gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Барьцаалагдсан иргэдийг суллах тусгай ажиллагаа эхэллээ

А.Ихсанаа
Дэлхийд
2015-11-20
0
Twitter logo

Өнөөдөр Монголын цагаар 15.00 цагийн үед Мали улсын босогчид нийслэл Бамако хот дахь Радиссон Блю Зочид буудлыг эзлэн авсан. Энэ хэргийн улмаас 170 гаруй хүмүүс тэдний барьцаанд орсон юм.

АНУ-ын хөрөнгө оруулалттай зочид буудлыг эзэлсэн буутай этгээдүүд "Бурхан агуу" хэмээн Арабаар хашхирч байжээ. Халдлага эхлэх үед хамгийн багадаа гурван хүн буудуулж амиа алдсан гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн агентлаг мэдэгдлээ.

Барьцаанд орсон хүмүүсийн дунд байсан Air France иргэний агаарын тээврийн компанийн 12 ажилтныг эсэн мэнд сулласан бөгөөд Мали улсын тусгай албаныхан одоогийн байдлаар 80 гаруй хүнийг суллажээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар одоо зочид буудалд Туркийн иргэний агаарын тээврийн компанийн зургаан ажилтан, Энэтхэгийн 20, БНХАУ-ын 10 иргэн тус тус барьцаанд байгаа юм байна.

Аврах ажиллагаанд НҮБ-ын энхийг сахиулагчид оролцож, Мали улсын тусгай албаныханд тусалж байгаа бөгөөд давхар тус бүрийг нэгжиж, барьцааны хүмүүсийг суллаж байгаа аж.

Барьцаанаас суллагдсан нэг иргэн тусгай албаныхан буудалд нэвтрэх үед зэвсэгт этгээдүүд тав зургадугаар давхар руу зугтсан гэжээ.

Зочид буудлын хамгаалалтын албаны ажилтны хэлснийг Рейтерс агентлаг эш татан "Коран судраас чээжээрээ эшлэл хэлж байсан хүмүүсийг сулласан" гэжээ.

Өнгөрсөн наймдугаар сард үүнтэй адил хэрэг Мали улсын Севар тосгонд гарч, зэвсэгт этгээдүүд 13 хүний амийг хөнөөснөөс тав нь НҮБ-ын ажилтан байсан юм.

Өмнө нь Францын клони байсан Малид 2013 оны нэгдүгээр сараас эхлэн Аль Кайда бүлэгтэй холбоотой зэвсэгт этгээдүүд нутгийн хойд хэсгийг эзлэн авч, нийслэл Бамако хотод цэргийн жагсаал хийнэ гэж сүрдүүлж байжээ.

Энэ удаагийн халдлагын шалтгааныг BBC агентлагийн Африк дахь сэтгүүлч Томи Оладипо "Ансар Дайн зэвсэгт бүлгийн удирдагч Ияд Ак Гали өөрийн хамсаатнуудадаа Францын эсрэг халдлага зохион байгуулахыг уриалж, Мали улсыг хамгийн тохиромжтой бай гэж хэлсэнтэй холбоотой" гэв.

Зочид буудлын цэцэрлэгч "Дипломат дугаартай машинаар зэвсэгт этгээдүүд буудалд хүрч ирсэн. Бүгд баг зүүсэн бөгөөд хамгаалагчид тэднийг зогсоох гэж оролдоход гал нээн, буудлыг эзлэн авсан. Хэчнээн халдагч байсныг мэдэхгүй. Тав эсвэл 13 байсан байх" гэжээ.

Гэрэл зургийг bostonherald.com-оос ашиглав.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан