Зуун зуунаар дамжсан өв уламжлал бүхий эсгий урлалыг орчин үеийн хэв шинжид оруулан, өдөр тутмын хэрэглээ болгохоор ажиллаж буй “Бажуна” нэрийн загварууд энэ жилийн Гоёл 2016 наадмыг чимсэн юм.
Загвар зохион бүтээгч Б.Батсүх энэ жилийн наадамд эсгийг өөр төрлийн материалтай хослуулсан даашинз, хүрэм, ороолт болон эсгий цүнх, гутлын загваруудаа үзэгчдэд сонирхуулсан.
Түүний урласан бүтээлүүд үзэгчдийн сэтгэлд хүрч Б.Батсүх Гоёл 2016 наадмын тусгай шагналыг хүртсэн юм.