УИХ-аас гаргасан шийдвэрийн дараа арилжааны банкууд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан бүх төрлийн зээлээ зогсоолоо.
УИХ-ын чуулганы арванхоёрдугаар сарын 10-ны пүрэв гаригийн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосныг арилжааны банкууд ийнхүү бойкотолсон юм.
Үүнээс болж орон сууцны найман хувийн хүүтэй зээлд хамрагдсан 76 мянган иргэний зээлийн хүү 20 хувьд хүрэх эрсдэлт нөхцөл үүсээд байна. Иргэн А.Базар анх Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Тэрбээр гомдолдоо “Найман хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк, санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авахаар хуульчилсан нь иргэний хувийн өмчийн үндсэн эрхэнд халдсан байна” гэсэн байна.
Үндсэн хуулийн цэц 2015 оны 12 дугаар сар 9-ний өдөр Их суудлын хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд, “Барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан” гэсэн шийдвэр гаргажээ.
УИХ-аар Цэцийн дүгнэлтийг авч хэлэлцэхэд, УИХ-ын гишүүдийн олонх нь саналаа өгсөн байна. Чуулганаар энэ асуудал хэлэлцэх явцыг банк, санхүүгийн байгууллагууд анхааралтай ажиглаж байсан бөгөөд уг шийдвэр гарангуут, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан бүх төрлийн зээлээ тодорхойгүй хугацаагаар зогсоолоо.
Орон сууцны найман хувийн хүүтэй зээл авахаар судлуулж, зээл өгөх шийдвэр нь гараад байсан иргэн ч улстөрчдийн энэ шийдвэрээс болж зээлээ авч чадаагүй тухай банкны зээлийн мэргэжилтэн ярьж байна. Одоо банкууд цалингийн зээлээс өөр зээл гаргахгүй байна.
Энэ нь эрсдэлтэй шийдвэр болохыг Банкуудын холбооноос УИХ-д албан бичиг илгээж сануулсан ч, тусыг эс олж, шинэ оны босгон дээр ийм таагүй шийдвэр гаргав. Улстөрчид яаралтай энэ “алдаагаа” засах хуулийн төсөл яаралтай санаачлахаар боллоо.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг хуулийн төслөө УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ.
Гэвч эцэг хуульдаа гар хүрэхийн өмнө ард түмнээсээ асуух хэрэгтэй гэж үзсэн. Үүний тулд Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлага гарсан бөгөөд УИХ арваннэгдүгээр сарын дундуур уг хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов.
Гэвч хойшилсоор шинэ оны босгон дээр ирлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөд Засгийн газар, Ерөнхий сайдын бүрэн эрхийг чадавхжуулах, төрийн тогтвортой ажиллагааг хангах, нэг Засгийн газар шинээр байгуулагдахад яам, тамгын газар, төрийн байгууллагуудын тоог өөрчилдөг муу зуршлаасаа салахаар санал нэгдэж, төсөлд тусгажээ.
Яамдын тоог хөдөлшгүй ес байхаар Үндсэн хуулийн төсөлд тусгасан байна. Мөн 1992 оноос хойших хүн амын өсөлтийг харгалзан УИХ-ын иргэдийг төлөөлөх чадавхийг дээшлүүлэх үүднээс гишүүдийн тоог нэмэгдүүлж, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгоно гэсэн заалт байна.
Олон нийт энэ заалтыг эгдүүцэж, эсэргүүцэж хүлээн авч байгаа бөгөөд хэрхэн шийдэгдэхийг чих тавин суугаа. Гэвч энэ Парламент цаг хугацааны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихгүй нь тодорхой болж байна. Үүнийгээ ч гишүүд эхнээсээ хүлээн зөвшөөрч эхэллээ.

Монгол Улсад анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас Өршөөл үзүүлэх тухай хууль баталлаа.
Хуулийн дагуу 3000 орчим хүн өршөөлд хамрагдсан бөгөөд хууль хэрэгжиж эхэлснээр арваннэгдүгээр сард 1700 хүн шоронгоос суллагдав. Харин 1300 орчим хоригдлын ялаас өршөөн хасах шийдвэр гаргалаа.
Монголын төр зургаан жилийн дараа Өршөөлийн хуулийг баталсан. Хийсэн гэмт үйлдлийнхээ төлөө ял эдэлж байгаа иргэдийг ингэж ойр ойрхон суллах нь буруу, зөв гэж нэг хэсэгтээ л нийгмийг хоёр талцуулсан хууль бүрэн хэрэгжиж дууслаа.
Өршөөлийн хуульд хууль бусаар хөрөнгөжсөн авлига, албан тушаалын гэмт хэрэгт хэрэгтнүүдийг хамруулаагүй. Төр төмөр нүүртэй гэдэг ч бас энэрэнгүй байж чаддагаа харуулж, алдаж эндсэн хүмүүстээ алдаагаа засаж, сайхан амьдрах боломж нэг удаа олголоо.
Шоронгоос суллагдаж буй хоригдлуудын гэртээ харих зардал, тэднийг мэргэшүүлж, нийгэмшүүлэхэд зориулж 130 сая төгрөг зарцуулахаар төсөв мөнгийг нь баталлаа.

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ойг анхны ардчилсан сонгууль явуулсан долдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэв.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан зохион байгуулсан олон улсын хүндэтгэлийн хуралд гадаадын олон орны зочид төлөөлөгч оролцож, Энэтхэг, Япон, Франц, Герман, АНУ, Швейцарь зэрэг улс орнуудын төрийн тэргүүн, өндөр дээд албаныхан баяр хүргэж, цахилгаан утас илгээсэн.
Ардчиллыг оготны хамраас ч цус гаргалгүй тайван замаар олж авснаараа Монгол Улс дэлхийд үнэлэгддэг. 25 настай Монголын ардчиллын талаар Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, Ардчилал гэдэг нь зөвхөн нэг удаагийн сонголтоор бүтдэг зүйл биш. Энэ бол үйл явц юм. Үйл явц дотроо хэцүү, зовлонтой үйл явц юм.
Бид бол ардчиллыг хүний амьдралтай, хүнтэй адилхан зүйл гэж боддог. Энэ бол хүний л хийсэн сонголт, хүн оролцож бүтээдэг үйл явц юм. Тийм учраас бид ардчиллын төлөө өдөр тутам хичээн зүтгэж, ардчиллаа тордох хэрэгтэй.
Бид ардчиллыг амьдад нь хайрлах хэрэгтэй. Алга болчихсон хойно нь хэчнээн сайн, зөв юм байсан тухай яриад хэрэггүй. Үүнийг их өндөр үнэ цэнээр дахин бий болгоно” хэмээн олон улсын хурлын үеэр хэлсэн үгэндээ онцолсон.

"Ардчилал гэдэг нь зөвхөн нэг удаагийн сонголтоор бүтдэг зүйл биш. Энэ бол үйл явц юм. Үйл явц дотроо хэцүү, зовлонтой үйл явц юм."
Засгийн газар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д гурав дахь удаагаа өргөн мэдүүллээ.
Уг төслийг УИХ өнгөрсөн хоёр, зургаадугаар сард хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэж хоёр удаа буцаасан. Өмнөх төсөлд тус ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувь байхаар тусгасан бол энэ удаа Засгийн газар 34 хувь болгон нэмэгдүүлжээ. Төрийн эзэмшлийн хэмжээг Ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулан тооцно.
50 тонн алтны батлагдсан нөөцтэй энэ ордын тусгай зөвшөөрлийг “Сентерра гоулд” компани эзэмшдэг бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг гурван хувиар төлөхөөр хоёр тал тохиролцжээ. Гэхдээ энэ нь хатуу тогтсон хувь хэмжээ биш.
Алтны үнэ нэмэгдэх болон буурах үед тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг гэрээлэгч талууд хэн хэндээ гаргаж болох уян хатан нөхцөл оруулжээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших тус орд нь алтны агуулга өндөр хүдэртэй учир 1800 орчим нинжа тус ордод хууль бусаар алт олборлож байна.
Хамгаалалтын алба ажиллаж байгаа ч нинжа нар тэдний шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, Эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн талаар хэвлэл мэдээллээр олонтаа гарсан билээ. Энэ бүх замбараагүй байдлыг дэг журамд оруулж, алтны үндсэн ордыг ашиглалтад оруулбал 10 жил алт олборлох, боловсруулах үйлдвэрлэл явуулах боломжтой бэлэн болсон төсөл хэмээн Засгийн газар УИХ-д танилцууллаа.
Эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд Улсын төсөвт хувь нэмэр оруулах энэ төслийг Засгийн газар гурав удаагаа зүтгүүлж байгаа ч дэмжээд явуулах, урьдын адил унагаахын алин болохыг УИХ шийднэ.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д удаан хугацаагаар эмчлүүлж байгаад өнгөрсөн наймдугаар сард эх орондоо бүр мөсөн ирсэн.
Тэрбээр намын ажлаа алсын зайнаас удирдаж байсан бол одоо дунд нь орж, сонгуулийн сүүлийн жилд намынхаа үйл ажиллагааг эрс идэвхжүүлэв. Төрийн ажлаас хол хөндий байсан түүний нэрийг МАХН нь Шадар сайдын албан тушаалд нэр дэвшүүлсэн хүсэлтээ арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүллээ.
Н.Энхбаяр энэ албан тушаалд томилогдохын олон шалгуур давах хэрэгтэй бөгөөд давж чадах, эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
Нэгдүгээрт, Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээндээ судалж, дэмжих.
Хоёрдугаарт, Авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байсан түүний талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл, магадлагаа авах.
Гуравдугаарт, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвшилцөх.
Эцэст нь, УИХ-аар хэлэлцүүлж, гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэг авах. Монгол төрийн өндөр дээд бүхий албан тушаалыг хашиж явсан Н.Энхбаяр өнөөдөр Шадар сайдын албан тушаалд томилогдохын тулд энэ олон давааг давж чадах болов уу.
Юутай ч өнгөрч буй 2015 онд улс төрийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлын нэг нь түүний энэ шийдмэг алхам мөн билээ.

Эрх баригч АН МАН-ыг Засгийн газарт хамтрах санал тавьсан ч найман сарын дараа хамтын ажиллагаагаа цуцаллаа.
Улс төрийн хоёр том нам эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд гэрээ байгуулан, хамтарч ажиллах чиглэлээ тодорхойлон замдаа гарсан. Гэвч энэ хамтрал удаан үргэлжилсэнгүй.
“Гэрээний биелэлт хангалтгүй байна. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн энэ хугацаанд шүүмжилж, улстөржихөөс өөр зүйл хийсэнгүй” хэмээн УИХ дахь АН-ын бүлэг товчхон дүгнэж, МАН-ын сайдуудыг Засгаас гаргахыг Ерөнхий сайдад үүрэг болголоо.
Нэгэнт зорилгоо тодорхойлон ажилдаа шаргуу орсон Гүйцэтгэх засаглалын тэргүүн танхимын бүрэлдэхүүнээ ойр ойрхон өөрчлөх хүсэлгүй буйгаа илэрхийлж байсан ч намынхаа шахалтын хүлээн авахаас аргагүйд хүрсэн.

Эцэст нь УИХ-ын хаврын чуулган өндөрлөхийн өмнөхөн Ерөнхий сайд МАН-ын зургаан сайд, долоон дэд сайдыг чөлөөлөх хүсэлтээ УИХ-д өргөн мэдүүлэв.
Ингээд эрх баригч АН төрийн бодлогыг бие даан хэрэгжүүлж, ард түмнээрээ дүгнүүлэхээр сэтгэл шулуудлаа.

Зургийг: Б.Бямба-Очир