Энэ сарын дундуур Монголын үсчдийн холбооноос Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм.
Тус үйл ажиллагаанд нэг онцлог зүйл байсан нь анх удаа Монгол брэнд ивээн тэтгэгчээр оролцсон явдал байв.
“Байгалийн гаралтай”, “үс ургуулдаг” гэдгээрээ алдаршсан үс арчилгааны “Халгай” брэндтэй хамтарсандаа Монголын үсчдийн холбоо тун ч сэтгэл хангалуун байсан.
Гэхдээ сэтгүүлч миний сонирхлыг татсан зүйл бол арга хэмжээний үеэр тавьсан танилцуулгаас сонссон “Шампунь бол хуйхаараа хүртдэг хүнс юм” гэсэн үг байлаа.
Энэ тухай илүү ихийг мэдэхээр Монголын ууган компаниудын нэг болох 1989 онд байгуулагдсан “Мон Крем” компанийг зорилоо.
Тус компанийн захирал, химийн ухааны доктор Э.Уранчимэг бид хоёрын яриа энэ онд шинээр гаргасан “Халгай”, “Чацаргана” хэмээх хоёр төрлийн маскнаас эхэлсэн юм. Учир нь бид хоёрын өмнөх ширээн дээр тус бүтээгдэхүүнүүд өрөөтэй байсан юм л даа.
-“Халгай”, “Чацаргана” гэсэн энэ хоёр маск яагаад шинээр төрөх болов?
-Манай “Халгай” брэндийн шампуниуд байгалийн гаралтай орц, найрлагатай. Химийн гаралтай шампуниар угааж байсан хүн манай шампуниар угаахаар үс нь хатуурдаг тал бий. Үүнийг энгийнээр тайлбарлавал гэмтсэн үс байгалийн гаралтай, эрүүл бодисонд хариу үйлдэл үзүүлж байна гэсэн үг.
Зөвхөн манай шампунь гэлтгүй байгалийн гаралтай өөр шампуниар угаасан ч тийм л үр дүн гарна. Энэ хатууралтыг үгүй болгох зорилгоор ангижруулагч гаргах санаа төрсөн юм. Дан ургамлын гаралтай ангижруулагч хийхийн тулд бид нилээд ажилласны эцэст хүссэн үр дүндээ хүрсэн. Гэсэн ч манай хэрэглэгчдийн дунд гэмтэлтэй үсээ агшин зуур, богино хугацаанд эдгээх хүсэл өндөр байдгийг мэдэж авсан. Үүнийгээ ч судалгаагаар баталгаажуулсан. Үүнээс л маск гаргах шийдвэр гарсан. Бид технологио боловсруулж, бүтээгдэхүүн маань бэлэн болсон байсан ч сүүлийн хоёр жилийн хугацаанд туршсаны эцэст энэ оны аравдугаар сарын 1-нд худалдаанд гаргасан.

-Туршилтыг яаж хийв?
-Эхлээд би нэг сарын хугацаанд өөр дээрээ туршсан. Учир нь би тухайн үед үсээ шарлуулж будсан байсан болохоор бас их хатуурдаг байсан юм. Ер нь ангижруулагч хэрэглэх нь өдөр тутмын арчилгаа юм байна. Харин гэмтэл ихтэй үсээ богино хугацаанд эрүүлжүүлье гэвэл маск тавих ёстой юм байна гэдгийг батлаад салоны ажилчдад мөн туршуулахаар өгсөн. Тэд туршиж үзээд үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн. Тэд гэмтэлтэй үс, түүний эмчилгээ, өөрчлөлт, үр дүнгийн талаар хамгийн сайн мэддэг, мэдэрдэг хүмүүс л дээ.
Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ түүхий эддээ онцгой анхаарал тавьдаг. Манай бүтээгдэхүүний түүхий эдийг хүнсэнд хэрэглэх боломжтой буюу стандартын дагуу бэлтгэгдэж, лабораторийн шинжилгээгээр баталгаажсан, хүний бие, эрүүл мэндэд ямар ч хор, аюулгүй байдаг болохоор хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх вий гэдгээс айж, бэргэдэггүй. Харин гэмтсэн үсийг үтэр түргэн эрүүлжүүлж чадаж байна уу гэдгийг мэдэх гэж удаан туршсан.
-Олон улсад маскаар богино хугацаанд үсийг эрүүлжүүлдэг туршлага бий юу? Маск гэдэг нь өөрөө ямар төрлийн бүтээгдэхүүн юм бэ?
-Үсний маск сүүлийн үед их дэлгэрч байна. Маскууд бараг бүгд ижил бүтэц буюу богино хугацаанд үр дүн үзүүлэх, түргэвчилсэн үйлчилгээтэй байдаг.
-Халгайтай маск, чацарганатай маск хоёрын ялгаа нь юу вэ?
-“Халгай” шампунь үсийг ургуулдаг нь аль хэзээний батлагдсан тул тэр үйл явцыг түргэсгэх үйлчилгээтэй халгайтай маскийг гаргасан. Харин чацарганатай маскийг хэт хуурайшсан үсийг чийглэн эмчилж, хуйханд тэжээл өгч, нөхөн төлжүүлэх зорилготой бүтээсэн. Чацарганы ид шидийн талаар мэдэхгүй Монгол хүн их ховор байх. Манай “Мон Крем” компани 1996 онд “Чацаргана” нэр, патент, барааны тэмдгийг аван бүтээгдэхүүн хийж байсан. Гэвч тухайн үед бид чинь сав баглаа боодлын хувьд гаднаас хараат байсан болохоор нэг хэсэг бүтээгдэхүүнээ хийхээ түр зогсоосон юм. Харин энэ жил “Чацаргана” маскаа гаргалаа. Цаашлаад, чацарганы ид шидийг шингээсэн үс арчилгаа, бие арчилгаа, арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн хийхээр ажиллаж байна.

-Шинэ жилээр эмэгтэйчүүд үсээ гоё болгохын тулд элдэв зүйлсийг хэрэглэдэг. Будна, хими хийлгэнэ, лакдана, сор тавина, индүүднэ гээд л. Эдгээр нь үсэнд ямар нөлөө үзүүлдэг бол?
-Эдгээрийг хэрэглэснээр үсээ төдийгүй хуйхаа бүхлээр нь гэмтээж буй хэрэг юм. Гэхдээ бүсгүйчүүл маань жилд ганц болдог шинэ жилээр гоёхгүй бол сонирхолгүй шүү дээ. Гэхдээ тэр “гоёл”-тойгоо унтаж огт болохгүй. Гэртээ ирээд заавал үсээ угаагаад, маск тавих шаардлагатай. Яагаад гэхээр, дээр дурьдсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсний уршгаар хуйх маш ихээр бохирдож, үсний уутанцар битүүрдэг. Үүнээс болж үс тэжээл авахаа больдог. Бас үсний бүтэц гэмтэж, үс унах нөхцөл бүрэлддэг.
Жишээ нь индүү, сэнсийг шинэ жил гэлтгүй хүмүүс байнга хэрэглэдэг. Энэ нь үсний гадна талын давхаргыг идэж, нимгэрүүлж байдаг буюу хүний биеэр бол арьсыг нь шалбалаад, гэмтээгээд байна гэсэн үг. Улмаар, үсний ширхгүүд нарийсч, чийгийн гүн дутагдалд орсны улмаас хугарч салаалахад хүргэдэг. Үсээ хатаахдаа индүү сэнсний оронд сэврээж хатаах хэрэгтэй. Яарч байгаа аргагүй үед сэнсээ хүйтнээр үлээлгэж хатааж болно. Ер нь мөрнөөсөө хэтэрсэн урт үстэй хүмүүсийн үс үзүүр хэсгээрээ их салаалсан байдаг даа. Энэ бол үсний арчилгаа муу байгаагийн шинж. Үс хангалттай хэмжээний шим тэжээлийг авч чадахгүй байгаа буюу урт үсэнд хийвэл зохих арчилгааг бүрэн зөв хийхгүй байгаагаас бодисын солилцоонд доголдол үүсч, үсний үзүүр урт хэсэгт шим тэжээл дутагдан гадна талын давхаргаасаа эхлэн хуурч, хугардаг.
Үсээ индүүдүүлсэн тохиолдолд орой гэртээ ирээд чацарганатай маск тавих хэрэгтэй. Эсвэл тэжээлийн тос түрхэж болно. Ихэнх импортын тэжээлийн тос, ангижруулагч химийн гаралтай байдаг болохоор хуйхандаа хүргэхгүй байхыг зөвлөдөг. Харин манай бүтээгдэхүүний хувьд үсэндээ болон хуйхандаа хүргэхэд ямар ч сөрөг нөлөө байхгүй. Тэр бүү хэл бид хуйханд нь түрхэж, массажилдаг.
Цаашилбал, үсний лак байна. Энэ бүтээгдэхүүн гелэн шинж чанартай бөгөөд гель үүсгэгч нь зуун хувь химийн гаралтай. Лак хэрэглэсэн тохиолдолд болж өгвөл даруй салгах хэрэгтэй. Тиймээс угаагаад, маск тавих нь үсийг эрүүлжүүлэхэд тустай.
Хэдий сөрөг үр нөлөөтэй, үсийг “шартуулдаг” гоёонуудыг хэрэглэж болох ч хэрэглэсний дараа үсээ эрүүлжүүлэх арчилгааг заавал хийж занших нь чухал.

-Маск, тэжээлийн тос гэж хоёр бүтээгдэхүүний тухай ярилаа. Хэрэглээ нь ялгаатай юу?
-Ялгаатай. Маскийг заавал угааж, цэвэрлэсэн, чийгтэй үсэнд түрхэнэ. Үснийхээ угнаас үзүүр хүртэл түрхсэний дараа халуун усанд базсан алчуураар толгойгоо боогоод 15-20 минут болгоод бүлээн усаар сайтар зайлах хэрэгтэй. Нэмж шампуниар угаах шаардлагагүй.
Харин тэжээлийн тосыг угаасан болон угаагаагүй хуурай үсэндээ дээрх дарааллын дагуу түрхэж болно. Гэхдээ тэжээлийн тосон дахь тосны агууламж нь өндөр учир төгсгөлд нь заавал шампуниар угааж тосыг арилгана.
Бүлээн ус гэдэг нь 40 орчим хэмтэй усыг хэлнэ. Түүнээс халуун усаар үсийг угаахаар гэмтлийг сэдрээхийн зэрэгцээ үс арчилгааны бүтээгдэхүүний үйлчлэлийг сааруулдаг.

-Үсээ зөв арчлахын тулд юунаас эхлэх ёстой юм бэ?
-Үсээ самнахаас, зөв угаахаас эхэлнэ дээ. Үсээ өглөө, оройдоо нэг самначихдаг байх хэрэгтэй. Дээр дурьдсанчлан бодисын солилцоо муу явагдсанаас болж хүний биеийн захын мэдрэлийн эсүүд хангалттай хэмжээний цусан хангамж авч чаддаггүй. Тэдгээр эсийн бодисын солилцоог идэвхжүүлэхэд туслах наад захын үйлдэл бол самнах юм. Тиймээс бид салон дээрээ гүн цэвэрлэгээ хийхдээ хуйх, толгойг сайтар массажладаг. Түүнчлэн, хими, будаг хийлгэсний дараа бус хийлгэхийн өмнө үсээ бас арчилж байх шаардлагатай. Энэ нь дараа нь үсийг элдэв химийн бодисоор бөмбөгдөхөд гаж нөлөөг саармагжуулдаг.
Түүнчлэн, үс арчилгаа болон энэ чиглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдлэг, мэдээлэл муу байна. Нэг үеэ бодвол хүмүүс байгалийн гаралтай бараа бүтээгдэхүүн сонгох талаар их ярьж, эрүүл мэнддээ анхаардаг болсон ч зөвхөн хоол хүнсэн дээр илүүтэй ярьж байна. Гэтэл гоо сайхны бараа бүтээгдэхүүн бол арьсаараа, шампунь бол хуйхаараа хүртэж байгаа хүнс юм шүү дээ. Арьсан дээр түрхэж байгаа бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн арьсан дор байгаа хялгасан судсаар дамжиж, хүний цусанд нэвчиж орж байдаг. Түүгээр арьс нь боловсруулдаг, амьсгалдаг эрхтэн болох нь батлагдаж байгаа юм. Сүүлийн үед их дуулдах болсон төрөл бүрийн харшлууд бол химийн гаралтай бараа бүтээгдэхүүн удаан хэрэглэсний хор уршиг юм.
-Үсээ будуулж, хими хийлгэсний дараа ямар арчилгаа хэрэгтэй вэ?
-Бүсгүйчүүдийн хими хийлгэдэг гол шалтгаан бол үсээ хөвсгөр, өтгөн, их харагдуулах шүү дээ. Гэхдээ үсний “амин сүнс”, араг яс, бүтцийг тэр чигээр нь эвдэж, өөрчилж байж тийм үр дүнд хүрдэг. Гэхдээ олон бүсгүйчүүл гоё, сайхан харагдахын тулд эрүүл мэндээ зольж байгаагаа тэр бүр мэддэггүй л дээ. Тийм учраас би хүмүүст хими битгий хийлгэ гэж зөвлөдөг. Учир нь манай “Халгай” шампунийг хэрэглэснээр үс өтгөрч хөвсийдөг. Өөртөө хор учруулахгүйгээр хөвсгөр, өтгөн харагдуулах, олон жилийн туршид батлагдсан боломж байхад химийн бодисоор тархи, толгойгоо угаах хэрэг юу байна. Бага зэрэг тэвчих л хэрэгтэй дээ. Нэг сарын дотор тодорхой үр дүн харагдах болно. Үсний ширхгүүд нь бүдүүрч, уутанцараас шинэ үс ургадаг. Хурдасгая гэвэл “Халгай” маскыг хэрэглэж болно. Долоо хоногт нэг удаа түрхэхэд хангалттай.
-Гэмтэлтэй үсэнд маскыг нэг удаа түрхэхэд л үр дүнгээ үзүүлэх үү?
-Манай маскны үр дүн нь шууд хэрэглэсний дараа мэдрэгдэнэ.
-Орц найрлагын хувьд энэ хоёр бүтээгдэхүүн юугаараа ялгаатай вэ?
-Халгайн масканд халгай ордог, мөн далайн замагны нэг төрлөөс гаргаж авсан 100 хувь коллагеныг ашигладаг. Хувьчилбал, нэг маскны 80 хувийг коллаген, 20 хувийг халгайн тосон ханд эзэлдэг. Манайх шиг коллагены ийм өндөр орцтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани дэлхийд бараг байхгүй байх. Энэ төрлийн коллагенийг байгаль экологид ээлтэй үйлдвэрлэл явуулдаг европын зарим орнуудад гоо сайхан, хүнсний салбарт бага хэмжээгээр ашигладаг.
Чацарганы маскыг хийхдээ бид жимсийг нь ашиглаагүй. Учир нь чацаргана жимсний улбар шар өнгийг гаргадаг будагч бодис хүний арьснаас арилахгүй байх магадлал өндөр байсан учраас навчийг нь ашигласан.
Сонирхуулахад, чацарганы навч нь жимснээсээ ч илүү баялаг амин дэм, ач тустай байдаг. Учир нь ургамал шим тэжээлээ үндсээрээ аваад навчиндаа өгдөг. Жимс нь бүрэн гүйцэд боловсорсны дараа бүхий л шим тэжээл нь навчиндаа хуралддаг юм билээ.

-Тэжээлийн тос, маск хоёр юугаараа ялгаатай юм бэ?
-Маск нь илүү эрчимт буюу богино хугацааны үйлчилгээтэй гэсэн үг. Гэхдээ “Халгай” тэжээлийн тос ч гэсэн гайхалтай найрлага, үйлчилгээтэй. Яагаад гэхээр тэжээлийн тосны найрлагын 45 хувь нь тос байдаг. Ихэнх тэжээлийн тос гэж байгаа бүтээгдэхүүнүүдийн тосны орц нь 5-10 хувь байдаг юм билээ. Бас тэжээлийн тосонд агуулагдаж байгаа найрлага нь маскнаас ялгаатай. Тэжээлийн тосонд жожоба болон какаоны тос ордог. Жожоба тос хүний биеэс ялгардаг тостой хамгийн ойр найрлагатай, байгаль дээр шингэн хэлбэрээрээ оршдог цорын ганц тос юм. Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн болохоор байгалийн гаралтай зүйл хэрэглэх нь илүү тохиромжтой, амархан шингэнэ, уусна, элдэв гаж нөлөөгүй. Харин какаоны тос нь үс, хуйхны чийгийг тогтоон барьж байдаг гайхалтай шинж чанартай буюу үсийг удаан хугацаанд чийглэг байлгадаг гэсэн үг.
-Монгол хүн эх орондоо ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэдэг үнэхээр гайхалтай. Гэхдээ гадаадын том брэндүүтэй өрсөлдөхөд амаргүй биз?
-Амархан биш. Дээр нь байгалийн гаралтай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг амаргүй. Гоо сайхны бараа бүтээгдэхүүний чанар цэвэр түүхий эдийн сонголттой холбоотой байдаг юм. Би “Эх орны түүхий эдээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгааны ажил” гэсэн сэдэвтэй эрдмийн ажлаараа үүнийг л судалсан. “Мон Крем” компани таван төрлийн үсний шампунь, ангижруулагч, үсний тэжээлийн тос, хоёр төрлийн маск үйлдвэрлэж, халгайн ханд бэлддэг. Бид бас нэгэн төрлийн далайн замгаас коллаген гаргаж авдаг. Эдгээрээс, ханд, коллаген хоёр хадгалалт даахдаа тааруу. Гэхдээ бид бүтээгдэхүүнийхээ хадгалалтыг удаашруулахын тулд байгалийн гаралтай давс ашигладаг. Цэвэр технологийн асуудал л даа. Ний нуугүй хэлэхэд, манайд импортоор орж ирж байгаа шампуниудад байгалийн гаралтай ганцхан түүхий эд орсон байдаг нь ус гээд хэлчихэд буруудахгүй. Энэ шампуниуд хэрэглэсний дараах хэдэн цагт л үр дүнгээ өгнө. Дээр нь гоё үнэртэй. Бас сайн хөөсөрдөг. Гэтэл энэ хоёр шинж чанарыг химийн бодисын “ачаар” л бий болгодог. Импортын шампуниудын 30 хүртэлх хувийг хөөсрүүлэгч, 5 хүртэлх хувийг үнэр оруулагч бодис эзэлдэг. Товчхондоо, бага хөөсрөлттэй, үнэргүй байгаа нь эрүүл ахуйн үүднээс сайн гэж ойлгож болно.
-Тэр химийн гаралтай шампуниудыг бид хэрэглэсээр ирлээ. Тэдний сөрөг нөлөө бидэнд ямар хэлбэрээр илэрдэг юм бэ?
-Хэрэв таны үс унаж, хугарч, хуурайшиж, тослогтож, хагтдаг бол таны үс химийн гаралтай шампунь хэрэглэснээс болж гэмтсэн байна гэсэн үг. Ер нь химийн гаралтай бүтээгдэхүүнийг хагас жил хэрэглэхэд үс ямар нэг байдлаар гэмтдэг болохыг бид сүүлийн хоёр жилийн судалгаагаар нотлосон.
Манай “Халгай” брэнд 100 хувь байгалийн гаралтай түүхий эдээс бүтдэг. Тиймээс манай бүтээгдэхүүнийг бүх насны хүмүүс хэрэглэж болно. Балчир, бага насны хүүхдийн үсийг угаахад ямар ч сөрөг нөлөөгүй. Гэхдээ сүүлийн үед манай салон дээр хүмүүс хүүхдүүдээ дагуулж ирэх болсон нь бас анхаарал татаж байна.

-Танай шампунийн саван дээр Япон ханз байх юм. Бас “Японы Эрүүл мэндийн яамны лицензтэй” гэсэн байх юм. Энэ ямар учиртай вэ?
-Ивэматэ гээд Японы оюутан Монголд 1994, 1995 оны үед суралцаж байсан юм. Тэр оюутан залуу хүн хэдий ч үс нь дээрээсээ халзраад эхэлчихсэн байсан. Монголд амьдарч байхдаа манай “Халгай”-г хэрэглэдэг байсан юм билээ. Гэтэл үс нь ургаад эхэлж. Ингээд тэр оюутан амралтаараа нутаг буцахдаа шүднийхээ эмч дээр очсон чинь үс нь ургасан байхыг эмч нь анзаараад юу хэрэглэснийг нь асуусан гэсэн. Бас л үс халзрах зовлонтой хүн байж л дээ. Эмч оюутанд манай “Халгай”-г захиж, хэрэглэж үзтэл үс нь ургахаас гадна байнга ариутгалын бодис хэрэглэснээс үүдэлтэй гарных нь экзем бас эдгэсэн гэсэн. Энэ үр дүнгээс болоод, нөгөө эмч маань манай бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгч, тэр хоорондоо намайг урьж бид танилцаж байлаа. Гурван жилийн судалгаа шинжилгээний үр дүнд 1998 онд манай “Халгай” бүтээгдэхүүн Японы эрүүл мэндийн яамны лицензийг авсан. Ингэж л бид гадны зах зээлд гарах боломжтой болж байлаа. Манай бүтээгдэхүүн бол Японы шалгуурт нийцэж лиценз авч байсан бараг анхны монгол бүтээгдэхүүн дээ.
Химийн үйлдвэрлэл маш их хөгжсөн, шинжлэх ухаан технологийн өндөр хөгжилтэй газраас ийм үнэлэмж авсан нь олон жилийн судалгаа, хөдөлмөрийн маань үр дүн гээд баяртай л явдаг юм. Японы хувьд гаднаас бүтээгдэхүүн оруулахад татвар өндөр учраас бид сүүлийн үед нийлүүлэлтээ зогсоогоод байсан. Харин одоо хоёр орны эдийн засгийн хамтран ажиллах гэрээ батлагдсанаар бид дахин судалгаагаа хийж эхлээд явж байна.

Ер нь манай Монголд халгайнаас гадна ганга, үхрийн нүдний навч, чацаргана, чацарганын навч гээд байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох олон сайхан түүхий эд байна. Үндсийг нь гэмтээхгүй, зүй зохистой авч хэрэглэж, байгалийн гаралтай гоо сайхан, эмийн, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл монголчууд бидэнд их боломж байна гэж боддог.
Газар шороогоо ухаж, хөндөж ашиглалгүйгээр дээр нь ургадаг ургамлаа зүй зохистой ашиглаж, өөрөөр хэлбэл нөхөгдөхгүй баялгаа бус нөхөгдөх баялгаа ашиглаад явахад боломж байна. Энэ мэт боломжийг ашиглахад олон хүн анхаарч, хамтарч ажиллаасай гэж хүсдэг дээ. Өнөөдөр бид нийт шампунийхаа хэрэглээний 97 хувийг гаднаас авч байна. Ердөө гурван хувь нь үндэсний бүтээгдэхүүн гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье.