Улиран одож буй 2015 онд Монголын урлагийн салбарт авьяаслаг, хөдөлмөрч уран бүтээлчид эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан бахархам, тэмдэглүүштэй олон үйл явдал болж өнгөрлөө.
Монголын сонгодог урлагийн онцлох хүн байж чадсан Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд түрүүлж, Гранпри шагналын эзэн болсон бол Гавьяат жүжигчин Э.Амартүвшин BBC агентлагаас зохион байгуулсан “Cardiff singer of the world” уралдаанд үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн билээ.
Түүнчлэн Азидаа төдийгүй дэлхий дахинаа алдартай “Авьяаслаг Азичууд” тэмцээнд Монголоос анх удаа “Хөсөгтөн” хамтлаг оролцож, хоёрдугаар байр эзэлсэнд монголчууд маш ихээр баярлаж, бахархаж байсан билээ. Тухайн үед хамтлагийн гишүүн Г.Адъяадорж “Монголчууд хэрхэн нэгдэж чаддагаа харуулж чадлаа” гэж ярьж байсан юм.
Харин энэхүү тэмцээнийг эх орондоо анх удаа “Авьяаслаг Монголчууд” нэртэйгээр амжилттай зохион байгуулж, С.Жамъянхорол багштай “Эгшиглэнт чимээ” хамтлаг ялагчаар тодорч, шагналын эзэд болсон билээ.