Зэс хайлуулах үйлдвэр барих асуудал сүүлийн 30 гаруй жил яригдаж байна
Цагаан суварга болон Оюутолгойд түшиглэн зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт барих болсныг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат дуулгалаа. Тэрбээр, УИХ-ын нэр бүхий гишүүдээс Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай тогтоолын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг өгөх үеэрээ дээрх мэдээллийг хийсэн юм.
Зүүн бүсэд 300 мянган тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулна
Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор жилд 23 хувийн ашиг өгнө гэсэн урьдчилсан тооцоог гаргасан. Мөн төслийн ТЭЗҮ-д ч хөрөнгө оруулалтын зардлаа есөн жилийн хугацаанд нөхөх боломжтой хэмээн тусгажээ.
Монгол Улсад зэс хайлуулах үйлдвэр барих асуудал сүүлийн 30 гаруй жил яригдаж, энэ чиглэлээр олон төрлийн судалгаа, урьдчилсан ТЭЗҮ-ийг бэлтгэж байжээ. Харин Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас зэсийн баяжмал хайлах, цэвэршүүлэх анхны үйлдвэр байгуулах асуудлыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа гэв. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл нь эдийн засгийн хувьд үр ашигтай, гадаад зах зээлээс хамаарал багатай, харьцангуй богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа аж.
Энэхүү төсөл гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаад зогсохгүй санхүүжүүлэх ч хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин дотоодын аж ахуйн нэгжүүдийн хувьд аж үйлдвэрийн төсөл, түүнийг дэмжих болон дагалдах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах замаар төсөлд оролцох боломжтой. Мөн үйлдвэрээс гарах катодын зэсийг гүн боловсруулж, цахилгаан техник, цахим техникийн эд анги болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэх боломжтойг дуулгалаа.
Дашрамд дурдахад, Уг үйлдвэр хоногт 8000 шоо метр ус хэрэглэх бөгөөд жонш боловсруулах үйлдвэрийн хэрэглэсэн саарал усыг ашиглахаар төлөвлөж байгаа аж.
Үргэлжлүүлэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг Уул уурхайн сайд Р.Жигжид танилцууллаа.
УИХ-ын шийдвэрийн дагуу хоёр газар нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон байна. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу зүүн бүсэд 300 мянган тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулна. Өнөөдрийн байдлаар судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх хавраас нефть боловсруулах үйлдвэрийг барих ажил эхэлнэ гэв. Харин говийн бүсэд байгуулах нефть боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажил дуусч буй. Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр байгуулах 15 төсөл санаачлан боловсруулж байсан ч одоогоор нэг нь ч хэрэгжээгүй байгаа юм.
Б.Даваатогтох