Сүүлийн үед цус харвалт залуужиж, 30 орчим насны залуучууд эмнэлэгт хүргэгдэх болсон талаар эх сурвалжууд мэдээлэх болсон.
Тэгвэл “Сонгдо” эмнэлэг уг асуудалд анхаарал хандуулж, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор долоо хоног бүрийн баасан гаригт иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж эхэлжээ.
Энэ талаар тус эмнэлгийн мэдрэлийн эмч Б.Оюунчимэгээс тодрууллаа.
-Иргэдэд мэдрэлийн үзлэг үнэ төлбөргүй хийж байгаа гэж сонслоо. Дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхгүй юу?
-Арваннэгдүгээр сард Дэлхийн тархины харвалттай тэмцэх өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан “Сонгдо” эмнэлгийн мэдрэлийн эмч нар ард иргэдээ үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд долоо хоногийн баасан гариг бүр өглөө 8.30 цагаас оройны 17.30 хүртэл мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үзлэг хийн, зөвлөгөө өгч байгаа юм.
-Тэгэхээр үйлчлүүлэгчдийн хувьд үзлэгт хамрагдахад тодорхой шалгуур байх уу. Эсвэл хүссэн ямар ч хүн үйлчлүүлэх боломжтой юу?
-Мэдээж цус харвалттай хүмүүст нээлттэй. Тэр ч утгаараа харвалтын шинж тэмдэг илэрсэн, урьд өмнө нь оношлогдож байсан, шинээр шинж тэмдгүүд илэрч байгаа хүмүүс үзлэгт бүрэн хамрагдах боломжтой. Аяны хувьд цус харвалт гэх сэдвийн дор ч гэлээ бүх төрлийн мэдрэлийн зовиур шаналгаатай иргэдэд мөн зөвлөгөө өгч байгаа. Тэгэхээр хүзүү, толгой, нурууны өвдөлттэй ч хүмүүс хандах боломжтой гэсэн үг.
-Хэр их хүн хандаж байна. Дийлэнх зовиур, шалтгаан нь юу байна?
-Бүх төрлийн мэдрэлийн эмгэг, зовиуртай хүмүүс үзүүлж байна. Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт би үзлэг хийсэн л дээ. Дунджаар арав орчим хүн үзүүлсэн. Дийлэнх нь нуруу, толгойн өвдөлттэй хүмүүс байлаа.
-Сонирхсон иргэд цаг авч үйлчлүүлэх үү?
-Цаг авах шаардлагагүй. Манай эмнэлэгт хандаж, нэрээ бүртгүүлээд үзүүлэх боломжтой. Манай аян арванхоёрдугаар сарыг дуустал үргэлжилнэ.