Хүн төрөлхтөн араатан амьтдаас юугаар ялгаатай вэ? гэдэг асуултанд та бид олон хариулт өгч чадна. Гэхдээ хамгийн том ялгарал бол ТА, БИ, БИД бүгдээрээ оюун ухаант амьд биет юм. Мөн нийгмийн харилцаанд орж, өөрийгөө тухайн нийгмийн нэг хэсэг болгож чадсанаар бие хүн болж төлөвшдөг. Харин энэ чадварыг хүүхэд байхаасаа ойлгож ухааран, эзэмших нь хамгаас чухал юм.
Хүүхэд цаг үргэлж л тоглож наадан, элдвийг төсөөлөн өөртэйгөө ярих, өөрийн гэрээ ширэнгэн ой гэж төсөөлөн орноос ор руу дэгдэж, өөрийн төсөөлөлдөө үүсгэсэн тэр гайхалтай үлгэрийн орчиндоо уусч чаддаг нь яах аргагүй бага насны хүүхдийн онцлог байдаг.
ҮР ХҮҮХДЭДЭЭ ТОМЧУУД БИД ЦАГ ГАРГАХ ЁСТОЙ
Хүүхдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх арга барилд тоглоом наадгай нилээд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Мэдээж та хүүхдээ зөв хүмүүжилтэй сайн сайхан амьдралтай мундаг нэгэн болоосой л гэж хүсдэг байх. Харин завгүй амьдрал, нийгмийн дарамт, өч төчнөөн асуудлуудад та түүртэж амьдралынхаа утга учир болсон хүүхдэдээ цаанаа л анхаарал халамж дутуу тавьж байгаа мэт анзаарагддаг уу?
Танд энгийн хэрнээ, таны тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй нэгэн аргыг энд сануулъя. Та хамгийн эхлээд хандлагаа өөрчил, ажил бол ажил, гэр бүл бол гэр бүл. Ажил дээрх стресс, бухимдалаа тэнд нь л орхи. Гэртээ ормогцоо хүүтэйгээ яг л түүнтэй нас чяцуу жаалхүү шиг л тогло. Ингээд л боллоо.
Харин тоглохдоо нэг зүйлийг анхаараарай. Сүүлийн үед эцэг эхчүүд бид ухаалаг утсанд бүхий л саатуулах ажлыг даатгадаг болж байна. Энэ нь нэг талдаа амар ч таны хүү ямар хүн болж төлөвшихийг таашгүй юм. Та түүнтэй амьд харилцаа үүсгэн аль болох үндэсний өв соёл шингэсэн тоглоом наадгайгаар хамт тоглоорой.
Хүүхэд бусадтай харилцан тоглож байх явцдаа бусадтай зөв харилцах, эв эеийг хичээх, аливаа асуудалд бусадтай хамтрах, бие дааж шийдвэр гаргах чадварыг сурч байдаг.
Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар энэ тухай ийн дурдсан байна.
Үүнээс гадна та орой бүр биш юм гэхэд долоо хоногтоо нэг удаа үлгэр уншиж өгч унтуулж байх хэрэгтэй. Эрт дээр үеэс л өвөг дээдэс маань нялх балчир хүүхдээ үлгэрийн адал явдалт ертөнцөөр аялуулсаар унтуулдаг байсан нь хийх юмгүй дээ биш тэдний хэтийн ирээдүйг үлгэр дээр гардаг сайхан байгаасай, урам зориг аваасай гэсэндээ болов уу.
Үлгэрээр хүүхэд өөрийн төсөөллөө нэмэгдүүлж байдаг. Төсөөлөн бодно гэдэг нь сэтгэхүй тэлж буйн илрэл бөгөөд үүнийг нь эрт хөгжүүлэх тусам ой тогтоолт сайжирч, аливааг олон талаас нь харж дүгнэх чадвартай нэгэн болж төлөвшдөг аж.
Харин таны сонгох үлгэр Монгол агуулгатай байвал тохиромжтой болов уу. Гадаад олон сайхан зохиол байдаг ч Монгол сэтгэхүйг Монгол агуулгаар хөгжүүлэх нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжихээс эхлээд жинхэнэ Монгол хүн төлөвших тэр л чухал үндэс суурийг бэлдэж байдаг давуу талтай билээ.
Хараахан уншиж сураагүй хүүхдэд дан бичиглэл бүхий ном уншиж өгөх нь уйтгартай санагдах нь ойлгомжтой. Иймээс зураглал сайтай бөгөөд гэмт хэрэг, буруу зүйлийг дурдаагүй агуулга бүхий комик номыг сонговол та уншиж өгөөд зогсохгүй хүүхэд тань өөрөө зургаас нь хараад ойлгох боломжтой болох юм. Зах зээл дээр борлуулагдаж буй энэ төрлийн бүтээлүүдээс дурдвал Бумбардай, Ногун гэх мэт хөнгөхөн утгатай, үндэсний өв соёл харуулсан, байгаль орчинтой зүй зохистой харилцах тухай төлөвшил олгох бүтээлүүд байна.
Монголчууд бид Монгол ахуйгаасаа холдож буй энэ цагт дээрх бүтээлүүд ирээдүйд маань багахан ч болов үндэсний уламжлал, соёлыг өвлүүлэх болов уу гэж найдаж байна.