Японы Ерөнхий сайд Шинзо Абэ манай улсад хоёр дахь удаа айлчлаад буцлаа.
Дэлхийд эдийн засгаараа гуравдугаарт, Азид хоёрт бичигдэх томоохон гүрний Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хугацаанд буюу дөрвөн жилийн дотор Монголд хоёр удаа айлчилсан нь хоёр орны харилцаанд түүхэн үйл явдал боллоо гэж талууд онцлов. Энэ нь Япон улс Монголд ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл аж.
Өмнө нь Японы Ерөнхий сайд нар Монголд 7-8 жилийн давтамжтай айлчилж байсан юм.
- 1991 онд Ерөнхий сайд Т.Кайфү,
- 1999 онд Т.Обүчи,
- 2006 онд Ж.Койзүми,
- 2013 онд Шинзо Абэ нар Монголд иржээ.
Харин манай талаас өндөр түвшний буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын айлчлалыг Шинзо Абэ Ерөнхий сайдаар сонгогдсоноос хойш нийт долоон удаа хийжээ.
Өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотод НҮБ-ын 70 дугаар чуулган болоход Монгол-Япон-АНУ-ын Ерөнхийлөгч нар анх удаа гурван талт уулзалтад оролцсон юм. Энэ үеэр амласны дагуу Ерөнхий сайд Шинзо Абэ Төв Азийн орнуудад хийх айлчлалаа Улаанбаатараас эхэллээ.
Ерөнхийлөгч эрхэм зочиндоо хөөрөг барин мэндчилж, хувийн уран зургийн цуглуулгаасаа сонирхуулжээ.
Тэрээр юуны өмнө Их тэнгэр дэх Ерөнхийлөгчийн гэрт гэргийн хамт зочлов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Шинзо Абэ нар найм дахь удаа уулзсан нь энэ. Тэгэхээр Ерөнхийлөгч түүнийг гэр бүлийнх нь хамт гэртээ угтах нь яах аргагүй мэт.
Тэрээр эрхэм зочиндоо хөөрөг барин мэндчилж, хувийн цуглуулгаасаа “Хаврын зураг” гэдэг зургийг үзүүлж сонирхууллаа. Энэ үеэр хатагтай Акиэ Абэ “Монголд дахиж ирвэл морь унамаар байна гэдгээ ч илэрхийлэв. Сануулахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн гэрт зочилсон анхны гадаад улсын Төрийн тэргүүн болж байна.
Хэдийгээр Шинзо Абэ гэргийн хамт дөрөвхөн цаг саатсан ч хэд хэдэн сайхан мэдээ дуулгав.
ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР ИРЭХ ОНООС ХЭРЭГЖИНЭ
Манай улс анх удаа Японтой Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалт өсгөх магадлалтай, бизнес эрхлэгчдийн удаан хүлээсэн энэ гэрээ 2016 оны эхнээс хүчин төгөлдөр болох гэнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Шинзо Абэ УИХ-ын дарга З.Энхболдтой уулзахдаа энэ гэрээний талаар ярилцсан юм.
Эдийн засгийн түншлэлийн гэрээ хэрэгжиж эхэлснээр Монголын 8100 төрлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр Японы зах зээлд оруулах боломжтой. Харин Японы тал 5900 нэр төрлийн бүтээгдэхүүнийг манай зах зээлд гаалийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх боломж нээгдэнэ. Гэхдээ гэрээ хүчин төгөлдөр болсны дараа таваас 10 жилийн хугацаанд бүрэн хэрэгжинэ гэдгийг Л.Пүрэвсүрэн сайд онцоллоо.
Чөлөөт худалдааны гэрээг багтаасан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг өнгөрсөн зургаадугаар сараас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч өнөөг хүртэл хойшилсон. Үүний тулд УИХ-аар хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах ёстой байв. Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалыг угтан эдгээр хуулийг УИХ өчигдөр бөөндөж баталсан. Эдгээр нь
- Гаалийн тухай хууль,
- Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон
- Онцгой албан татварын тухай хууль юм.
ТАВАН ТОЛГОЙН ЗҮҮН ЦАНХИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛД ОРОЛЦОЖ БОЛЗОШГҮЙ
Юуны өмнө тэрээр Таван толгойн зүүн чиглэлийн төмөр замын төсөл болон холбогдох дэд бүтцийн бусад төслүүдэд хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурсныг онцлох хэрэгтэй. Ийм санамж бичиг байгуулах саналыг манай талаас тавьжээ.
Энэ оны сүүл гэхэд нэг их наядаар дутах төлөвтэй байгаа манай улсын төсөвт 200 сая иенийн зээл олгохоо Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэн.
Энэ дагуу нэр дурдсан төслүүдийн ТЭЗҮ-г боловсруулах Монголын саналд хүндэтгэлтэй хандахыг Ерөнхий сайд Шинзо Абэ холбогдох албаныхандаа уламжилсан гэдгээ илэрхийлсэн. “Тэгэхээр эдгээр төсөлд Япон Улс нухацтай хандах хэрэг үү” гэсэн сэтгүүлчийн асуултад Японы Гадаад хэргийн яамны Олон нийттэй харилцах албаны дарга Кэнко Сонэ “Ерөнхий сайд нухацтай биш, хүндэтгэлтэй гэж хэлсэн. Монголын талаас тавьсан санал тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Ямартай ч эдгээр төсөл үр дүнтэй эсэх, эдийн засгийн ямар ашигтайг энэ оны арванхоёрдугаар сард багтаагаад Японы тал судлах боллоо.
Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МАН-ын гишүүн Ч.Хүрэлбаатар АН-ынханд хандаж, “Та нар Тавантолгойг явуулж чадахгүй. Би басаж байна” гэсэн юм. Тэгвэл Шийдлийн Засгийн газар Тавантолгойн төслийг явуулахаар нэг талаас консорциумтай хэлэлцээ хийн (багийг “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайхан ахалж буй), нөгөө талаас Японы Засгийн газартай төмөр замын эхний тохироогоо хийлээ.
Шинэ оны өмнөхөн Японы тал энэ төсөлд оролцох эсэхээ мэдэгдэх нь Япон, Хятад, Монголын компаниас бүрдсэн консерциумтай хийх хэлэлцээнд ч сайнаар нөлөөлнө. Гэхдээ энэ төслийн талаар Японы ААН-үүдэд хангалттай мэдээлэл өгөх нь зүйтэй гэдгийг Шинзо Абэ онцолсон.
200 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ ОЛГОНО
Сүүлийн хоёр долоо хоногийн турш УИХ-ын гишүүд энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Албатай юм шиг л жил бүр алдагдалтай баталдаг төсвөө дахин орлого зарлагын зөрүүгүйхэн батлах аргыг их хурлын гишүүд хайсаар. Хийх ажил их ч, тэдгээрийг санхүүжүүлэх орлого хүрэлцэхгүйн зовлонг одоо бид биеэрээ амсч байна.
“Хааны эрэлд”-олон улсын цэргийн сургуулилтад японы төлөөлөгчид анх удаа оролцсон.
Тэгвэл манай улсад 200 сая ам.долларын зээл олгохоо Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэн. Энэ нь өнөөдрийн ханш болох 1993 төгрөгөөр бодвол 398 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд оны эцэс гэхэд бий болох төсвийн алдагдлын 1/3-тэй тэнцэх юм.
Гэхдээ зээлийн нөхцөл буюу зээл ямар хугацаатай, хүү нь хэдэн хувь бэ гэсэн асуултад Гадаад хэргийн сайд хариулсангүй. Энэ зээлийг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, болон байгаль орчныг хамгаалах, хоёр үе шаттай төсөлд зарцуулах аж.
Дашрамд хэлэхэд манай улс өмнө нь тус улсаас ЖДҮ-ийг хөгжүүлэхэд 25, 75 болон 100 сая иенийн зээлийг тус тус авсан юм.
МОНГОЛ БАРИЛГАЧИД ТОКИОГИЙН ОЛИМПИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОЛЦОНО
Япон Улс 2020 онд Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулна. Бэлтгэл ажлын хүрээнд хийх барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтад Монгол ажилчид оролцохоор боллоо. Энэ саналыг Японы талаас тавьжээ. Тэгэхээр МСҮТ-үүдэд барилгын мэргэжил эзэмшсэн, ойр зуурын Япон хэлтэй иргэдэд сайхан боломж нээгдэх нь. Гэхдээ одоогоор чухам хэдэн ажилчныг, хэзээ явуулах нь бас л тодорхойгүй.
ОЛОН УЛСЫН ИНДЭРТ БИЕ БИЕНЭЭ ХАРИЛЦАН ДЭМЖИНЭ
Манай улс хоёр жилийн өмнө АОХН-ийг нэг жилийн турш амжилттай даргалсан. Үүний адил олон улсын байгууллагууд дахь Монгол Улсын оролцоог тэлэн, гишүүнээр элсээд зогсохгүй, тухайн байгууллагуудад монгол дипломатчийг удирдлагын түвшинд ажиллуулах бодлого баримтлах болсон.
Энэ нь Монгол Улс статусаа гурван түвшинд, үндэсний, олон улсын болон бүсийн түвшинд урагшлуулах бодлогын илрэл. Энэ дагуу НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 2015 оны, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний 2022 оны сонгуульд нэрээ дэвшүүлээд байна.
Нэр дэвшүүлсэн орнуудын сонгон шалгаруулалт буюу сонгууль ирэх долоо хоногт болох юм. Энэ үеэр Монгол Улсыг дэмжинэ гэдгээ Японы Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн. Мөн манай улс ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны нэгт нэрээ дэвшүүлсэн Япон Улсыг дэмжихээ албан ёсоор илэрхийллээ.
МОНГОЛ УЛС УМАРД СОЛОНГОС, ЯПОНЫ ХООРОНД ГҮҮР БОЛДОГ
Өчигдөр болсон уулзалтын үеэр олон жилийн өмнө Умард Солонгосчуудын хулгайлсан япон иргэдийн асуудлыг ч хөндлөө. Мөн цөмийн пуужин хөөргөнө гэж үе үе мэдэгддэг Умард Солонгосын эсрэг бусад орнууд нэгдэх нь зүйтэй гэж үздэгээ Японы Гадаад хэргийн яамны төлөөлөгч сэтгүүлчидтэй уулзахдаа хэлэв.
Монгол Улс өөрийгөө тэтгэсэн хөгжлийг бий болгоход Япон Улс үргэлж хамтран ажиллахад бэлэн.
БНАСАУ олон жилийн турш Япон иргэдийг хулгайлсан гэдгээ няцааж ирсэн ч 2002 онд Пхеньян хотноо зохиогдсон Япон, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр үүнийг анх удаагаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан. Мөн энэ явдлыг таслан зогсооно хэмээн амлажээ.
Японы 16 иргэнийг Хойд Солонгос хулгайлсан гэж Японы Засгийн газар тогтоосноос тав нь 2002 онд, 24 жилийн дараа нутагтаа эргэн ирсэн түүхтэй. Дараа нь 2004 онд Пхеньян хотноо болсон Япон, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнд өмнө нь нутаг буцсан таван хохирогчдын гэр бүлийг ч Япон руу илгээжээ.
Амьд эсэх нь тодорхойгүй бусад иргэдийн талаар Хойд Солонгосын тал нэн даруй үнэнийг тогтоох нарийвчилсан судалгааг дахин хийхээ мэдэгдсэн ч одоог хүртэл тайлбар хийгээгүй юм байна. Харин Японы Засгийн газар үлдсэн 19 иргэн бүгд амьд гэдэгт итгэдэг юм. Энэ байдлыг Монгол Улс ойлгон, биднийг дэмжин ажилладагт Ерөнхий сайд Шинзо Абэ талархал илэрхийлжээ.
Учир нь найрсаг бус харилцаатай хоёр орны төлөөлөгчид 2012 онд Улаанбаатарт уулзсан. Ихээхэн нууцлаг болдог ийм хурал дахин болсон эсэх нь тодорхойгүй ч Монгол Улс энэхүү хоёр орныг холбох гүүр, зуучлагчийн байр сууринд байгааг Японы талаас дэмжлээ.
Мөн өчигдөр болсон хэлэлцээний үр дүнд хоёр улс хамтран байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлэх, Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын менежментийг Японы консорциумтай хамтран хэрэгжүүлэх, “Эрч” санаачлагын хүрээнд бүс нутгийн хэмжээнд хамтран хэрэгжүүлэх ажлуудын төлөвлөгөөг баталжээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шинзо Абэтэй уулзахдаа Японы идэвхтэй, энх тайванч бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Талууд улс төр, аюулгүй байдлын салбарт яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг улам урагшлуулах талаар санал нэгдсэн юм. Дашрамд хэлэхэд өнгөрсөн зургаадугаар сард болсон “Хааны эрэлд”-олон улсын цэргийн сургуулилтад японы төлөөлөгчид анх удаа оролцсон. Энэ нь хоёр орон аюулгүй байдлыг хангах чиглэлээр илүү нягт хамтарч ажиллаж байгааг нотолно.
Эцэст нь хөгжингүй орны Ерөнхий сайдын бидэнд хандан хэлсэн нэг өгүүлбэрийг онцолъё. Тэрээр "Монгол Улс өөрийгөө тэтгэсэн хөгжлийг бий болгоход Япон Улс үргэлж хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм. Үүнийг өрөөл бусдаас хамааралгүй хөгжөөрэй гэсэн захиас гэж ойлгов.