Хамгийн шилдэг костюм бол яах аргагүй таны хэмжээг авсан оёдолчны гараас гарсан бүтээл. Тэгвэл BLOCKS төхөөрөмжийг бүтээгчид өөрсдийн бүтээлийг зөвхөн танд зориулсан бүтээгдэхүүн мөн гэжээ.
Анх Google-ийн “Ара” төслийн үеэс хэрэглэгч өөрийн хүссэнээр тохируулж болох төхөөрөмжийн талаар яригдаж эхэлсэн. Тэгвэл та яг л өөртөө тохирох ухаалаг цагийг энэ компанийн ачаар бүтээж болох юм.
Бид өнөөдөр зах зээл дээр байгаа ухаалаг цагийг худалдаж авбал дараагийн загвар гарахад бүтнээр нь шинэчлэхээс өөр аргагүй. Харин BLOCKS шинэ модуль худалдаанд гарснаар та цагийнхаа нэг л хэсгийг солиход шинэчлэгдэх юм.
Хамгийн гол нь BLOCKS-ыг бүтээгчид модулиа зөвхөн өөрсдөө бүтээхгүй. Оронд нь хувь хөгжүүлэгчид өөрсдийн хүссэн модулийг бүтээж та түүнийг нь худалдаж авах боломжтой.
Жишээ нь танд зүрхний хэмнэл мэдрэгч, нэмэлт батарей, NFC дэмжигч зэрэг хэрэгтэй байж болох юм. Харин симний оролттой модуль, агаарын хэм хэмжигч зэрэг хэрэггүй байж болно.
Энэ мэтчилэн яг өөрт хэрэгцээтэй байгаа модулиа сонгоод яг л танд тохирох цаг бий болох аж. Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд 250 мянган ам. доллар хэрэгтэй хэмээн мэдээлсэн Kickstarter хуудас үүсгэсэн компани өнөөдөр 930,983 ам. долларын санхүүжилт босгож чаджээ.
Энгийн загвар нь 195 ам. доллароос 285 ам. долларын үнэтэй бөгөөд төхөөрөмж 2016 оны тавдугаар сар гэхэд хэрэглэгчдийн гарт хүрэх аж.
100 Робот нэг дор
Түрүүн дурдсанчлан хэрэглэгч өөрийн хүссэнээр угсрах боломжтой төхөөрөмжийн шинэ эрин үе ирээд байна. Бидний хамгийн сайн мэдэх Лего гэхэд хүүхэд өөрийн юу хүссэнээ угсардаг учир өндөр амжилтад хүрсэн билээ.
Тэгвэл үүний дараагийн үе болох роботыг та өөрөө угсардаг болох нь. Cellrobot гэх энэ технологи нь үндсэн таван хэсгээс бүрдэх аж. Төв процессор, үйлдэл гүйцэтгэх модулиуд, дугуй, холбогч, камер.
Ингээд модулиудаа нэгтгээд роботоо угсарсны дараа та ухаалаг утсанд суух, тусгай аппликейшнээр дамжуулан роботоо удирдах юм. Түүнчлэн хөдөлгөөн зааж өгөөд нэг л үйлдлийг давтуулаад байж ч болно.
Хамгийн сонирхолтой нь та камерыг нь холбоод, хяналтын камер болгон ашиглаж болох аж. 2011 онд анх санаагаа олсон залуус энэ хугацаанд туршилтын таван загвар бүтээжээ.
Ингээд Kickstarter дээрээс хангалттай хөрөнгө босгож чадвал энэ оны арванхоёрдугаар сард төв процессор, үйлдэл гүйцэтгэх модулиуд, холбогч зэргээ хэрэглэгчдийн гарт хүргэх бол дугуй, камер зэрэг нь ирэх жилийн дөрвөн сард худалдаанд гарна.
75 мянган ам.долларын санхүүжилт хүссэн залуус өнөөдрийн байдлаар 30 мянган орчим ам.доллар олоод байна.
Технологийн дэвшилд суурилсан үнэт эдлэл
Технологи хөгжихийн хэрээр батлан хамгаалах салбарт ашигладаг байсан компьютер гэрт “тухалж”, гэрийн компьютер бидний халаасанд оржээ. Тийм ч учраас илүү хувийн шинж чанартай болсон энэ технологийг бид одоо алтаар бүрж, алмазаар чимэх болсон.
Тун саяхан Путины зурагтай, гарын үсэгтэй алтан iPhone гарсан гэдгийг та санаж байгаа байх. Гэхдээ одоо ярих гэж байгаа төхөөрөмж энэ салбартаа цоо шинэ.
Тансаг загварын бугуйвчийг дэвшилтэт технологи болох бэхэн дэлгэцтэй нэгтгээд Eyecatcher гэх ухаалаг бугуйвч бүтээжээ. Бэхэн дэлгэц цэнэг үрэхгүй учир нэг удаа цэнэглэхэд бүтэн жил дахин цахилгаанд залгах шаардлагагүй аж.
Дэлгэц дээр цаг, цаг агаар, гэрэл зураг, төрөл бүрийн хээ угалз гээд юу хүссэнээ харуулж болох бөгөөд хэрэглэгч өөрийн ухаалаг утастай холбоод facebook, twitter зэрэгт нь ямар мэдээлэл ирж байгааг харж болох юм.
Эрэгтэйчүүдэд зориулсан Ангараг загвар нь 400 ам.доллар бол эмэгтэйчүүдэд зориулсан Сугар, Буд зэрэг загварууд нь 400-700 ам.долларын үнэтэйгээр ирэх жилийн гуравдугаар сард худалдаанд гарна.
Хэрэв Та “Дээжис” дижитал сэтгүүлийг татаж амжаагүй анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс үнэ төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин сэтгүүлийг татан авна уу.
iPad болон iPhone – нд татаж авах: http://goo.gl/KxNNTz
Android утас, таблет-нд татаж авах: http://goo.gl/0TRRDL
Facebook:https://www.facebook.com/DeejisDM
Twitter:https://twitter.com/DeejisDM