Нийслэлийн 24-р дунд сургуулийн цайны газарт өнөөдөр өглөө 06 цагийн үед цахилгаан тогоо шатсаны улмаас гал гарчээ.
Мэдээллийн дагуу очиход 24-р сургуулийн зарим ангийн цонх нээлттэй байсан ба цайны газрын цонх хагарсан байлаа. Цайны газар дотор байсан ажилтнаас хийн баллон дэлбэрсэн эсэх талаар асуухад “Сургуульд хийн баллон хэрэглэдэггүй. Хариуцсан эзэн нь одоогоор алга байна” гэлээ.
Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Сургалт сурталчилгаа, урьдчилсан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, Онцгой байдлын дэслэгч Г.Сэдэдсүрэн:
“Чингэлтэй дүүргийн 24-р сургуульд гал гарлаа гэсэн дуудлага өнөөдөр өглөө 06.40 цагийн үед ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Аврах гал унтраах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн газар дээр нь очиж шуурхай арга хэмжээ авч галыг бүрэн унтраалаа.
Цайны газрын цахилгаан тогоо шатсаны улмаас гал гарч, улмаар цонхны раам хайлсан байна. Хичээл эхлээгүй байсан учраас хүн өртөөгүй” гэв.
Цайны газарт хүн байсан эсэхийг лавлахад “хүн байсан үгүйг цагдаагийн байгууллага, шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаж тодорхойлно” гэлээ.
Түүнчлэн Г.Сэдэдсүрэн “хийн баллон дэлбэрсэн” гэх мэдээлэл ташаа болохыг хэлсэн юм.