gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

73 мянган хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ШИНЭ ЭМНЭЛЭГТЭЙ боллоо

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2015-11-03
0
Twitter logo
Р.Адъяасүрэн
0
Twitter logo
Эрүүл мэнд
2015-11-03
73 мянган хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ШИНЭ ЭМНЭЛЭГТЭЙ боллоо Хүүхдийн эмнэлгийн тоглоомын өрөө

Баянгол дүүргийн 0-16 насны 73 мянга гаруй хүүхдэд хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулж, өнөөдрөөс эхлэн иргэдэд үйлчлэхээр боллоо.

Хуучин Эрүүл мэндийн VII төвийн барилгыг дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар засварлаж, тоног төхөөрөмжийг шинэчлэн 140 ортой хүүхдийн эмнэлгийг байгуулжээ.

Өнгөрсөн жилүүдэд тус дүүргийн 15 хорооны хүүхэд Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлэгт ханддаг байжээ. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд шинэ Эрүүл мэндийн цогцолбор байрандаа хүүхдийн тасаг нээж, Эмүжин эмнэлгийг ашиглалтад оруулснаар дүүргийнхээ хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх боломжтой болжээ.

Хүүхдийн хөдөлгөөн, сэтгэцийн хөгжлийг тодорхойлох, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, сэргээн засах төв Хүүхдийн хөдөлгөөн, сэтгэцийн хөгжлийг тодорхойлох, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, сэргээн засах төв

Харин өнөөдөр нээлтээ хийж буй эмнэлэг ашиглалтад орсноор дүүргийнхээ эрүүл мэндийн тусламж авах хүүхдүүдийн 60 хувийн ачааллыг авч ажиллаж чадна гэдгийг тус эмнэлгийн зөвлөх эмч Б.Күма хэлсэн юм.

Хүүхдийн эмнэлэгт оношлох, эмчлэх, сэргээн засах чиглэлээр хүүхдийн яаралтай түргэн тусламжийн кабинет, өсвөр үед ээлтэй клиник, нарийн мэргэжлийн таван төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх кабинет ажиллана. Тодруулбал, дотор, зүрх судас, шүд, рентген, чих хамар хоолой, физик эмчилгээ, арьс, харшил, лаборатори, Эхо зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

Шинээр ашиглалтад орж буй эмнэлгийн мэргэжилтэн, боловсон хүчийг 2013 оноос хойш тусгайлан бэлтгэж, сургасан байна. Ингээд нийт 50 эмч, эмнэлгийн ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байгаа аж.

Хүүхдийн эмнэлгийн дарга Ө.Батжаргал: Боловсон хүчний 95 хувийг бэлтгэчихсэн

“Хүйтний улирал эхэлж, ханиад томууны дэгдэлт ихэсч байгаа энэ үеэс урьтаж эмнэлгийнхээ үйл ажиллагааг эхлүүллээ. Зөвхөн хүүхдэд зориулсан ор, зөөлөн эдлэл, эмчилгээний сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр эмнэлгийг бүрэн хангасан.

Мөн хүүхдийн хөдөлгөөн, сэтгэцийн хөгжлийг тодорхойлох, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, сэргээн засах төвийг нээж байна. Дээр нь хүүхдийн тоглоомын өрөөг хүртэл тохижуулсан.

Боловсон хүчний 95 хувийг бэлтгээд байна. Цаашид сувилагчийн орон тоог нэмэхээр ажиллаж байна” гэлээ.

Эрүүл мэндийн зургадугаар төвийн суурин дээр баригдаж буй Ахмад настны нөхөн сэргээх төв, 100 ортой хүүхдийн эмнэлэг ирэх онд ашиглалтад орох юм байна. Ингэснээр Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ 100 хувьд хүрэх юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан