Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 21.05 цагт МҮОНТ-ээр олон нийтэд хандаж үг хэллээ. Ерөнхий хэлэх үгээ таван хэсэг хуваан багцалсан байна.
Нэгдүгээрт, 2015 оны төсвийн хоёр ч тодотгол, 2016 оны төсвийн хуулиа хэлэлцэн батлах явцад улсын нэгдсэн нэг төсөвтэй болох, төсвийн алдагдлаа бууруулах, төсвийн хэмнэлтийн бодлого баримтлах, орлого зарлагаа бодитой төлөвлөх, халамжийн бодлогоо хэрэгтэй хэсэгт нь буюу зорилтот бүлэгт онож чиглүүлэх зэрэгт томоохон ахиц дэвшил гаргаж чадлаа. Ийм үндсэн зарчим, дэвшилттэй хандлагаа цаашид хадгалж чадвал улсын төсвөө ирэх онуудаас алдагдалгүй батлах боломжтой болно.
Хоёрдугаарт, Томоохон төслүүдээ хөдөлгөж, бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүллээ. Та бүхэн шинэ сэргэг эерэг сайн мэдээ дуулгая. Олон улсын банкууд 4.2 тэрбум долларын төслийн санхүүжилт олгохоор болсноо энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэсэн байна.
Ирэх сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо албан ёсоор баталгаажуулж олон улсад зарлахаар товлолоо. Оюутолгойн гүний уурхайн ажил эргэн сэргэж, эрчтэй хөдөлж татварын орлогын 70 сая доллар буюу 140 шахам тэрбум төгрөг Төрийн сангийн дансанд шилжин орохоор боллоо.
Нэг том төсөл эргэн сэргэж, бусад том төсөл хөдөлгөөнд орж байна. 25 жилд тавиагүй урт замыг сүүлийг гурван жилд тавилаа. 25 жилд үйлдвэрлээгүй эрчим хүчийг нэмлээ.
Гуравдугаарт, Хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарал хандууллаа. Монголчуудын нэр хүнд бизнесийн орчныг бууруулж ирсэн 106 лицензтэй холбоотой он жилүүд дамнасан маргааныг эцэслэн шийдвэрлэлээ.
Урт нэртэй хуулийн хэрэгжилтэд гарсан элдэв хүндрэлийг бид бас шийдвэрлэсэн. Нэг орсон бол буцаад гарч болохгүй гэж гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн “Hotel Mongolia” гэдэг нэр хоч, сөрөг буруу ойлголтыг засаж, залрууллаа.
Олон жил гацсан хайгуулын ажлыг эхлүүллээ. Нутгийнх нь хишиг буянаас нутагт нь ахиу үлдээдэг шинэ хуулийг баталлаа.
Газрын баялгаас орон нутагт өгдөг татварын хэмжээг нэмснээр уул уурхайн олборлолтыг огт дэмждэггүй байсан орон нутгийн захиргаа ч, нутгийн иргэд ч асуудалд наанатай цаанатай хандаж, одоогоор 600 гаруй хайгуулын лицензийг олгоод байна. гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг эргэн сонирхож эхэллээ.
Дөрөвдүгээрт, Бизнес баялаг бүтээгчдэдээ хандсан бодлого үйл ажиллагааг идэвхжүүллээ. Эдийн засаг хүндрэлтэй үед зохион байгуулалттай, хавтгайруулж кампаничилсан бүх хяналт шалгалтыг зогсоолоо. НӨАТ-ын 20 хувийг буцаан авдаг шинэ хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
ААН-үүд жилд 34 удаа санхүүгийн тайлан гаргадаг байсныг одоо дөрвөн удаа гаргадаг болголоо. Иргэдэд төрөөс үзүүлдэг 25 ажил, үйлчилгээг цахим хуудсаар дараалалгүй авч байна. Хүнээс хамааралгүй, хүнд сурталгүй, цаг мөнгө үрдэггүй цахим үйлчилгээг бүр өргөнөөр хэрэгжүүлнэ.
Ирэх онд нэмж төрийн 167 үйлчилгээг цахим хэлбэрт оруулж, төрийн үйлчилгээний цахим хуудас болон ТҮЦ машинд нэг мөсөн шилжүүлнэ. Цахим гарын үсэг анх удаа хэрэглэж эхлэхэд бэлэн боллоо.
Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорациас жил бүр гаргадаг бизнест ээлтэй үзүүлэлтээр Монгол Улсад дэлхийд 76 дугаар байрнаас 56 руу урагшилж, бүс нутагтаа анх удаа тавдугаар байрт орлоо. Ерөнхий сайдын дэргэдэх хувийн хэвшлийнхнээс бүрдсэн Эдийн засгийн зөвлөл тогтмол ажиллаж байна.
Тавдугаарт, Монгол Улс олон улсын тавцанд амжилт арвинтай байна. Япон улстай анхны чөлөөт худалдааны гэрээг амжилттай байгууллаа.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудад хийсэн айлчлал амжилттай болж, аяны богц дүүрэн ирж, ажлын бодит үр дүн гарч байна.
НҮБ-ын Хүний эрхийн комист Монгол Улс хамгийн олон санал авч анх удаа сонгогдлоо.
Та Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдэгдлийг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу.