Монгол Улс НҮБ-ын гишүүн 172 орны саналыг авч, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон талаар бид мэдээлсэн юм.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр Нью-Йоркоос ирсэн даруйдаа энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
"Энэ сарын 28-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний сонгууль боллоо. Тус сонгуульд Монгол Улс амжилттай өрсөлдөж, 192 орноос 172 санал авч, Азийнхаа бүлгээс нэгээр гарч сонгогдлоо. Энэ бол олон талт дипломат ажиллагааны маш чухал сонгууль. Хүний эрхийн зөвлөл гэдэг бол ач холбогдлоороо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дараа ордог хоёр дахь том сонгууль юм. НҮБ-ын гишүүн 192 орнууд тоглолт явуулдаг, улс төрийн тэмцэлдээний талбар" хэмээн Л.Пүрэвсүрэн сайд хэллээ.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь 47 гишүүнтэй бөгөөд энэ жил 18 гишүүнийг нь шинээр сольжээ. Үүнээс Ази-Номхон далайн бүлэгт таван суудал оногдон, долоон улс өрсөлдсөн байна. Манай улстай өрсөлдсөн Арабын Нэгдсэн Эмират Улс 159, Киргиз 147, БНСУ 136, Филиппин 113 улсын саналыг тус тус авч, Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдсон.
Монгол Улсын хувьд анх 2012 онд нэрээ дэвшүүлж, энэ гурван жилийн хугацаанд сонгуулийн компанит ажил явуулсан аж. Үүний үр дүнд Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан юм.
Манай улсын хувьд анх удаа ийм том сонгуульд нэрээ дэвшүүлж, өрсөлдөн ялалт байгуулсан нь олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүнд ямар түвшинд байгааг маш тодоор үзүүллээ гэж Гадаадын хэргийн сайд хэллээ.
Түүнчлэн энэ асуудалд олон жил ажиллаж, хүчин чармайлт гаргасан дипломатуудын ажлын үр дүн гэдгийг онцоллоо.
2016-2018 онд Женевт байдаг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд ажиллах юм. Олон улсын дипломатууд, хуульчид, хүний эрхийн чиглэлээр ажиллагсад олон улсын бодлогод оролцох, туршлага суух, Монгол Улс өөрийнхөө нэр хүндийг өсгөх боломж олдож байгаа аж.
Түүнчлэн бидний дараагийн алхам бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдох юм. Аюулгүйн байдлын байнгын бус зөвлөлийн гишүүнээр 2022-2023 онд ажиллахаар нэрээ дэвшүүлсэн. Энэхүү сонгуулийн угтвар бол Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон явдал байлаа гэж Л.Пүрэвсүрэн сайд хэллээ.