Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй эх орны хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний шошгын мэдээлэлд хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтын явцад бидний сайн мэдэх наполеон тортыг цөөнгүй газрууд үйлдвэрлэдэг. Тэгвэл тус шалгалтаар найман үйлдвэр зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаалж байжээ.

Тодруулбал "Дэлгэрэх бейкери", "Ариун хурын хишиг" ХХК, "Өгөөмж хүнс нарийн боовны цех"-ийн "БҮЖИН" нэрийн наполеон тортнууд үйлдвэрийн хаяг тодорхой бус, хадгалах хугацаа буруу, хүнсний нэмэлтийн олон улсын тэмдэглэгээ бичигдээгүй, шошгон дээрх утас нь орох ярианы эрх хаагдсан байсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Мөн үйлдвэрийн хаяг, үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацааг бичээгүй бүтээгдэхүүнүүд мөн илэрсэн юм. Үүнд "Тэргүүн" нарийн боовны цехийн "Тэргүүн" боов, "Стимо" ХХК-ийн "Цэцгэн" жигнэмэг үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг тэмдэглээгүй байна.

Түүнчлэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хугацааг урьдчилан бичсэн зөрчил илэрчээ. БГД-ийн "Орги Үндэс" ХХК-ийн "Pingu" нэрийн цөцгийтэй тараг нь аравдугаар сарын 20 өдрийн хяналт шалгалтаар арваннэгдүгээр сарын 30 гэсэн сар өдрийг урьдчилан тавьсан байжээ.

Үйлдвэрлэлийн бус аргаар буюу гэрт үйлдвэрлэж хүнсний сүлжээнд борлуулж буй зөрчлүүд мөн илэрсэн юм. Тухайлбал "Төгөлдөр" ХХК-ийн гэрийн нөхцөлд наполеон торт үйлдвэрлэн, худалдаанд нийлүүлдэг байжээ.
Ийнхүү тус шалгалтын явцад давхардсан тоогоор 175 үйлдвэрийн шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнийг илрүүлжээ. Түүнчлэн зөрчлийг арилгуулахаар аж ахуйн нэгж иргэдэд энэ чиглэлээр заавар зөвлөмж өгөх, зарим бараа бүтээгдэхүүнийг худалдаанаас татах зэрэг арга хэмжээнүүдийг авсан юм.