УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр /2015.11.16/ Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабендаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улс-БНПУ хоорондын улс төрийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Үүнд хоёр орны парламент хоорондын харилцаа чухал үүрэгтэй болохыг тэмдэглээд, 2015 оны гуравдугаар сард Польш Улсад албан ёсны айлчлал хийсэн талаараа дурдлаа.
Тэрээр “Манай улсын гуравдагч хөрш болох Европын холбооны гишүүн Польш Улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байгаад баяртай байна” гэлээ.
Элчин сайд Михал Лабенда, УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, энэ онд Бүгд Найрамдах Польш Улсад болсон сонгуулиудын талаар мэдээлэл өглөө.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, БНПУ хоорондын улс төр, эдийн засаг, уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцсон юм.
УИХ-ын дарга хоёр улс боловсролын салбарт олон жил амжилттай хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд, монголын оюутан, залуусыг тус улсад суралцахад Польшийн Засгийн газрын зүгээс бодит дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
Түүнчлэн, Европ дахь Монгол судлалын томоохон төв болох Варшавын Их сургуулийн Монгол судлалын тэнхимийн үйл ажиллагааг дэмжин ажиллахыг хүслээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.