Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тахарын ерөнхий газрын дарга нарт эмхлэн гаргасан номуудынхаа дээжээс гардуулжээ.
ХЭҮК-ын гишүүн П. Оюунчимэг номуудыг гардуулсан бөгөөд өөрсдийн чиг үүргээ хэрэгжүүлэх, хүний эрхийн сургалт сурталчилгаа явуулахдаа олон улсын гэрээ конвенцуудын эдгээр номыг ашиглахыг хүсчээ.
Тэрээр ном гардуулах үеэрээ “2016 оныг НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газраас “Бидний эрх, Бидний эрх чөлөө, Цаг ямагт” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалж, дэлхийн Үндсэн хууль гэгддэг Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын олон улсын пактыг хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.
Тиймээс ХЭҮК-оос санаачлан Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнүүд,хүний эрхийн боловсролын талаар орчуулгын хэвлэл, хүний эрхийн зөрчлүүдийг шалгах талаар гаргасан гарын авлага гэх хэвлэлүүдийг шинээр хэвлүүлсний дээжийг хамтран ажиллагч хууль хяналтын байгууллагуудад хүргэж бaйна” гэжээ.
Номын дээжээс хүлээн авсан газрууд хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үйлст Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенцуудыг шударгаар сахин биелүүлж ажиллахаа илэрхийлсэн байна.