “Буянт Ухаа 2” хороололд энэ нөхцөлөөр нийт 2500 өрхийг хүлээн авахаас 1620 өрх орон сууцандаа ороход бэлэн боллоо.
Засгийн газар 2012 оноос 44336 өрх хоёр их наяд 427 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр авч, 177,3 мянган иргэн шинээр өөрийн гэсэн орон сууцтай болж, ахуй амьдрал нь дээшилж байна” гэдгийг онцлоод найман хувийн хүүтэй орон сууцны зээлтэй холбоотой Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийг бүх зүйл заалтаар нь дахин батлахаар ажиллаж байгааг дуулгасан юм. Мөн инфляци гурван хувьд хүрч буурсантай холбоотойгоор орон сууцны найман хувийн зээлийн хүүг бууруулахаар ажиллаж байгаа гэв.
“Буянт-Ухаа-2” хорооллын нээлтэд албаны хүмүүсээс гадна оноос өмнө шинэ байрандаа орно гэсэн хүлээлттэй байгаа иргэдийн төлөөлөл оролцлоо. Тэд үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж гацаад байгаа ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг нэн даруй үргэлжлүүлэх шаардлагатай гэдгийг хэлж УИХ-ын даргад санал хүсэлтээ дайсан юм. Хэрэв бага хүүтэй зээл үргэлжлэхгүй удах юм бол цагаан сараас өмнө байрандаа орж чадахгүй нь хэмээн санаа зовж буйгаа хэлж байлаа. Төслийн эхний ээлж болох 1620 айлын есөн давхар 20 ширхэг орон сууцны барилга, 240 хүүхдийн цэцэрлэг, зургаан ширхэг таван давхар худалдаа үйлчилгээний төв, инженерийн дэд бүтцийн төвийг барих ажлыг өнгөрсөн оны зургадугаар сард эхлүүлсэн.
Улсын комисс тус хорооллын 30 барилгыг “хангалттай сайн” үнэлгээтэйгээр хүлээж авсан бөгөөд эдгээр барилга газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй байхаар баригдсан гэдгийг ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга танилцуулсан юм.
С.Уянга