GoGo News Agency төв цэвэрлэх байгууламжийн талаар цуврал сурвалжлагыг хөндөж уншигч та бүхэнд хүргэсээр байна.
Цэвэрлэх байгууламжийн талаарх цогц сурвалжлага, нийтлэлийг ЭНД-ээс уншаарай.
Тэгвэл цэвэрлэх байгууламжийн талаарх сурвалжлагууд шийдвэр гаргагчдын анхаарлын төвд оржээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар цэвэрлэх байгууламжийн талаарх мэдээллийг гишүүд сонссон.
Мөн өнгөрсөн бямба гарагт Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан юм.
Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/846 дугаар захирамж гаргалаа.
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах ажлыг удирдлагаар хангаж, ажлын явцад төрийн байгууллагуудаас санал, зөвлөмж, зөвшөөрөл авах, хяналт тавих үйл ажиллагаа гшуурхай зохион байгуулах, төсөл хэрэгжих явцад гарч буй аливаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилго бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ.
Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа ажиллах юм.
Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болгожээ.