gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жилийн инфляци сүүлийн зургаан жилийн хамгийн бага түвшинд хүрлээ

Эдийн засаг
2015-12-14
0
Twitter logo

Монгол Улсын жилийн инфляци сүүлийн зургаан жилийн буюу 72 сарын хамгийн бага түвшинд хүрлээ.

Энэ оны эхний 11 сарын байдлаар жилийн инфляци 2.9 хувьтай гарсан нь 2009 оны аравдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт болж байна. Оны эхнээс тасралтгүй буурсан инфляцийн өсөлтийн хурд энэ хэвээр хадгалагдвал оны эцэс гэхэд инфляцийг нэг оронтой тоонд тогтоон барих Төв банкны зорилт биелэх боломжтой байгаа юм.

Энэ онд инфляцийн зорилтод түвшинг долоон хувь гэж тодорхойлсон бөгөөд энэ зорилтод энэ оны долдугаар сард хүрээд байна. Хэдийгээр жилийн инфляци буурсан ч инфляцийн түвшинг сараар нь болон оны эхнээс тооцож үзвэл аль аль нь өсөх чиглэлд шилжжээ.

Тухайлбал сүүлийн хоёр сар дараалан хасах утгатай гарч байсан сарын инфляци энэ оны арванэгдүгээр сард 0.9 нэгжээр чангарч, 0.2 хувийн өсөлттэй гарчээ. Харин оны эхнээс тооцсон инфляци аравдугаар сарынхаас 0.2 нэгжээр өсч, 2.1 хувь болсон байна.

Инфляцийн өсөлтөд боловсролын үйлчилгээний үнэ, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлт нөлөөлсөн байна. Мөн улирлын шинж чанартайгаар орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ өссөн нь нөлөө үзүүлжээ.

Бүсээр нь задалж авч үзвэл Улаанбаатар хотын жилийн инфляци 1.9 хувийн өсөлттэй гарсан байна. Улсын инфляцийн адилаар боловсролын үйлчилгээний үнэ хотын инфляцид нөлөөлжээ. Аймгуудаас Төв аймагт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ хамгийн ихээр өссөн бол баруун бүсийн төв Ховд аймагт үнэ хамгийн ихээр буурсан байна. 16 аймгийн инфляцийн түвшин улсын дунджаас бага байгаа бол Хөвсгөл, Увс, Дорнод аймагт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ улсын дунджаас дээгүүр байна.

Э.Нарантунгалаг

Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан