Монголын аялал жуулчлалын салбарын Golden Compass Tourism Awards анхдугаар шагналын шалгаруулалтууд амжилттай явагдаж дууслаа. Энэхүү шагнал маань сүүлийн үеийн тогтвортой аялал жуулчлалын зарчмууд дээр үндэслэн шалгууруудаа гаргасан бөгөөд утаагүй үйлдвэрлэл хэмээгдэх энэхүү буянтай сайхан салбар маань Монголд цаашид мэргэжлийн зөв чиг хандлагатай болж тогтвортой хөгжихөд томоохон хувь нэмэр оруулах зорилготой билээ. Манлайлагчдыг дараах есөн номинациар шалгаруулж, цом, батламж олголоо.
- Олонд хүрсэн шилдэг эвент арга хэмжээ төрөлд Өмнөговь аймгийн Х.Түмэндэлгэр тэргүүнтэй “Гайхамшигт говь” ТББ-аас зохион байгуулдаг “Түмэн тэмээний баяр” аялал жуулчлалын арга хэмжээ,
- Шилдэг байгаль ээлтэй, жуулчдын зорин газраар Ц.Дашпүрэв даргатай Хустайн байгалийн цогцолборт газар,
- Шилдэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар Б.Намуун захиралтай Женко Тур компаний Чингисийн Морьт хөшөө цогцолбор,
- Шилдэг шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн Инбаунд аяллын компаниар Ш.Нэргүй захиралтай Нью Жуулчин ХХК,
- Олны талархал хүлээсэн Оутбаунд аяллын компаниар Ё.Ундраа захиралтай Жуулчин ХХК,
- Шилдэг нийгмийн хариуцлагатай компаниар М.Навчаа захиралтай Цолмон трэвел ХХК,
- Шилдэг ресторан төрөлд М.Есөнмөнх захиралтай “Номадс хоспиталити” ХХК,
- Шилдэг хоноглох байрны төрөлд Р.Энхтайван захиралтай Номадик Жөнис ХХК-ний Жалман Мийдоуз жуулчны бааз,
- Орон нутгийн шилдэг аялал жуулчлалын холбоогоор Ш.Батсугар тэргүүнтэй Өвөрхангай аймгийн “Дэлхийн өв-Орхоны хөндий нүүдэлчид” ТББ байгууллагууд тус тус шалгарлаа.