“Nomad meets the city” хотын шинэ иргэдийн амьдралыг тольдоно
Хотын тухай төсөөлөлд машинуудын урсах мэт хөдөлгөөн, түм бужигнасан гудамж, байшин барилга, завгүй хүмүүс нэн түрүүнд буудаг. Харин Улаанбаатар хотын хувьд энэ зураглал арай өөр. Нийслэлийн газар нутгийн талаас илүү хувийг гэр хороолол эзэлдэг. Амьдрал буцалдаг энэ газар бас тийм ч сайн нэртэй биш. Гэр хорооллыг дулааны шугам сүлжээгээр хэрхэн хангах, ариун цэврийн асуудлыг яаж шийдэх, сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхээс эхлээд олон асуудал хотын шүдний өвчин ч гэж хэлж болно.
Гэтэл тэдгээр асуудал, том тоонуудаас цааш өнгийж үзвэл бид юу олж харах вэ? Тэндхийн оршин суугчид анх хаанаас ирж суурьшсан бэ? Хүсэл зорилго нь юу вэ? Юунд итгэж, юунд найдаж, хэрхэн амьдарч байна вэ?
Америкийн найруулагч Анжи Сауве Клабб, ерөнхий зураглаач, продюссер Б.Дөлгөөн, гүйцэтгэх продюссер Б.Энхжин, продюссер Н.Энхбат, Г.Батдорж, төслийн менежер С.Сюзанна нараас бүрдэх баг эдгээр асуултын хариуг хайж байна. Тэдний бүтээж буй “Nomad meets the city” хөдөөнөөс хотыг чиглэсэн их нүүдлийн тухай асуудлыг эгэл хүмүүсийн амьдралын түүхээр хөндөж буй. Тэгвэл ирэх онд нээлтээ хийх уг киноноос бид юу хүлээх хэрэгтэй вэ?
АНЖИ САУВЕ КЛАББ: ДАЯАРШИЛ ХИЙГЭЭД ХОТЖИЛТЫН ИХ ЭРИНИЙ ТҮҮХИЙН НЭГ ОНЦГОЙ ХЭСЭГ ЭНД ЯВЖ БАЙНА
-Монголыг сонгож, тэр дундаа хөдөөнөөс хот руу чиглэсэн нүүдлийн сэдвээр баримтат кино хийх болсны учир юу вэ?
-Би Харвардын их сургуульд хот төлөвлөлтийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан юм. Тэр үед ангийн найзын маань диссертацийн сэдэв нь Улаанбаатарын гэр хороолол байв. Ингэж би хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдэл, гэр хорооллын өвөрмөц төрхийн талаар олж мэдсэн. Ялангуяа шилжилт хөдөлгөөний дүнд уламжлалт нүүдэлчин ахуйд идээшиж дассан хүмүүс хот руу нүүснээр тэс ондоо орчинд зохицон амьдрах хэрэгтэй болдог тэр өөрчлөлт анхаарлыг маань татсан. Хэдэн мянганы турш монголчууд тал нутагт таван хошуу малаа хариулж, бэлчээр сэлгэж, нүүдэллэн амьдарч ирсэн хүмүүс. Дөнгөж өнгөрсөн зуунаас л хотжиж эхэлсэн. Уламжлалт ахуй, нүүдэлчин хэв маягаа аж үйлдвэржиж, даяаршиж буй эдийн засгаас хамаарсан хотын амьдралаар сольж байна. Маш богино хугацаан дахь эрс өөрчлөлт!
Миний харж байгаагаар энэ нь Монгол орны хувьд маш том өөрчлөлт авчрах үе юм. Энэ тухай баримтат кино хийхээр шийдсэний учир ийм.
Тархинаас илүүтэй зүрхтэй ярилцах кино хийхийг хичээж байна
Түүнчлэн шилжилтийн онцгой үеийг ийн баримтжуулах нь Монголд төдийгүй дэлхий нийтийн хувьд чухал гэж үзсэн. Даяаршил хийгээд хотжилтын их эриний түүхийн нэг хэсэг нь энд явж байна шүү дээ. Нөгөө талаас, адил замыг туулж буй бусад улс үндэстэнд ч нэг хичээл болох болов уу.
-Энэ киноны гурван баатрыг хэрхэн олж, сонгосон бэ. Тухайлбал, эхний дүр Төмөрийн юу нь таныг тэгтлээ татсан юм бэ?
-Кино маань ерөнхийдөө гурван хүний амьдралыг тойрон өгүүлнэ. Төмөрөө гэхэд маш эерэг сэтгэлгээтэй, тун ажилсаг хүн. Түүнд амьдралын зорилго бий. Хүсэл тэмүүлэл, зорилготойгоор хотод ирж, тэрнийхээ төлөө хичээн зүтгэж буй хүмүүсийн түүхийг би үзүүлэхийг хичээж буй учраас сонгосон. Бид бүгдээрээ хүүхдүүдэд сайхан ирээдүйг өгөхийг, сайн боломж олгохыг хүсдэг. Тэгвэл Төмөрийн хувьд хүүхдүүдийнх нь боловсрол хот руу нүүх гол шалтгаан байсан. Тиймээс энэ бол олон хүнд ойр буухуйц түүх. Үүнээс гадна амьдралд хандаж буй хандлага, хичээл зүтгэл нь хэнд ч урам зориг төрүүлмээр хүн байх жишээтэй.
-Шилжилт хөдөлгөөний тухай кино хийхдээ хүмүүсийн түүхийг илүүтэй тусгах өнцгийг яагаад сонгох болов?
-Анхнаасаа киногоо хувийн шинж чанартай байлгахаар зорьсон. Өөрөөр хэлбэл, шилжилтийн үед амьдарч буй бодит хүмүүсийн үнэн түүх киноны цөм байх юм. Хэдийгээр баримтат кино сэтгүүл зүйн шинжтэй, юмсыг тайлбарласан хандлагатай байх нь чухал л даа. Гэхдээ миний хувь хүнд үндэслэж, тэдний түүхийг хүүрнэсэн бүтээлийг илүү үнэлдэг.
Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас ийм төрлийн кино үзэгчийн тархинаас илүүтэй зүрхэнд нь хүрч, зүрхтэй нь ярьдаг. Өөр нэг хүний түүх, амьдралын замналын тухайн үзэхдээ би тэр хүнийг мэдэрч, ойлгож чаддаг. Ингэж тухай баатрын нөхцөл байдлыг ойлгож, мэдэрснээр цаад гүнээс нь наашлуулсаар том зургийг харна. Хүн амын тухай мэдээлэл, статистикийн тоо баримт, нийгэмд гарч буй үзэгдлийн тухай сонсоход бидэнд хамаагүй мэт харь хөндий мэдрэмж төрүүлдэг. Гэтэл тэр бүхний цаана хувь хүний амьдрал бий.
Тэгэхээр тэр тооны, үзэгдэлийн цаад руу өнгийж, хувь хүмүүсийн амьдрал руу дурангаа тусгавал нөхцөл байдлыг илүү сайн ойлгоно. Бас өөрсдийгөө хүн гэдгээ, тэдний нэг хэсэг гэдгийг мэднэ. Өнөөх том тоонууд, сүржин үйл явдал бидэнд ч хамаатайг ойлгоно гэсэн үг.
Киноны баатруудын хувьд, маш олон хүнийг хамарсан судалгааны дүнд олж, сонгосон. Сонирхолтой дүрүүд олсон учраас азын тэнгэр ч ивээсэн байх. Гэхдээ бид сүүлийн буюу гурав дахь баатар болох хүчтэй, цогтой эмэгтэйг хайж байгаа.
Б.Эгшиглэн