БНСУ-ын Ерөнхий сайд, Хван Гё Ан өнөөдөр 15.00 цагт манай улсад ирнэ. Харин маргааш өглөө 10.00 цагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнийг Төрийн ордны “Баганат” танхимд албан ёсоор угтан авах юм.
Дараа нь Ерөнхий сайд Хван Гё Ан хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурна. Тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт хийсний дараа Төрийн ордны “Б” танхимд талуудын албан ёсны хэлэлцээ эхэлнэ.
Үүний дараа хоёр Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны бичигт гарын үсэг зурах юм байна.
Манай улсад анх удаа айлчилж буй Хван Гё Ан УИХ-ын хуралдааны танхимтай танилцаж, Ерөнхийлөгч, УИХ-ын даргад бараалхсанаар айлчлал нь өндөрлөнө.