“Оюутолгой компани 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа хэмээн Туркойз Хилл компани мэдэгдлээ.
Гэрээг нэг талаас “Оюутолгой” ХХК үзэглэсэн бол нөгөө талаас Канад, Австрали, АНУ-ын нийт 15 арилжааны банкны удирдлага гарын үсэг зурсан байна.
Туркойз Хилл компанийн гүйцэтгэх захирал Жефф Тайгисэн “Төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан нь Туркойз Хилл болон Оюутолгойн аль алинд нь урьд өмнө болж байгаагүй, маш чухал, түүхэн сонголт болно. Монголын тал болон төслийн баг үүнд итгэлтэй байна. Бид цаашид Монголын Засгийн газар болон Рио Тинто компанитай хамтран ажиллаж, далд уурхайн хөгжүүлэлтийг дахин эхлүүлнэ” гэжээ.
Далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсныг баталгаажуулах ёслол маргааш Шангрила зочид буудалд морин цагт эхэлнэ.
Эх сурвалж: marketwatch.com