Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-нд уурхайчдын баяр болдог. Уурхайчид энэ жил
баяраа “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор тэмдэглэнэ.
Баярын өдрөө тохиолдуулан Уул уурхайн яам, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Ашигт малтмалын газар, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба хамтран “Уул уурхай, орон нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт онол практикийн бага хурал хийхээр төлөвлөжээ.
Бага хурал энэ сарын 25-нд ШУТИС-д болох бөгөөд зохион байгуулагчид нь мэргэжил
нэгт нөхдөө хуралд оролцохын зэрэгцээ, нэгэн баярт үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.
Манай улс 60 мянга гаруй уурхайчин, уул уурхайн салбарын мэргэжилтэнтэй юм байна.
Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл нь энэ салбарын мэргэжлийн 23 холбоодыг
нэгтгэсэн байгууллага аж.
“Улсын хэмжээнд 360-аад компани уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар
уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан бөгөөд энэ жилийн тухайд эдийн засгийн
хүндрэлээс шалтгаалан 120-иод аж ахуйн нэгж л ажиллаж байна” гэж тус зөвлөлийн
гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар ярилаа.