gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өвлийн дугуй сонгоход учир бий

Засгийн газрын мэдээ
2015-10-31
0
Twitter logo
Засгийн газрын мэдээ
0
Twitter logo
2015-10-31
Өвлийн дугуй сонгоход учир бий

Хүйтэрч, үнэ нь нэмэгдэхээс өмнө өвлийн дугуйгаа бэлдэхийг зөвлөе

Хэд хоногийн өмнө орсон цас жолооч нарт өвлийн бэлтгэлээ базаахыг сануулсан дохио боллоо. Өөрийн төмөр хүлгээ өвөлд бэлдэхийн тулд тос маслоо сольж, дулаан хучлагаа зэхэхээс гадна өвлийн дугуй авах нэг том даваа хүлээж буй.

Өдгөө жолооч нарын хэрэглэж буй дугуй дөрвөн улирлынх гэсэн нэртэй боловч Монголын нөхцөлд өвлийн дугуй авахаас өөр аргагүй болдог. Гэхдээ өвлийн дугуй сонгоход учир бий.

Үнэндээ өвөл, зуны дугуй нь хээний хувьд л ялгаатай байдаг. Өвөл болж, халтиргаа гулгаа үүссэн үед арзгар хээтэй, зөөлөн дугуй тавьдаг. Зуны дугуй нь өвөл явахад халтирахаас гадна хүйтэрсэн үед хөлддөг. Тиймээс аюулгүй байдлын үүднээс дугуйгаа заавал солих ёстой.

Валютын ханшийн өөрчлөлт дугуйны үнэд нөлөөлсөн гэдгийг ченжүүд хэлж байлаа

Манай жолооч нар мөнгөний бололцоондоо тааруулан хуучин дугуй авч тавих нь элбэг. Үүнд буруу юм байхгүй л дээ. Гэхдээ дугуйны хээ нь тавиас дээш хувьтай, чийгшлээ алдаагүй байх хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна. Дугуй болгон дээр хээний заалтын тэмдэг байдаг тул үүнийг нь харж сонголтоо хийнэ гэсэн үг. Мөн дугуйныхаа он, сарыг харж байж аваарай. Мэдээж он залуу байх тусмаа сайн.

Монголд Япон, Солонгосоос шинэ дугуй албан ёсоор оруулж ирдэг хэд хэдэн компани бий. Мөн хувь хүмүүс энэхүү зах зээлийн нэлээд хувийг эзэлдэг. Гэхдээ ченжүүд цас орохтой зэрэгцээд дугуйны үнээ нэмчихдэг гэмтэй. Тиймээс жолооч нар болж өгвөл хүйтэрч, үнэ нь нэмэгдэхээс өмнө өвлийн дугуйгаа бэлдээд авчихвал зүгээр. Ер нь компаниуд хүйтрэхээр зуны дугуйгаа, дулаарахаар өвлийн дугуйгаа хямдруулдаг. Ийм үед нь аваад хадгалчихвал эдийн засагт хэмнэлттэй байх болно. Гэхдээ хэдэн сарын дараа хэрэглэх дугуйг нар, салхинаас хол, битүү орчинд хадгалах ёстойг анхаараарай.

Жилийн өмнөхтэй харьцуулахад өнөө жил өвлийн дугуйны үнэ бага зэрэг хямдарчээ. Монголчуудын хамгийн их унадаг “Prius” машины хуучин дугуй нýг жилийн өмнө 35-50 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин одоо хээнээсээ шалтгаалаад 25-40 мянган төгрөгөөр зарагдаж байна. Жийп ангиллын том машины дугуй харин бага зэрэг өсчээ. Тухайлбал, шинэ дугуй 400- 500 мянгын хооронд, хуучин нь 250-300 мянган төгрөгийн хооронд зарагдаж байгаа юм. Валютын ханшийн өөрчлөлт дугуйны үнэд нөлөөлсөн гэдгийг ченжүүд хэлж байлаа.

Жолооч та дугуй худалдаад авсан л бол бэлтгэл хангагдлаа гэсэн үг биш. Үүний цаана өөр шат дамжлага бий. “Дугуй угсрах стандарт хамгийн чухал байдаг. Одоо манайхан дугуйныхаа амыг хэрэглэж байсан маслоор тослоод байгаа. Энэ бол буруу. Дугуй обудтайгаа барьцалдах ёстой байтал маслоор тосолсноор гулгамтгай болгодог. Ийм тохиолдолд дугуй нуухнаасаа мултрах магадлал өндөр. Уг нь зориулалтын саван бий. Үүнийг хэрэглэвэл аюулгүй. Бас жолооч нар дугуйныхаа хийн даралтад анхаарах хэрэгтэй. Дугуй засварын газруудад баздаг гараар хий шахдагийг бид мэднэ. Гэхдээ энэ нь стандартад нийцэхээ больсон. Үүний оронд зориулалтын суурин компьютероор оношлуулан хийгээ тааруулах нь илүү найдвартай. Энэ бүх үйлчилгээг хийлгэж байж цогц болдог.

Хэрэв таны дугуйны хий тохироогүй бол хянах самбар дээр гэрэл гарч ирнэ. Хий их бол дугуй голоороо элэгдэнэ. Харин багадсан бол хоёр захаараа элэгддэг. Тиймээс хийг нь яг тааруулж байж илүү удаан хэрэглэнэ гэсэн үг” хэмээн “Standard Tire” компанийн захирал Б.Сайнхүү тайлбарласан юм.

Эцэст нь сануулж хэлэхэд, тухайн автомашинд ямар дугуй тохирох талаар бичсэн заавар бий. Энэ зааврын дагуу дугуйгаа сонгох нь хамгийн чухал гэдгийг санаарай.

Г.Баярсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан