Оюутолгойн далд уурхайг барихад шаардлагатай 4.4 тэрбум ам.долларын гэрээнд талууд гарын үсэг зурав.
Манай улсын нийт эдийн засгийн 35 хувьтай тэнцэх энэ мөнгийг далд уурхайд зарцуулснаар эдийн засагт үзүүлэх үржүүлэгч нөлөө нь тэдэн тэрбум ам.доллар болж өснө гэсэн бодитой тооцоо судалгаа байхгүй.
Гэхдээ ирэх оны дундуур Оюутолгойн дансанд эхний урьдчилгаа нь шилжсэнээр далд уурхайн барилгын ажил эхэлнэ. 3000 орчим иргэн байнгын ажлын байртай болж, үндэсний ханган нийлүүлэгчид далд уурхайн бүтээн байгуулалтад гар бие оролцох боломжтой болно.
Энэ үйл явдал манай улсын зээлжих зэрэглэл, гадаадын хөрөнгө оруулалт, ханшийн тогтворжилтод эерэгээр нөлөөлнө гэдэг хүлээлт байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан энэ сарын 15-17-нд албан ёсны айлчлал хийлээ.
Тус улсын Ерөнхий сайд манай улсад 14 жилийн дараа ийнхүү айлчиллаа. Түүний айлчлал Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжсэн юм. Энэ үеэр
Эдгээрийн сацуу 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй V цахилгаан станцын төслийг саадгүй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх амлалтыг Өмнөд Солонгосын Ерөнхий сайд өгсөн. Энэ станцыг барих консерциумд БНСУ-ын хувийн хэвшлийн, хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч ПОСКО Энержи оролцож байгаа юм.
Харин Солонгосын Ерөнхий сайд манай талаас тус улсын компанийн хэрэгжүүлж буй Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын болон хөрс ашигласны төлбөрийн асуудал, смарт картыг бусад бичил төлбөр тооцоонд нэвтрүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Арилжааны банкууд Үндсэн хуулийн цэцийн (ҮХЦ) шийдвэрийн улмаас найман хувийн хүүтэй зээлээ нэгэн зэрэг зогсоов.
ҮХЦ-ийн шийдвэр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн гурван заалттай холбоотой байсан юм. ҮХЦ бидний шийдвэр 8 хувийн зээлтэй холбоогүй гэж тайлбарласан. Харин банкууд барьцааны үл хөдлөх эд хөрөнгөө хянахад хүндрэлтэй, эрсдэлтэй гэдэг шалтгаанаар цалингийн зээлээс бусад зээлээ зогсоов.
Иймд Монголбанкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох банкууд яагаад дур мэдэн зээлээ зогсоов гэж зарим иргэн гайхаж байсан юм. Тэгвэл “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 5.6-д “Банк дэд хөтөлбөрийн хүрээнд олгох орон сууцны ипотекийн зээлийн шийдвэрийг бие даан гаргах бөгөөд…” гэж заажээ.
Тэгэхээр банкууд дур мэдэн зээлээ зогсоох эрхтэй болж таарлаа. Гэхдээ ҮХЦ-ийн шийдвэрийн улмаас ипотекийн зээл гэнэт зогсчихоогүй. Угаасаа сүүлийн саруудад энэ төрлийн зээлийг банкууд маш бага хэмжээгээр олгож байсан. Өнгөрсөн сард олгосон ипотекийн зээл oмнoх сараас 13, өмнөх оныхоос 14.9 хувиар буурчээ.
Банкуудаас их хэмжээний зээл авсан барилгын компаниуд хүнд байдалд орсон тул банкууд нэг сумаар хоёр туулай харвахаар шийдэн, зөвхөн зээл олгосон барилгын компанийнхаа байрыг иргэдэд санал болгож эхлээд байсан юм. Нэгэнт банкууд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлүүдээ зогсоосноор иргэд шууд барилгын компанитайгаа гэрээ хийх нь олширлоо.

Өнгөрч буй энэ онд банкуудтай холбоотой бас нэг асуудал анхаарлын төвд байсан нь банкууд олгосон зээлийнхээ нэг хувийн шимтгэлийг хууль бусаар авдаг тухай байв.
Дээрх маргааныг цэвэр улстөржилт байсан (ҮХЦ-д өргөдөл гаргасан иргэд болох Б.Энхбаяр, н.Базар нар МАН-ын гишүүд) гэж дүгнэдэг бол энэ удаад байдал арай өөр. Учир нь ШӨХТГ-ын өмнөх дарга О.Магнай шүүхэд нэхэмжлэл өгч, одоогийн дарга А.Аюурсайхан маргааныг үргэлжлүүлсэн.
Гэвч Улсын дээд шүүхээс хэргийг Анхан шатны шүүх руу буцааж, банкуудын талд шийдвэрлэсэн юм. Дээд шатны шүүх хуралдаан болоход даргалагч нь Худалдаа хөгжлийн банкны Хууль эрхзүйн газрын захирлаар ажиллаж байсан хүн гэдгийг ШӨХТГ-ынхан олж мэдсэн.
Иймд шүүгчид ашиг сонирхлын зөрчилтэй гэв. Харин анхан шатны шүүхээс арилжааны банкууд Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай болон Өрсөлдөөний тухай хуулийг зөрчөөгүй гэж шийдвэрлэлээ. Тэгэхээр өнөөдөр болох дараагийн шатны шүүх хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдэж байна.

УИХ жилд нэг удаа төсвийн тодотголыг заавал хийдэг. Баталсан хуулиа ингэж заавал засварлан, нэг ажлаа хоёр удаа хийдэг гэсэн үг. Харин энэ онд хоёр ч удаа төсвөө тодотгов. Үүнийгээ өөрсдийн төлөвлөлт муугийнх биш төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээлд унасных гэж тайлбарладаг.
Ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7.1 их наяд төгрөг байна гэж УИХ-аас баталсан. Энэ нь ДНБ-ий 25 хувьтай тэнцэх юм. Тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7.9 их наяд төгрөг. Эндээс харахад нэгдсэн төсвийн нийт тэнцэл 940 тэрбум төгрөгийн алдагдалтай.
Энэ дүн ДНБ-ий гурван хувьтай тэнцэж байгаа юм. Сангийн яам төсөв боловсруулахдаа төрийн байгууллагуудын цалингийн зардлыг арван хувиар бууруулах, гадаад томилолтыг хасах зэргээр хэмнэлт хийснээ мэдэгдсэн.
Гэсэн ч ирэх онд болох УИХ-ын сонгууль (орон нутгийн сонгууль ч болж болзошгүй), Зуны олимпийн наадам, АСЕМ-ийн чуулга уулзалт зэргийн улмаас яах аргагүй л зардал хэтрэхээр байна. Монголбанкны зүгээс их хурлын гишүүдэд хандан, алдагдалгүй төсөв батлахын ач холбогдлыг олон тайлбарласан ч тусыг олоогүй. Иймд эргүүлээд хариу арга хэмжээ авч, бодлогын хүүгээ бууруулахгүй байхаар шийдвэрлэлээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хоёр дахь удаа манай улсад айлчлав. Дэлхийд эдийн засгаараа гуравдугаарт, Азид хоёрт бичигдэх томоохон гүрний Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хугацаанд буюу дөрвөн жилийн дотор Монголд хоёр удаа айлчилсан нь хоёр орны харилцаанд түүхэн үйл явдал юм.
Энэ нь Япон улс Монголд ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл аж. Хэдийгээр Шинзо Абэ гэргийн хамт дөрөвхөн цаг саатсан ч хэд хэдэн сайхан мэдээ дуулгав.
Манай улс анх удаа Японтой Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалт өсгөх магадлалтай, бизнес эрхлэгчдийн удаан хүлээсэн энэ гэрээ 2016 оны эхнээс хүчин төгөлдөр болно. Эдийн засгийн түншлэлийн гэрээ хэрэгжиж эхэлснээр Монголын 8100 төрлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр Японы зах зээлд оруулах боломжтой. Харин Японы тал 5900 нэр төрлийн бүтээгдэхүүнийг манай зах зээлд гаалийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх боломж нээгдэнэ.
Шинзо Абэ Таван толгойн зүүн чиглэлийн төмөр замын төсөл болон холбогдох дэд бүтцийн бусад төслүүдэд хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурсныг онцлох хэрэгтэй. Ийм санамж бичиг байгуулах саналыг манай талаас тавьжээ.
Мөн тэрээр 200 сая ам.долларын зээл олгохоо мэдэгдсэн. Энэ нь тухайн өдрийн ханш болох 1993 төгрөгөөр бодвол 398 тэрбум төгрөг бөгөөд энэ оны төсвийн алдагдлын 1/3-тэй тэнцэнэ.
Япон Улс 2020 онд Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулна. Бэлтгэл ажлын хүрээнд хийх барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтад Монгол ажилчид оролцохоор боллоо. Энэ саналыг Японы талаас тавьжээ. Тэгэхээр МСҮТ-үүдэд барилгын мэргэжил эзэмшсэн, ойр зуурын Япон хэлтэй иргэдэд сайхан боломж нээгдэх нь.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди тавдугаар сарын 16-18-нд төрийн айлчлал хийлээ. Энэ нь БРИКС-ийн гишүүн орон-Энэтхэгийн Засгийн газрын тэргүүний манай улсад хийсэн анхны айлчлал. Энэ онд тохиож буй Монгол-Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд түүний айлчлал болсон юм.
Ерөнхий сайд Моди УИХ-ын чуулганы танхимд үг хэлэхдээ, өглөөний мөргөлөө Махабодхи модны үндсийг Ганданд суулгаснаар эхэлснээ мэдэгдэж, энэ бол оюун санааны нэгдмэл өвдөө миний үзүүлсэн хүндэтгэлийн бэлэг тэмдэг гэсэн нь Монголчуудын сэтгэлд ойр буув.
Айлчлалын үеэр хоёр орны Ерөнхий сайд нар 10 гаруй албан ёсны хэлэлцээ хийж, нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг тус улсаас авах болов. Зээлийг манай улсын байгууллагын хөгжил, дэд бүтэц, хүний нөөцийн хөгжилд зориулна гэснээс тодорхой төсөл, хөтөлбөрийг онцолсонгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын гачигдалд орсон бид НЭГ ТЭРБУМ ам.долларын зээлийг ихээхэн онцлов.
Энэтхэгийн Ерөнхий сайд “Миний бие оюун санааны хөрш 1.2 тэрбум анд нөхдийн тань халуун мэндчилгээг энэ хүндтэй танхимд тээж ирлээ. Оюун санааны хөрш байхаас илүү хүний харилцааны эрхэм дээд хэлбэр үгүй. Үүнээс илүү шүтээнлэг хэлхээ холбоо үгүй” гэсэн юм.
Мөн тэрээр сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулж, цагаан хувьсгалыг эхлүүлэхэд Энэтхэгийн туршлагыг ашиглаж, монгол ноолуурын баялагт нэмүү өртөг шингээх ажлыг шууд эхлүүлэх санал тавьсан. Мэдээлэл, холбооны технологийн шилдэг төвийн шав тавих ёслолд оролцсон Ерөнхий сайд Монгол Улстай кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллая гэв.
Өөрсдийгөө буурай, жижиг, хүн ам цөөн гэж тодотгодог бидэнд Ерөнхий сайд Модигийн “… Энх тайванч харилцааг эрхэмлэх, эрх тэгш байх, жижиг, том, буурай болоод хүчтэй ямар ч улс бие биеэ харилцан хүндэтгэх, хамтран ажиллах ёстой. Азийн бүс нутаг хувь заяаныхаа төлөө нойрноос сэржээ. Сүүлийн хагас зуун жилд ийм их хөгжил дэвшлийг дэлхий нийт Азиас өөр бүст хараагүй. Нэгэн үед ийм их хэмжээний өөрчлөлт манай тивээс өөр бусад тивд болж байсангүй” гэсэн үгс итгэл бас бахархал төрүүлэв.
Тэрээр Төрийн сүлдэн дэх бадамлянхуа цэцгийг анзаарч, “Бид ч бадамлянхуаг билэгддэг. Энэ нь манай хоёр орны хооронд төстэй олон зүйлийн нотолгоо” гэснийг онцлох хэрэгтэй.

Манай улс усны нөөц багатай тул нүүрс боловсруулах, цемент үйлдвэрлэх шинэ технологи нутагшуулахдаа аль болох бага ус ашиглах технологи нэвтрүүлэх болсон. Үүнийг хуурай аргын технологи гэж нэрлэдэг.
Өнгөрсөн зун албан ёсоор үүдээ нээсэн Монцемент Монголын хоёр дахь хуурай аргын цементийн үйлдвэр боллоо. Маш бага ус ашиглахын сацуу бохир усныхаа 90 хувийг дахин ашиглах энэ технологийг энэ үйлдвэрт суурилуулжээ.
Ингэхдээ хуучин үйлдвэр авчирч суурилуулаагүй, хамгийн сүүлийн үеийн технологийг зорьж авчирсан гэнэ. Өвөлдөө -40, зундаа +40 хэмд ажиллах тоног төхөөрөмж суурилуулсан. Европын сэргээн босголт, хөгжлийн банк байгаль орчинд ээлтэй төслийг л дэмждэг гэж Монполимет группын зөвлөх Ц.Гарамжав онцолсон юм.
Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, дийлэнх хөрөнгө оруулалтыг хувийн салбар хариуцсан, Чингис бондын зээлийн дэмжлэгтэй Монцемент үйлдвэр Дорноговь аймгийн Өргөн суманд байрлалтай.
Төслийн бас нэг онцлог нь Европын стандарт, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ нь байгаль орчинд ээлтэй гэсэн үг. Агаар мандалд ялгаруулах хүлэмжийн хий 0 байна гэдгийг төслийн менежер Жеральд Гийо тайлбарлав. Тэд барилгаас гадна гүүр гэх мэт бүх төрлийн байгууламжид ашиглах, усанд тэсвэртэй, бат бөх цемент үйлдвэрлэх аж.

Анхны, 100 хувь даатгагдсан компанийн бондыг наймдугаар сард Монголын хөрөнгийн биржид бүртгэн арилжиж эхлэв.
Санхүүгийн шинэ хэрэгсэл болох даатгагдсан компанийн бондыг үнэт цаасны зах зээлд анхлан нэвтрүүлсэн нь энэ. "Эрчим" гэж нэрлэсэн энэ бондын андеррайтераар "Голомт банк", "Голомт секюритиз" ажиллаж, "Соёмбо даатгал" уг үнэт цаасыг 100 хувь даатгажээ.
Даатгагдсан бонд гэдэг нь үнэт цаас гаргагч компани хугацааны эцэст үндсэн болон хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийг хийх чадваргүй болсон тохиолдолд даатгагч компани тухайн өрийн хэрэгслийн үндсэн болон хүүг эргэн төлөх хэлэлцээр юм.
Шинэ оны өмнөхөн хөрөнгийн зах зээлд бас нэгэн шинэ бүтээгдэхүүнийг Монголын Ипотекийн Корпораци нэгдлийн толгой компани болох “МИК Холдинг” ХХК гаргах гэж байна. Тэд компанийн хэлбэрээ өөрчлөн, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ болох шийдвэр гаргасан юм. Шинээр гаргах хувьцааны андеррайтераар TDB capital компани ажиллана. Хувьцааны захиалга эхэлсэн бөгөөд захиалга ердөө гурван өдөр үргэлжлэх аж. Нийт 3. 106.398 ширхэг хувьцааг нээлттэй арилжих бөгөөд нэгж хувьцааны үнийг 12 мянган төгрөг гэнэ.
Энэ онд дээрх хоёр шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлсний сацуу ирэх онд Хөрөнгийн биржийг ч хувьчилна. Ийнхүү хөрөнгийн зах зээл хөдөлгөөнд орж эхэллээ.

ДЦС 5 төсөл манай улсын эрчим хүчний салбар дахь хамгийн анхны төр-хувийн хэвшлийн түншлэл. Мөн 1984 оноос хойш анх удаа дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг, томоохон хэмжээний станц барих гэж байна.
Энэ төслийн концесс эзэмшигчид Засгийн газрыг төлөөлж буй байгууллагуудтай Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд долдугаар сард гарын үсэг зурсан. ДЦС 5-ыг олон улсын компаниудаас бүрдсэн консерциум барина. Консерциумд
Эдгээр компанийн болон Диспетчерийн үндэсний төв, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний удирдлагууд гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр нэр дурдсан төрийн байгууллагууд ДЦС5-ын үйлдвэрлэсэн эрчим хүчийг бүрэн хэмжээгээр худалдан авах үүрэг хүлээлээ.
Гэрээг үзэглэсэн тул консерциум банкуудад хандан, төслийн санхүүжилтээ (1.5 тэрбум ам.доллар) босгох учиртай. Сүүлийн нэг жилийн хугацаанд манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулснаас төслийн зээл болон зээлийн хүү өсөх эрсдэл байгаа аж. Консерциум ДЦС барих бол Засгийн газар төмөр зам, цахилгаан, дулааны шугам зэрэг дэд бүтцийг барих үүрэгтэй.

Манай улс газар зүйн хэвтээ байрлалтай. Иймд хойд, өмнөд хоёр хөршийг холбосон транзит тээвэр хөгжүүлэхийн тулд юуны өмнө босоо тэнхлэгийн авто замууд барих шаардлагатай. Төмөр замын сүлжээг ч босоо тэнхлэгийн дагуу барьсан байдаг.
Энэ дагуу баруун бүсийн босоо тэнхлэгийн замын дийлэнхийг долдугаар сарын эхээр ашиглалтад өглөө. Дээр дурдсанчлан энэ зам БНХАУ-ОХУ-ыг холбоно. Хүнд даацын тээврийн хэрэгслүүд голдуу зорчино гэж үзэн, замын өргөнийг дараах байдлаар тооцоолжээ.
Манай орны далайн түвшнээс дээших хамгийн өндөр цэгт барьсан зам баруун бүсийн, босоо тэнхлэгийн зам дагуу Ховд аймгийн Бага Улаан гэх газарт орших боллоо. Далайн түвшнээс дээш 2860 метрийн өндөрт энэ замыг барьжээ. Мөн зам дагуух амралтын талбай, муруй гүүр зэргийг манай улсад анх удаа энэ замыг барихдаа бүтээв.
Замын санхүүжилтийн дийлэнхийг АХБ-наас гаргасан. 32 жилийн хугацаатай, жилийн 1.5 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл тус банкнаас олгосон. Мөн Засгийн газар ч тодорхой хувийг санхүүжүүлсэн тул замын өртөг маш бага буюу нэг км замыг дунджаар 550 сая төгрөгөөр барьжээ. Хэрэв төлөвлөснөөр замын ажил урагшилбал 2017 оны сүүл гэхэд баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам бүрэн дуусч, энэ замаар зорчих иргэд болон тээврийн хэрэгслийн тоо өснө.
Ямартай ч Ховд аймаг БНХАУ-ын Такашикэн хоттой авто замаар холбогдлоо. Баруун бүсийн босоо тэнхлэгийн замын төслийг олон улсын төсөл гэж үзэж болно. Захиалагч нь Монголын Засгийн газар, санхүүжүүлэгч нь Азийн хөгжлийн банк, гүйцэтгэгч нь Хятад, хяналт тавигч нь Солонгосын компани.

Засгийн газраас төсвийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг либералчлах зорилгоор томоохон ТӨХК-иудыг хувьчлахаар шийдсэн.
ТӨХ ч сонгон шалгаруулалтаа зарлаж эхлэв. Эхний ээлжинд буюу энэ онд хувьчлагдах компаниудад манай улсын таван, том, дулааны цахилгаан станц багтсан. Өмч хувьчлалын ажлын хэсгийг Сангийн яам ахлан, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
“2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт”-ыг ч Засгийн газраас баталсан. Ингээд 10 төрийн өмчийн, 5 төрийн өмчийн оролцоотой, нийт 15 хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь буюу тодорхой хувийг хувьчилна.
Үр дүнд нь 150 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэх зорилготой. Хамгийн түрүүнд хувьчлах компаниар “Монгол шуудан”-г нэрлэв.

УИХ-аас наймдугаар сард Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлан гаргасан. Өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед санаачилсан энэ хууль далд эдийн засгийг ил гаргах гол зорилготой.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт
Цалингийн сантай холбоотой 378.6 сая төгрөгийг НДШ-ийг төсөвт төвлөрүүлснээс гадна эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой 5.7 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төсөвт нэмж төвлөрүүлжээ.
Энэ хуулийн онцлог нь тодорхой хугацаатай. Ирэх оны хоёрдугаар сарын 10-ныг хүртэл хэрэгжинэ. Хуулийн хүрээнд их хэмжээний орлого ил болсон тул татварын багц хуулийг шинэчлэх шаардлагатай гэж Ерөнхий сайд онцолсон.
Гэвч түүний чуулган индэрт хэлсэн “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлсэн томоохон дэмжлэг” гэснийг шударгаар үйл ажиллагаа явуулсан бизнесмэнүүд зөвшөөрдөггүй. Энэ хууль татвар, бүртгэлээс гадуур нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо ил болгосон хувь хүн, хуулийн этгээдэд л том дэмжлэг болов.

GoGo мэдээний агентлаг “Эдийн засгийн чуулган 2015”-ын мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, чуулганы мэдээг Төрийн ордноос шууд дамжуулан ажиллалаа. Эдийн засгийн нөхцөл байдал илт хүндэрсэн үед зохион байгуулсан чуулганы гол сэдэв ИТГЭЛЦЭЛ байв. Санхүүгийн бүхий л үйл ажиллагаа итгэлцэл дээр тулгуурладаг. Иймд эрх баригчид иргэд, хөрөнгө оруулагчид, гадны байгууллагуудын итгэлцлийг эргүүлэн авахад илүүтэй анхаарсан нь энэ.
Дөрөвдүгээр сард болсон, эдийн засгийн зургаа дахь удаагийн чуулганаар өмнөх жилүүдээс онцлогтой нь хөндсөн сэдвийн хамрах цар хүрээ илүү баялаг байлаа. Өмнө нь уул уурхай, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны асуудалд түшиглэн ярьдаг байсан бол энэ жил дээрх сэдвүүдээс гадна орон нутгийн өрсөлдөх чадвар, эрүүл мэндийн салбарын менежмент, аялал жуулчлал, хотын хөгжил, Монгол Улсын алсын хараа зэрэг өргөн асуудлыг хөндсөнд чуулганд оролцогчид олзуурхаж байв.
Нээлтийн ажиллагаанд ёстой л тэсрэлт болсон илтгэлийг нийтлэлч Баабар тавьсан. Тэрээр өнөөдрийг хүртэлх Монгол орны төр нийгэм, улс төрийн шийдвэр гаргагчид нь дээрэмчид бөгөөд, харин дээрэмчдийг тэр болтол нь дэвшүүлж, хөхиүлэн дэмжсэн хүмүүс нь ард түмэн “та нар” хэмээх хатуу үгийг хэлэв.
Мөн түүний сонгуулиар “төрд ойртуулж болохгүй” хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж, тэднийг нам, улстөрийн тавцнаас хөөх даруухан, чимээгүй тэмцэл хийцгээе гэх уриалгыг олон хүн дэмжсээр байна.

Жил бүр нүүрсний салбарынхан чуулдаг.
Coal Mongolia 2015-ыг нүүрсний зах зээл улам хумигдсан үед зохион байгуулав. Чуулганы үеэр Чилид хэрэглэдэг нүүрсийг шингэнээр урсгах технологи, хуурай аргаар баяжуулах арга зэргийг танилцуулав. Мөн эрчим хүчний үнийг юу юугүй шууд чөлөөлснөөс бодит өртөгт нь ойртуулах саналыг оролцогчид гаргаж байсан юм.
Харин албаныхан Тавантолгойн цахилгаан станц 2019 онд ашиглалтад орно, 2030 он хүртэл атомын эрчим хүч ашиглахгүй, ойрын ирээдүйд нүүрс эрчим хүчний гол эх үүсвэр байна гэв. Тэгвэл хувийн хэвшлийнхэн нүүрс-химийн үйлдвэрлэл хөгжихгүй байгаа нь холбогдох стандартаа батлаагүйгээс үүдэж байгааг шийдвэр гаргагчдад уламжилсан. Мөн нүүрсний үнийн уналтын улмаас 100 гаруй нүүрсний төсөл хөрөнгө оруулагч хайсаар байгааг дуулгалаа.
Чуулганы үеэр дуулгасан хамгийн эерэг мэдээ нь Хойд Солонгосын боомтоор дамжуулан Өмнөд Солонгост нүүрс нийлүүлэх тухай байв. Туршилтын тээвэрлэлтийг хийсэн бөгөөд БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр Зам, тээврийн яам, БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яам хоорондын далайн тээвэр, тээврийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт холбогдлх сайд нар гарын үсэг зурсан юм.

2015 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
2015 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын ДНБ-ий өсөлт 2.5 хувьтай байна.
Харин нэгдүгээр улиралд 4.0, эхний 6 сарын байдлаар 3.3 хувь байсан юм. Энэ оны эхний 9 сарын байдлаарх ДНБ-ий өсөлтийг хөдөө аж ахйн салбар голлон бүрдүүлсэн. Учир нь уул уурхай, барилга, худалдааны салбарын эргэлт ихээхэн буурсныг бид мэднэ.
Манай улсын ДНБ-ий өсөлт 2011 ноос хойш тогтмол буурч байна. Тэгвэл ирэх онд энэ үзүүлэлт 3.0 хувь байна гэж АХБ таамагласан бол Сангийн яам 4.1 хувь байна гэж тооцоолов.

Үргэлж л өөдөө тэмүүлж байдаг инфляци сүүлийн зургаан жилд байгаагүйгээр буурлаа. Өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд инфляци 2.9 хувьтай байна.
Үүний гол шалтгааныг эдийн засаг агшиж байгаатай ҮСХ-ны удирдлагууд холбон тайлбарлав.
Оны эхнээс хойш ДНБ-ий өсөлт болон мөнгөний нийлүүлэлт ч буурснаас харвал инфляцийн түвшин нам байгаад гайхах зүйлгүй. Мах, хүнсний ногоо, бэлэн хувцасны үнэ инфляци буурахад голлон нөлөөлжээ. Ямартай ч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний ҮНИЙН ӨСӨЛТ саарч, 13-аас 3 хувь руу уруудлаа. Гэтэл Азийн хөгжлийн банкнаас 18 хувьд хүрч болзошгүй гэсэн сануулгыг өгч байсан удаатай.
Харин он гараад инфляци өсч болзошгүй ч огцом өсч, төдийлөн савлахгүй гэж зарим эдийн засагчид үзэж байна. Нам инфляцийн нөлөөгөөр төгрөгийн хадгаламжийн өгөөж 6-7 хувиар өссөнийг Монголбанк мэдээлэв. Инфляци ийнхүү буурсан нь бодлогын хүүг бууруулах эхний дохио юм.
Гэвч ирэх оны төсвийн орлого ямар байхыг Монголбанк, бүр тодруулбал Мөнгөний бодлогын зөвлөл харзнаж байна. Уг нь зөөлөн бодлогын үрээр зээлийн хүү буурч, эдийн засаг тэлэхийг хаа хаанаа тэвчээр заан хүлээж байна.

Манай улсын нийт гадаад өр 21.7 тэрбум ам.доллар болж, 2012 онд 11.6 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад бараг хоёр дахин өслөө. Үүн дотор Засгийн газрын өр зонхилох хэсгийг эзэлдэг.
Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр 13.7 их наяд төгрөг. 2016-2018 онд манай улсын төлөх өр үлэмж хэмжээгээр нэмэгдэх тооцоо бий. Тухайлбал,
Энэ нь одоогийн ханшаар бодоход найман их наяд төгрөг. Мөн ирэх онд 962 тэрбум төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт (хүүнд) төлөх бөгөөд энэ нь төсвийн 37 хувийг эзэлнэ. Хачирхалтай нь бид төсөв батлахын урд өдөр л ирэх онд төлөх зээлийн хэмжээг сөрөг хүчнийхнээс олж мэдсэн.
Уг нь өнгөрсөн онд Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд энэ талаар онцолсон. Засгийн газарт өрийн удирдлагын менежмент боловсрууулан, мөрдөх үүрэг өгсөн юм. Энэ дагуу Сангийн яам Монгол Улс дотоод, гадаад өрөө ямар хугацаанд, хэрхэн яаж төлж барагдуулах төлөвлөгөө боловсруулжээ.
Төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн ч батлаагүй. Өрийн удирдлагын менежментээ боловсруулан, эртнээс өрийн асуудлаа шийд гэсэн УИХ-ын дээрх тогтоол ч хэрэгжсэнгүй.

Энэ оны нэгдүгээр сард нэг ам.долларын зарах ханш 1927 төгрөгтэй тэнцэж байв. Өнгөрсөн зургаадугаар сард 1898 төгрөгт хүрч буурсан ханш сарын дараа эргээд өсч, алгуур нэмэгдсээр 2000 төгрөгт тулаад зогсов. Нэг удаа 2002 төгрөгт хүрснийг эс тооцвол ханш харьцангуй тогтвортой, томоотой байна.
Манай улс руу доллар оруулж ирдэг гол эх үүсвэр болох уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт саарч, гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь ханш 2000-д “хадагдах”-ад нөлөөлөв. 2000-аас давуулахгүй байх үүрэг авсан Монголбанкныхан валютын нөөцөөс ашигласны сацуу БНХАУ-ын Ардын банкнаас юанын зээл авч, торгоосон.
Харин дээр дурдсанчлан Оюутолгойд 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт хийх болсон нь ханшийн айдсаас ард иргэдийг салгана гэж олон хүн үзэв. Харин зарим нь манай улс гадаад өр ихтэй тул ханш буурахгүй, бэлтгэлтэй бай гэж анхааруулж байна. Үнэхээр ч 4.4 тэрбум ам.доллар палхийгээд нэг дор Оюутолгойн данс руу шилжихгүй. Мөн энэ зээлийг зөвхөн далд уурхайг барихад ашиглана гэдгийг санах хэрэгтэй.
Ямартаа ч оны эцэс гэхэд нэг ам.доллар 2030 төгрөгт хүрнэ гэсэн зарим эдийн засагчийн таамаг биеллээ олсонгүй. Ханшийн энэ өсөлт төгрөгийн орлоготой хэрнээ долларын зээлтэй иргэд, ААН-үүдэд ч том сургамж боллоо.

Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд нэг ажиллагчид ноогдох дундаж цалин 836.9 мянган төгрөг байна.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 44 мянган төгрөгөөр өсчээ. 2014 оны гуравдугаар улирлын байдлаар дундаж цалин 792 мянган төгрөг байсан.
ҮСХ дундаж цалинг тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлт дээр үндэслэдэг юм. Манай улсад 1,5 саяас дээш төгрөгийн цалин авдаг 51 мянган иргэн байдаг бөгөөд уул уурхайн салбарын ажиллагсдын дундаж цалин хамгийн өндөр буюу 2 сая төгрөг байна.

Энэ сарын 16-ны байдлаар нэг кг
Ямааны ястай мах 3280 төгрөгийн үнэтэй байна. Бид саяхан л үхрийн цул махаа нэг кг-ыг нь 10 мянгаар авч байлаа. Өрх бүр идшээ бэлтгэдэг энэ үед махны үнэ ийн буурсан нь нийслэлчүүдэд таатай хэрэг болов.
Гэвч энэ нь малчдыг хүнд байдалд оруулж байна. Эрх баригчид эдийн засгийн хүндрэл хөдөөд огт нөлөөлөөгүй гэцгээсэн ч мах, ноос, ноолуураас л бэлэн мөнгөтэй золгодог малчдын орлого эрс хумигдлаа. Махны сацуу ноолуурын үнэ ихээхэн буурсан.
Жилийн өмнө буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 24-ний байдлаар 1 кг

2015 онд манай улсын эдийн засгийн хүндрэл үргэлжлэв. Иргэдийн худалдан авах чадвар буурч, төрийн болон ААН-үүдийн өрийн дарамт өслөө. Ирэх онд бодлогын хүү буурах уу, ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох гэдэг асуултууд одоо ч хариултгүй хэвээр байна.
Энэ онд бид 70 орчим сая ам.долларын хөрөнгийг гаднаас татлаа. Өнгөрсөн онд 385 сая ам.долларын хөрөнгө оруулалттай байсан юм. Харин ирэх онд 900 сая ам.долларын хөрөнгө төвлөрүүлнэ гэж Дэлхийн банк тооцоолжээ. Үүний сацуу дэлхийн өрсөлдөх чадварын 2015-2016 оны тайланг танилцуулахад Монгол Улсын зэрэглэл өмнөх оноос сайжирсангүй. Бид авбал зохих долоон онооноос 3.8 оноо авснаар 140 орноос 104-рт эрэмбэлэгджээ. Өрсөлдөх чадварыг тодорхойлдог 12 тулгуур үзүүлэлт бий.
Гэсэн ч Монгол Улс хямарсангүй, мөн дампуураагүй. Британийн Өрийн байгууллага Jubilee Debt Campaign-ийн шинжээчдийн дүгнэлтээр өрийн хямралд хамгийн ойрхон 14 улсыг жагсаахад наймдугаарт Монгол Улс орсон юм.
Гэхдээ одоогоор ДНБ-ий өсөлт хасах руу ороогүй байна. Тэгэхээр онолын хэлээр бол хямраагүй. Мөн ирэх оны хоёрдугаар улирлаас Оюутолгойн далд уурхайд бүтээн байгуулалт өрнөх тул олон хүн ирэх оны байдлыг өөдрөгөөр төсөөлж байна.