gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Таны гэрийн кино театр дахь энэ оны шилдэг 15 кино

Бизнес
2015-12-18
0
Twitter logo

Шинэ он хаяанд иржээ. Энэ л өдрүүдэд улиран одож буй 2015 онд юу хийж бүтээснээ дүгнэн тайлагнаж, ирэх онд хэрэгжүүлэх зорилго зорилтоо тодорхойлдогтой  адил Юнивишнийн Холливуд бокс сангаас үзэгчдийн таашаалд хамгийн их нийцсэн, үзэлт өндөртэй шилдэг 15 киногоо нэрлэжээ. Та эдгээр 15 киноноос хэдийг нь үзэж амжсан бол?

1. Jurassic World - Үлэг гүрвэлүүд дахин дэлгэцнээ

Биднийг 1993 оноос хойш үлэг гүрвэлийн ертөнцтэй танилцуулж, дуу алдам адал явдлуудтай учруулж ирсэн Jurassic Park-ийн 4 дэх цуврал болон Jurassic World 2015 онд нээлтээ хийсэн билээ. Тус киног Юнивишнийн үзэлт өндөртэй 15 киноны нэг болоход Jurassic Park цувралын үнэнч шүтэн бишрэгчид гол түлхэц болсон нь лавтай. Ингээд киноныхоо хэсгээс Монгол дуу оруулгатайгаар хамтдаа сонирхоцгооё. 

2. Minions - Грутэй танилцахаас өмнөх Минионууд

Сарыг хулгайлах төлөвлөгөө киноны үргэлжлэл болон гарсан Minions киноны гол дүрүүдэд Оскарын шагналт Сандра Баллок болон Жон Хам, Маикл Китон нарын жүжигчид дуу оруулжээ. Хамгийн сонирхолтой нь  найруулагч Пиэр Коффин кинонд гарч буй 800 гаруй Mинионы дууг ганцаараа оруулсан гэнэ. Сандра Баллокын хувьд Скарлетийн дүр нь түүний жүжигчин болсоор бүтээсэн анхны эсрэг дүр болж байгаа ажээ. Киноны хэсгээс Монгол дуу оруулгатайгаар үзэцгээе.

3. Max : Fury Road - Гайхамшигт адал явдал эргэн ирлээ

Найруулагч Жорж Миллерийн алдарт Mad Max киноны 4-дэх цуврал Mad Max : Fury Road кинонд дэлхий усгүй болж, бүхэлдээ цөл болоход хүн төрөлхтөн амьдрахын төлөө тэмцэж эхэлдэг. Хууль дүрэмгүй ертөнцөд амьд үлдэх цор ганц л арга бий. Энэ бол урдаа саад болсон хэнийг ч түрүүлж устгах юм. Эхнэр хүүхдээ алдсан Mакс, бага насандаа амьдарч байсан газартаа очихын тулд тэмцэж буй Фюриосо хэмээх бүсгүйд тусална. Кино трэйлерийг Монгол дуу оруулгатайгаар хүлээн авч үзнэ үү.

4. “Inside Out” - Чихэр шиг өнгөлөг хүүхэлдэйн кино

Ирэх онд болох Оскарын наадмын шилдэг хүүхэлдэйн киногоор шалгарах нь бараг тодорхой гэгдэж буй “Inside Out” кинонд сэтгэлийн хөдөлгөөнүүд өөрсдөө сэтгэлийн хөдөлгөөнтэй байж болохын сацуу тэд бидний тархин дотроос бүгдийг удирдаж суудаг гэх суут санааг бодит болгож чадсан юм. Хүүхэд байтугай томчуудыг ч дэлгэцийн өмнө уяж, уйлуулж, баярлуулж чадах тус киноны трэйлертэй танилцая.

5. Mission Impossible: Rogue Nation – Түүхэн дэх хамгийн шилдэг цуврал

Mission Impossible цуврал киноны хамгийн шилдгээр нь нэрлэгдээд буй Mission Impossible: Rogue Nation ангид жүжигчин Том Круз action киноны “хааны суудлаас босох” болоогүй байгаа гэдгээ олон нийтэд баталж харуулсан юм. “Cinema Score”-оос А, “Rotten Tomatoes”-оос 92 хувийн үнэлгээ авсан нь зөвхөн уг цуврал дотроо төдийгүй энэ жилийн хамгийн өндөр үнэлгээтэй адал явдалт кинонд тооцогдож байна.

6. Furious 7 - Пол Уокерийг үдэж өгөх хамгийн сүүлийн анги

Алдарт Fast & Furious цувралын шинэ анги тус киноны цохилох зүрх болсон Пол Уокергүйгээр анх удаа нээлтээ хийсэн нь энэ байлаа. Хүчирхэг дайсан, галзуу хурд, тулаант хэсгүүд нь үзэгчдийг байлдан дагуулж, дэлгэцнээс хором ч холдох завдалыг өгөхгүй. Ингээд Доминик Торетто болон түүний гэр бүлийн шинэ адал явдлыг сонирхоцгооё.

7. Fifty Shades of Grey - Нийгмийг хоёр талцуулж чадсан бүтээл

Утга зохиолын ангийн оюутан Анастасиа сургуулийнхаа сэтгүүлд тавигдах ярилцлага хийхээр тэрбумтан Кристиан Грэйтэй уулзана. Ноён Грэйгийн дур булаам төрх, нууцлаг байдалд Анастасиа шууд татагдана. Тэдний дараагийн уулзалт санаандгүй мэт боловч Анастасиатай уулзахын тулд Кристиан зориуд ирсэн байлаа. Учир нь Кристианд бас Анастасиа таалагдаж тэд болзож эхэлсэн ч Кристианы бэлгийн дур сонирхол бусдаас өөр байгаа нь Анастасиаг эргэлзүүлж эхэлнэ. Сураг нь сонсогдож эхэлсэн цагаасаа нийгмийг 2 талд талцуулж чадсан Fifty Shades of Grey киноны хэсэгтэй танилцая.

8. The Boy Next Door – Женнифер Лопез дэлгэцийн бүтээлдээ эргэн ирсэн нь 

Инээсэн бүхэн нөхөр биш гэдгийг хүмүүст тодхон харуулж чадсан уг кино үзэгчдийг цаг 30 минутын туршид догдлуулж басхүү айлгаж чадна. Нөхрөөсөө хөндийрч, халамж хайраар дутах болсон Клэйрийн шинэ хөршөөр Ноа хэмээх өсвөр насны хүү нүүж ирнэ. Энэ үеэс эхлэн Ноа өөртэй нь сээтгэнэж эхлэхийг мэдэрсэн Клэйр санаандгүй түүнтэй дотно харьцаанд ордог. Үнэн хэрэгтээ Ноа сэтгэцийн өөрчлөлттэй бас гэмт хэрэгтэн ч байж болзошгүй нь илэрч эхэлнэ. Ноа гэгч чухам хэн бэ?

9. Ted 2 - Ярьдаг бамбаруушийн шинэ адал явдал

2012 онд дэлгэцнээ гарсан Тэд инээдмийн киноны хоёрдугаар анги энэ жил нээлтээ хийсэн кинонууд дундаас хамгийн их хүлээлттэй байсан бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн. Энэ удаад өмнөх ангид тоглосон Марк Уолбэрг гол дүрээ дахин бүтээсэн ч түүний хамтран тоглогч Мила Кунис бие давхар шалтгаанаар дүрээ дахин бүтээж чадаагүй. Тиймээс шинээр Саманта Лэсли Жэксон гэх хуульч бүсгүйн дүрийг гаргаж Аманда Сэйфридийг тоглуулжээ. Харин Тэдийн дүрд урьдын адил найруулагч Сэт МакФарлэн өөрөө дуу оруулсан байна.

10. Focus – Гэмт хэргийн ертөнц дэх тэсрэлт

Сүүлийн жилүүдэд луйвар, гэмт хэргийн сэдэвтэй кинонууд олноор бүтээгдэх болсон. Гэсэн ч жүжигчин,  дуучин Уилл Смит болон залуу од Марго Робби нарын тоглосон Focus кино тэдгээр бүтээлүүд  дундаас гойд сонирхол татахаар хайр дурлал, адал явдал, гэмт хэргийн сэдэвтэй кино болжээ. Ингээд тус киноны хэсгээс хамтдаа сонирхоцгооё.

11. Chappie – Хүн роботын тухай шинэ бүтээл

Ойрын ирээдүйд гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх цагдаа нар нь хүн биш роботууд болжээ. Эдгээр роботыг бүтээсэн хүн Деон Уилсон. Түүнийг гудамжны дээрэмчид барьцаалж хэрвээ роботуудыг өөрсдийнх нь төлөө ажиллахаар програмчилж өгөхгүй бол ална хэмээн сүрдүүлдэг. Деон энэ үед авч явсан эвдэрхий роботдоо шинэ программ суулгаж түүнийгээ Чаппи гэж нэрийднэ. Чаппи бол энгийн нэг робот биш, тэр хүн шиг сэтгэж, ойлгож ухаарч, ярьж чаддаг онцгой чадвартай.

12. Avengers: Age of Ultron – Дэлхийг аврагчид дахин нэгдлээ

Тони Старк дэлхийд энх тайван байдлыг авчрахын тулд Ултрон нэртэй өөрийгөө удирдах чадвартай роботуудыг бүтээнэ. Гэвч байдал буруугаар эргэж Ултрон роботууд өөрсдөө сэтгэж, хүн төрөлхтний эсрэг хөдөлж эхэлдэг. Ингээд супер баатрууд болох Iron Man, Captain America, Thor, Hulk, Black Widow болон Hawkeye нар ахин нэгдэж роботуудын эсрэг тэмцэнэ.

13. The Longest Ride - Амьдралд хамгийн чухал нь хайр

Тус кинонд мэргэжлийн бух унаач Люк тэмцээний үеэр хүнд бэртэж жил гаруй хөндийрсний эцэст спортдоо эргэн ирэв. Дахин гэмтэж бэртэхээсээ огтхон ч эмээгээгүй тэр оюутан бүсгүй Софиатай танилцаж халуун хайрандаа умбадаг. Харин Софи Нью-Йоркт очиж мөрөөдлийн ажлаа хийх хүсэлтэй ч Ира хэмээх бууралтай танилцан олон жилийн өмнө өрнөсөн хайрын түүхтэй нь танилцсанаар ихийг ухаарах болно.

14. The Second Best Exotic Marigold Hotel – Алдартай жүжигчдийн бүхэл бүтэн арми

2012 онд бүтээгдсэн хит киноны үргэлжлэл энэ ангид Сонни, Сунайна хоёрын хурим ойртохын хэрээр The Best Exotic Marigold зочид буудал болон энэ зочид буудалтай холбоотой хүмүүсийн асуудлууд ар араасаа хэрхэн цувран гарч, мөн шийдэгдэж байгааг хөгжилтэйгөөр үзүүлжээ.

15. Pitch Perfect 2 – Беллачууд дэлхийн аварга болох уу? 

Америкийн ерөнхийлөгчийн төрсөн өдрийн тоглолт дээр бүтэлгүйтснээр Беллачууд Aca-Circuit-ээс хусагдана. Нэрээ цэвэрлэхийн тулд тэд Дэлхийн аваргад өрсөлдөх хэрэгтэй болдог. Гэвч уг тэмцээний түүхэнд Америкийн нэг ч баг түрүүлж байгаагүйгээс гадна Германы баг болох Das Sound Machine-г хожно гэдэг боломжгүй зүйл байлаа. Тэд нөхөрлөлөө баталгаажуулж, хамтдаа бүгдийг давах ёстой боловч Бека өөр бодолтой байна.

Юнивишнийн Холливуд боксоос шилдгээр нэрлэж буй 15 киноноос сонгон үзэхийг хүсвэл IPTV-ийн Видео сан-  Best of 2015 цэснээс хүлээн авч үзээрэй.

Танд шинэ жилийн мэнд хүргэе.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан