Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэх тасгийн сахиурын өрөөг засварлан тохижуулж, өнөөдөр ашиглалтад орууллаа.
Өдөртөө 20-с 60 орчим хүн энд ирж ойр дотныхоо хүмүүсийг сахидаг бөгөөд өмнө нь модон сандлаас өөр тавилгагүй байжээ.
Харин одоо модон сандал, хоёр давхар ор, хувцасны өлгүүр, гутлын шүүгээ, ус цэвэршүүлэгчтэй болжээ.
Энэ ажлыг Рапид Вишн сангаас хийсэн бөгөөд сарын хугацаанд уг өрөөний тааз, шалыг янзлан, цонхыг нь вакум болгож, ариун цэврийн өрөөг ч мөн тохижуулсан байна.

Хийсэн ажлынхаа талаар сангийн гүйцэтгэх захирал Э.Насанжаргал хэлэхдээ,
-Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийх ажлаа судалж яваад ГССҮТ-д ирсэн. Түлэнхийн төв энд ирээд нөхцөл байдал хүнд байгааг харсан учраас тусламж хэрэгтэй газар бол энэ юм байна гэж сонгосон.
Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед хувийн нэгжүүд нийгмийн сайн сайхны төлөө энэ мэт ажлыг хийгээсэй гэж уриалж байгаа юм.
Сар гаруйн хугацаанд бид энэ өрөөний шалыг сольж, тааз шинээр хийж, ханыг тэгшилж янзалсан. Мөн угаалгын өрөөг иж бүрэн тохижуулж, модон хаалга цонхыг вакум болгосон. Сангийн иж бүрэн засвар хийж, цахилгааны монтаж гэрэлтүүлгийг шинээр шийдсэн. Сахиуруудтай уулзаж байхад утас цэнэглэх залгуур их хэрэгтэй байдаг гэсэн учраас энэ асуудлыг ч мөн шийдээд байна гэлээ.
Нээлтийн ажиллагааны үеэр хуучин сахиурын өрөө байхаас хүүгээ сахиж буй С.Мөнхтогоо хадаг, зургаар шинэ өрөөг мялаасан юм.

Тэрээр “Манай хүү осолд ороод энд ирсэн. Ах нь 24 хоног сэхээн амьдруулах тасгийн үүдэнд байна. Энд зарим шөнө сахиур нь багтдаггүй. Жаргал зовлон хосолсон их хэцүү тасаг шүү дээ. Үхэл амьдралын заагт байдаг учраас ар гэрийнхэн нь хүнд байдаг. Сахиурын өрөөг шинэчилж, тохижуулсанд баяртай байна. Ядарсан сахиур амрах ортой, ус буцалгагчтай, ариун цэврийн өрөө нь ч тухтай юм билээ. Хуучин бид энэ вандан сандал дээр шахалдаад л суудаг байсан юм. Дэлхийн энергийн төвийн зургийг энд эмчлүүлэхээр ирсэн хүн бүр эрүүл энх болоод гараасай хэмээн хүсэж хананд нь өлгөлөө” гэв.
Эрчимт эмчилгээний тасаг 12 ортой бөгөөд дунджаар 7-10 өвчтөнтэй байдаг аж. Ингэхээр сахиурын тоо багадаа 20 ихдээ 60 орчим байдаг аж.
Эрчимт эмчилгээ хийж, хүнд нөхцөлд байдаг учраас ойр дотнын гэх хүмүүс энэ тасгаар байнга ирдэг аж. Өрөөг тохижуулсан нь өвчтөнүүдийн ар гэрийнхэн төдийгүй эмнэлгийн ажилд ч нэмэр болж байна гэдгийг тасгийн эрхлэгч Ж.Түмэн-Өлзий хэлж байлаа.
“Эрчимт эмчилгээний тасагт маш хүнд нөхцөл байдалтай хүмүүс ирж үйлчлүүлдэг. Тэдний ар гэрийнхэн байх ая тухтай байдлыг хангах орчин бүрдүүлж өгсөнд баяртай байна. Ойр дотнын хүн нь гэмтсэн байдаг учраас ар гэрийнхэн сэтгэл санааны хувьд хүнд байдаг. Тиймээс тодорхой хэмжээнд тэдний ая тухтай байдлыг хангаж өгөх нь бидний ажилд тус болж байгаа хэрэг” хэмээн тэрээр тайлбарласан юм.
40 орчим метр квадрат талбайтай энэ өрөөг анх 2000 онд байгуулж байжээ. Нялх хүүхэдтэйгээс эхлээд хөдөөнөөс ирсэн хүмүүс энэ өрөөнд байрладаг тул ая тухыг хангах шаардлагатай байдаг талаар ГССҮТ-ийн Чанар, дотоод хяналтын албаны дарга Ч.Нямхүү хэлж байлаа.
Рапид вишн сангаас ГССҮТ-д байрлах Хүүхэд хамгаалах өрөөний хананд зураг зурж, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд бага боловч сэтгэлийн дэм өгсөн байна.