gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.08
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хуучин дурсамж сэргээх кинонууд Юнивишнийн видео санд нэмэгдлээ

Д.Лутбаяр
Соёл урлаг
2015-12-11
0
Twitter logo
Д.Лутбаяр
0
Twitter logo
Соёл урлаг
2015-12-11

Энэ долоо хоногт уншигч таны танилцах хайр дурлалтай, инээдтэй, аймшигтай, экшнтэй ертөнцүүдийг танилцуулж байна.

Юнивишнийн видео санд зөвхөн танд ч биш таны хүүхдэд ч таалагдаж хүүхэлдэйн киноноос гадна зул сарын тухай кинонууд багтсан байна. “Гэртээ ганцаараа”-г үзээгүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй байх. Хуучин дурсамжаа сэргээж,  гэр бүлээрээ нэг оройг зурагтныхаа өмнө өнгөрүүлээрэй.

Дор бүрнээ утга учир, бодролын хөврөлөөр дүүрэн доорх кинонууд танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

The Visit (2015)

Ээж нь найз залуутайгаа амралтанд явахаар шийдэж Becca, Tyler нарыг эмээ өвөөгийнд нь хэсэг байлгахаар болно. Becca эмээ өвөөгийнхөө талаар баримтат кино хийн, ээжийнхээ болон тэдний харилцааг сайжруулахаар шийддэг. Гэвч кино хийгдэх явцат Becca,Tyler нар эмээ өвөөгийнхөө талаар нэгэн нууцыг олж мэднэ.

Mistress America (2015)          

New York-т суралцахаар ирсэн Tracy ганцаардлаасаа гарахын тулд удахгүй хойд эгч нь болох гэж байгаа Brooke-тэй уулзана. Өөрөөс нь тэс ондоо хойд эгчийнх нь амьдрал түүнд таалагдах бөгөөд тэд хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлж буй талаар энэхүү кинонд өгүүлнэ.

Footloose (2011)

Boston-д өсөж торнисон Ren Maccormack ах эгчтэйгээ амьдрахаар жижиг хотод нүүж ирнэ. Уг хотод хөгжим чанга тавих болон бүжиг бүжиглэх хориотой зүйл байлаа. Тэрээр санаандгүйгээр Ariel хэмээх охинтой бүжгээр дамжуулан танилцах бөгөөд охинтой уулздаг болно. Гэвч хотод хориотой зүйлийг хийснээр түүний эсрэг тосгоны захиргаа босож эхэлнэ.

Dragonboll: Evolution (2009)  

Gokuбол өсвөр насны, тулааны урлагт суралцаж буй жирийн л нэгэн хөвгүүн юм. Нэгэн өдөртүүний өвөө буюу багш нь алагдах бөгөөд хорон санаат Piccolo-ийн тулаанчид Goku-гийн араас мөшгөж эхэлдэг. Тэрээр Roshi мастерийн хамт долоон луугийн бөмбөлгийг цуглуулан, дэлхийг хорон санаат Piccolo-с аврах ёстой болно.

9 (2009)

Дэлхий ертөнц хүмүүс болон ухаалаг роботуудын дайнаас болж сүйрэн, балгас болсон байлаа. Гар аргаар бүтээгдсэн ес дугаартай хүүхэлдэй өөрийн төрлийн хүүхэлдэйнүүдтэйгээ нэгдсэнээр дэлхийг аварч буй талаар өгүүлдэг.

The Reaping (2007)

Katherine Winter өөрийн хамтрагчийн хамт ер бусын, ид шидийн ч гэмээр, далдын хүчтэй холбоотой хэргийг мөрдөхөөр Havenхэмээх жижиг тосгонд ирнэ. Уг тосгоны гол улаан өнгөтэй бөгөөд оршин суугчид нь яагаад улаан болсон талаар мэдэхийг хүсдэг. Ингээд хэргийг тайлахаар ирсэн тэдэнд хачирхалтай зүйлүүд тохиолдож эхэлнэ.

Something's Gotta Give (2003) 

Harru Sanborn бол 40 өнгөрч яваа хөгжмийн продюсер юм. Тэрээр 30 хүрээгүй бүсгүйчүүдтэй л болздог нэгэн. Түүний шинэ найз бүсгүй Marin далайн эрэг дээр байрлах ээжийнхээ байшинд Harry-г урина. Хоёулахнаа цагийг өнгөрөөн хэмээн бодсон нь андуурал болж, Marin-ын ээж гэртээ байж таардаг. Оройн хоолны дараа Harry гэнэт ухаан алдах бөгөөд эмнэлэгт хүргэгдэнэ. Ингээд эмчийн зөвлөснөөр тэрээр Marin-ын ээжийнд хэсэг байхаар болсноор хайрын гурвалжинд холбогдож орхидог.

Bad BoysII (2003)

Миамигийн хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнууд болох Mike, Marcus нар нууцаар орж ирсэн мансууруулах бодисны наймаачдыг олж, тэднийг баривчлах ажилд томилогддог. Энэ хооронд Marcus-ын дүү Syd, Mike нар хайр сэтгэлийн харилцаа үүсгэснээр байдал улам төвөгтэй болж, хамтрагчид ойлголцохгүйд хүрнэ.

Santa Clause 2 (2002)            

Scott Calvin найман жилийн хугацаанд Санта Клаусын ажлыг амжилттай хийж байлаа.Гэвч тэрээр гэнэт учир битүүлэг шалтгаанаар жин хаяж эхлэх бөгөөд түүний зөвлөхүүд түүнд Хатагтай Сантатай болох хэрэгтэй талаар зөвлөнө. Үүн дээр нэмэн түүний хүү Charlie муу хүүхдүүдийн жагсаалтыг тэргүүлж эхэлсэн нь түүнд хүнд цохилт болдог.

Vertical Limit (2000)

Багадаа уулчин аавыгаа золгүй тохиолдлоор алдсанPeter Garrettдахин өөрийн дүү охин Annie-г алдахыг хүсдэггүй. Ингээд тэрээр баг бүрдүүлж, дүүгээ хамгийн өндөр уулын оргилоос авчирахаар замд гарна. Нуранганд дарагдаж, тун удахгүй хөлдөж магад буй  Annie-г тэрээр аварч чадах болов уу?

Home Alone (1990)

Зул Сарын үер McCallister-ын гэр бүл Парист амрахаар явна. Гэхдээ тэд хамгийн бага хүү Kevin-ээ гэртээ мартсанаа онгоцонд ороод гэнэт санадаг. Найман настай Kevin гурван давхар хаусанд ганцаараа үлдэх бөгөөд түүнд пицца захиалж ганцаараа идэх, хүссэн киногоо хэнээс ч асуухгүй үзэх гэх мэт өөрийнхөөрөө байх таалагдаж байлаа. Гэвч гэрт нь хоёр урилгагүй зочин морилсноор байдал ондоо болно.

Born on the Fourth of July (1989)  

Оскарын шагналт энэхүү киног Вьетнамын дайнд оролцож байсан ахмад дайчин Ron Kovic-ийн намтраас сэдэвлэн хийсэн байна. Хар багаасаа цэргийн албанд элсэж, дайнд оролцон, тахир дутуу болж, дайнаас хойш сэтгэлийн гүн хямралд орсон Ron Kovic амьдралын талаар өгүүлэх юм.

Running on Empty (1988)        

Вьетнамын дайны үед нэгэн лаборатори дэлбэрэх бөгөөд тэр цагаас хойш Annie, Arthur Pope нар нэрээ нууцлан, хуурамч нэрээр зугтан амьдарч байгаа юм. Он жилүүд өнгөрч тэдний том хүү өөрийн амьдралаа зохиож, алдар нэрт гарахыг хүсдэг. Ингээд тэдний өмнө хүүгээ өөрсөд шигээ амьдруулах уу эсвэл гэдэг хэцүүхэн асуудал үүснэ.

Venus Talk (2014)

40-өөд насны гурван найз бүсгүйн амьдрал өөр хоорондоо ялгаатай ч зарим талаараа ижил мэт. Найз залуудаа хаягдаж, өөрөөсөө дүү залуутай болзох болсон Shin-Hye, гэрийн эзэгтэй Mi-Yeon, ганц бие ээж Hae-Young нарт тохиолдох амьдрал, хайр дурлал, дотно харилцааны талаар энэ кинонд өгүүлнэ.

Traffickers (2012)

Өмнө нь хууль бус аргаар амьдардаг байсан Young-Gyu хайртай бүсгүй Yoo-Ri-ийнхээ аавыг аврахын тулд дахин нэг удаа эрхтэн наймаалагчидтай ажиллахаар болно. Тэрээр Sang-Ho хэмээх залуугийн дөнгөж өнгөрсөн эхнэрийг Хятад руу гаргахаас өмнө биеийг нь хулгайлах ёстой байлаа.

Memories of Murder (2003)     

1986-1991 онд Gyunggi мужид гарсан цуврал аллагуудыг үйлдэж, Солонгос улсын түүхэнд анхны цуврал гэгдэх алуурчны амьдралаас сэдэвлэн энэхүү киног бүтээжээ. Хоёр дох залуу эмэгтэйн цогцос олдох бөгөөд мөрдөгчид болох Park Doo-Man, Cho Yong-koo нар уг хэрэг дээр ажиллана. Ойролцоогоор 3000 гаруй хүн байцаагдаж, 10-н эмэгтэйн амиа алдсан боловч хэрэгтэнг олоогүй гэдэг.

Та бүхэн GoGo TV буланд нэвтрэн, СУВАГ сонголтыг хийснээр UNIVISION сувагт багтах бүхий л киноны трэйлерүүдийг хүлээн авч үзэх боломжтой.

Трэйлерийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Харин үзэхийг хүсвэл Юнивишн видео сангаас ...

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан