Манай улсад худалдаалж буй хүүхдийн тоглоомуудаас түүвэрлэн хийсэн судалгаагаар химийн бодис зөвшөөрөх хэмжээнээс их. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд хор учруулж байгааг тогтоосон.
Манай улсад импортолж буй тоглоомын химийн найрлагыг шалган, стандартад нийцээгүй бол худалдахгүй байх боломж хомс. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ тоглоомд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай.
Хүүхдэдээ чанаргүй, химийн найрлага ихтэй тоглоом худалдан авах нь ямар сөрөг нөлөөтэй хийгээд бид юунд анхаарах талаар мэдээллийг бид “Үнэ хямд, үнэр ихтэй тоглоом аюулын дохио” нийтлэлээрээ хүргэсэн.
Тэгвэл энэ удаад ямар төрлийн тоглоом гэдгээс хамааруулан юуг анхаарах талаар НЭМХ-ээс гаргасан зөвлөгөөг хүргэж байна.
Хүүхэд аливаа химийн бодисын нөлөөлөлд илүү өртөмтгий байдаг бөгөөд бага хэмжээний хортой зүйл байсан нь ч хүүхдийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлөөд зогсохгүй, харшилтай болгох улмаар хүүхэд эрүүл мэндээр хохироход хүргэдэг гэдгийг дахин сануулъя.
Хүүхэлдэй
Охидын тоглодог хүүхэлдэйнүүдийг ихэвчлэн хуванцраар хийдэг бөгөөд химийн бодис ихээр агуулдаг байна.
Тэдгээрийн хувцас гоёл чимэглэлийн хэрэгсэл, цахилгаан эд ангиудыг агуулсан байдаг. Тиймээс жижиг хүүхэлдэй худалдан авахаас зайлсхийгээрэй. Тэд ихэвчлэн чимэглэлийн гэсэн ангилалд хамаардаг учир химийн бодисын хууль эрх зүйн хязгаарлалтад хамаарагддаггүй байна.
Мөн худалдан авах гэж буй хүүхэлдэйн шошгон дээр “Эко” гэсэн тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаарай. Хэрэглэхийн өмнө хүүхэлдэй болон түүний чимэглэлийг сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй.
Чихмэл тоглоом
Охид гэлтгүй хөвгүүд ч чихмэл тоглоомд дуртай байдаг. Тэвэрч унтах нь бий. Тэгвэл чимхэл тоглоом худалдан авахдаа урт ширхэгтэй, нийлэг, үслэг даавуугаар хийсэн чихмэл тоглоом худалдан авахаас татгалзах хэрэгтэй.
Учир нь энэ төрлийн материалаар хийсэн чихмэл тоглоом ихэвчлэн харшил үүсгэдэг бөгөөд даавууны нарийн үс ширхгийг хүүхэд залгих аюултай.
Тиймээс бүтээгдэхүүнд “Эко” шошго байгаа эсэхийг шалгаж, хэрэглэхийн өмнө угааж, агаарт хатааж байх нь зүйтэй. Мөн үнэгүй, бэлэг дурсгалын тоглоомоос зайлсхийх хэрэгтэй.
Чихмэл тоглоом өөртөө тоос шороо ихээр татдаг тул ойр ойр угааж, цэвэрлэхийг зөвлөж байна.
Модон тоглоом
Модон тоглоомд таавар, эвлүүлдэг тоглоом, хүүхэлдэйн байшин, угсардаг тоглоомууд багтдаг. Будаггүй, хатуу модон тоглоом ихэнхдээ аюулгүй байдаг.
Харин цавуу ихээр агуулсан модон тоглоом нь хорт хавдар үүсгэгч химийн бодис формалдегид агуулж байх магадлалтай учир аюултайд тооцдог.
Мөн лак болон хүнд металл түүний дотор хар тугалга агуулж болох модон тоглоомоос болгоомжлох хэрэгтэй. Тиймээс наасан хэсгүүд нь аль болох цөөн, лакдаагүй, будаггүй эсвэл байгалийн будагтай, хатуу модон тоглоом худалдаж авахыг зөвлөж байна.
Хуванцар тоглоом
Зөөлөн хуванцар тоглоомд синтетик резин тоглоом, шаар, зөөлөн хуванцар гэх мэт тоглоомууд багтана.
Эдгээр нь дааврын тогтолцоонд нөлөөлөх фталат нэгдлийг агуулж байх магадлалтай. Хатуу хуванцар тоглоом нь фталат бага агуулах магадлалтай учраас аюул багатай байдаг. Гэсэн хэдий ч ийм төрлийн тоглоомнууд заримдаа хүнд металл болон бусад аюултай бодисыг агуулж болно.
Тиймээс байгалийн резинэн тоглоом, шошгон дээр PVC-free, Free phthalate гэсэн бичигтэй бүтээгдэхүүнийг сонгох, химийн бодис хүчтэй үнэртэж буй бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй.
Гоо сайхны болон будгийн хэрэгсэл
Сүүлийн үед охидын тоглоом дунд элбэгшсэн зүйл бол гоо сайхны хэрэгсэл. Гоо сайхны иж бүрдэл нь хар тугалга, формальдегид болон фталат агуулдаг байна. 2009 онд Канадын засгийн газрын Эрүүл мэндийн холбооноос хүүхдийн нүүрний будганд хар тугалга, хүнцэл, мөнгөн ус, кадьми, сурьма зэрэг хүнд металл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн болохыг мэдээлсэн байна.
Гоо сайхны тоглоом насан туршид эдгэрэшгүй харшил үүсгэж болзошгүй тул худалдаж авахгүй байх хэрэгтэй. Зайлшгүй худалдан авах шаардлага гарвал хүнсний болон ургамлын будагтай бүтээгдэхүүн сонгоорой.
Мөн тосон будаг, будгийн харандаа, усан будаг, баримлын шавар, гарын болон нүүрний усан будаг, гоо сайхны будгийн иж бүрдэл зэргийг худалдан авахдаа анхааралтай хандахыг зөвлөж байна.
Цахилгаан үүсгүүртэй тоглоом
Удирдлагатай машин, мотоциклоос эхлээд зайгаар болон цахилгаанаар ажилладаг тоглоомуудаас аль болох зайлсхийх хэрэгтэй.
Тухайлбал DVD тоглоом, цахим тоглоом, гар утас, цахилгаан машин, галт тэрэг, компьютер зэрэг электрон бараа бүтээгдэхүүний зай гоожсоноос үүсэх бромт нэгдэл хордлогын эрсдэлтэй.
Тиймээс бага насны хүүхдүүдэд цахим болон зайгаар ажилладаг тоглоомууд өгөхөөс зайлсхийгээрэй.
Мөн энэ төрлийн тоглоом авах шаардлага гарвал зай ордог хэсэг тусгай жижиг түлхүүрээр онгойдог эсэхийг шалгаарай. Хүүхдэд зориулсан энэ төрлийн тоглоом зайг амархан авахаас сэргийлсэн. Хүүхдүүд энэ төрлийн тоглоомын зай амандаа хийх, залгих зэргээр хоолойгоо түлсэн тохиолдол манай улсад гардгийг мэргэжилтнүүд онцолж байна.