gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.28
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2007.06.13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улс төр
2007-06-13
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-06-13

 Төсвийн тодотголыг хэлэлцлээ

2007 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцээд “Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хууль болон бусад холбогдох хуулиудын дагуу авч хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын арга хэмжээний биелэлтийг хангах болон Монгол Улсын нийгэм, эдийн засагт гарч буй өөрчлөлтийг тусгах шаардлагын дагуу төсөвт тодотгол оруулахаар бэлтгэсэн байна. Тодотголд тусгах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг зэсийн үнийн өсөлт, аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртөг, онцгой албан татварын орлого, гааль, ашигт малтмалын нөөц ашигласны, ногдол ашгийн, газрын тосны, өмч хувьчлалын зэрэг орлогоос бүрдүүлэх аж. Тодотголд тусгасан зарим арга хэмжээнээс дурдвал
- Багш нарын цалин хөлсний тогтолцоог шинэчлэн, төрийн албан хаагчдын цалингийн тогтолцооны нийтлэг жишигт нийцүүлэн өөрчлөх, хөдөө хот дахь багш нарын цалингийн ялгаатай байдлыг арилган тэгшитгэх, сургуулиудын байршил, хүүхдийн тооноос хамааран жижиг сургуулиудад төсвийн санхүүжилт дутуу хуваарилагддаг механизмыг залруулах арга хэмжээнд 12.6 тэрбум
- ХЗХ-дын хохирогчдын хохирлын 50 хувийг эргэн төлөгдөх нөхцөлтэй барагдуулах арга хэмжээнд 33.0 тэрбум
- Монгол Улсын иргэний паспортыг шинэчлэн олон улсын жишигт нийцсэн электрон мэдээллийн сантай паспорт хэвлэн, иргэдэд үнэгүй олгох үйл ажиллагаанд 24.0 тэрбум - 2006-2007 онд шинээр гэр бүл бологчдын мөнгөн тэтгэмжид 23.8 тэрбум
- Халамжийн тэтгэврийг 2007 оны YII сарын 1-нээс 34.500 төгрөг болгож байгаатай холбогдсон нэмэгдэл зардалд 2.7 тэрбум
- Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмжид 1.2 тэрбум
- Шинээр төрсөн хүүхдэд олгох тэтгэмжид 1.5 тэрбум
- “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилтэд 5.3 тэрбум
- Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний эхний шатны санхүүжилтэд 3.0 тэрбум төгрөг нэмж төлөвлөсөн байна. Нийтдээ нэгдсэн төсвийн орлогын эх үүсвэрийг 233.5 тэрбум төгрөгөөр, зарлагыг 231.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцжээ.

Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай 1987 оны Монреалийн протоколд 1999 онд Бээжин хотноо болсон 11 дүгээр хуралдаанаас оруулсан нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Тодруулга: Озоны давхарга дэлхий дээрх хүн болон амьд биетийг нарны хэт ягаан туяаны хортой нөлөөнөөс хамгаалж байдаг билээ. 1970-аад оны сүүлчээр эрдэмтэд озоны давхарга буурч буйг анх илрүүлж, 1980-аад онд хлорт фторт карбон (фреон) болон үйлдвэрийн зориулалттай бусад химийн бодисууд озоны давхаргыг задлах нөлөө үзүүлдгийг тогтоосон байна. Озоны давхаргыг хамгаалах талаар улс орны хүлээх үүрэг, эрх зүйн үндэслэл, хэлбэрийг тогтоосон Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрч, нэгдэн орох хуулийг Монгол Улс баталсан юм. Манай улс дээрх Конвенц, Протоколыг батлах үед фреоны төрлийн 21.2 тонн бодис импортолдог байсан бол Засгийн газраас авч хэрэгжүүлсэн шат дараатай арга хэмжээний үрээр 2005 онд 3.75 тонн хүртэл бууруулсан бөгөөд 2010 он гэхэд бүрмөсөн зогсоох зорилттой байгаа ажээ.
Үндэсний хөтөлбөр боловсруулна

“Монгол оронд болзошгүй газар хөдлөлтийн гамшгийг бууруулах судалгаа шинжилгээ ба практик үйл ажиллагаа” сэдвээр 2007 оны III сард Улаанбаатарт болсон Монгол, Японы хамтарсан семинарт оролцогчдоос гаргасан Зөвлөмжийн талаар БХБ-ын сайд Ж.Наранцацралтын мэдээллийг сонсоод “Болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний хөтөлбөр”-ийг энэ оны IY улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг сайд Ж.Наранцацралтад үүрэг болгов.
Тодруулга:
Эх газрын эрс тэс уур амьсгалтай, Евро-Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог манай орны хувьд өнгөрсөн зуунд дэлхийн дансанд бүртгэгдсэн хэд хэдэн хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж байжээ. Тухайлбал 1905 онд Булнайн нуруунд 8.4, 1931 онд Монгол Алтайн нуруунд 8.0, 1957 онд Говь-Алтайд 8.1, 1967 онд Могодод 7.0 магнитутын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд 5-7 магнитутын хүчтэй газар хөдлөлт 40 гаруй удаа болж байжээ. Сүүлийн жилүүдэд манай оронд хотжих үйл явц хүчтэй явагдаж, одоогийн байдлаар нийт хүн амын 60.2 хувь нь хот суурин газарт, Улаанбаатарт 37.7 хувь нь амьдарч байгаа юм. Газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш балл бүхий бүс нутагт хүн амын дийлэнх нь оршин сууж буй нөхцөлд гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой гэж Засгийн газар үзэж байна.

Транс Азийн төмөр замын сүлжээнд Сүхбаатар-Замын-Үүдийн шугам багтжээ
Транс Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс гишүүн орнуудын хүрээнд Транс Азийн төмөр замын сүлжээ, уг сүлжээний тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээрийн төслийг санаачилсан байна. Төмөр замын сүлжээгээр ачаа болон зорчигч саадгүй тээвэрлэх, төмөр замын шинэ шугам байгуулах, одоо байгаа шугамыг шинэчлэн сайжруулахад баримтлах асуудлыг уг Хэлэлцээрт тусгасан юм. Хэлэлцээрт манай орны Сүхбаатар-Замын-Үүдийн төмөр замын шугам орсон бөгөөд ингэснээр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, улмаар дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, тээх нэвтрүүлэх хүч чадлыг дээшлүүлэхэд ихээхэн чухал нөлөө үзүүлэх юм. Засгийн газар хоорондын Хэлэлцээрт 2006 оны арваннэгдүгээр сарын 10-11-нд БНСУ-ын Бусан хотноо болсон Тээврийн сайд нарын бага хурлын үеэр гарын үсэг зурсан ажээ.
Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батална
2007 оны тавдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Финлянд Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлах тухай Засгийн газрын Тогтоол гаргахаар болов. Хоёр орны хооронд худалдааг 1966 оноос худалдааны нэгдэл, пүүсүүдийн шугамаар хийж эхэлсэн бөгөөд Засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээр 1974 онд байгуулагджээ. Гэвч энэ хэлэлцээр 1995 онд Финлянд улс Европын холбоонд нэгдэн орсноор цуцлагдсан тул 2000 оны 10 дугаар сард “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийн төслийг хоёр тал үзэглэсэн байна.
Товчхон:
• Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын 2005-2006 оны хэрэгжилтийн талаарх Үндэсний хоёр дахь илтгэлийн төслийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороогоор дамжуулан УИХ-д тайлагнах нь зүйтэй гэж үзэв.
• УИХ-ын гишүүн Б.Жаргалсайханы санаачлан боловсруулсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газраас УИХ-д 2006 оны XI сард өргөн барьсан мөн хуулийн төсөлтэй хамтатгах нь зүйтэй гэж үзэв.
• Шинжлэх ухааны академийн харьяанд Технологийн инкубатор, Байгалийн шинжлэлийн нэгдсэн лаборатори байгуулах тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын Тогтоол гаргахаар болов.
• Засгийн газрын үйл ажиллагааны 2007 оны Y сарын товч мэдээлэлтэй танилцав.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан