gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Монголын 8100 төрлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр Японы зах зээлд гаргах боломжтой"

Х.Көгершин
Нийгэм
2015-10-22
0
Twitter logo
 
Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын үр дүнгийн талаарх нэгдсэн мэдээллийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр сэтгүүлчдэд өглөө.

Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахдаа хоёр орны улс төрийн харилцааны талаар дэлгэрэнгүй яриа хэлэлцээр өрнүүлсэн. Эдийн засгийн түншлэлийн гэрээ дараа оны эхнээс хүчин төгөлдөр болоход бэлэн боллоо. Энэ бол манай улсын зүгээс байгуулсан анхны чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр юм. Энэхүү айлчлалын үеэр талууд дээрх гэрээний талаар мөн хэлэлцсэн гэдгийг сайд хэллээ. 

Эдийн засгийн түншлэлийн гэрээ хэлэлцээний хүрээнд Монголоос 8100 төрлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр Японы зах зээлд оруулах боломжтой болно. Харин Японы талаас 5900 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг мөн Монголын зах зээлд гаалийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх боломжтой болно. Гэхдээ гэрээ хүчин төгөлдөр болсны дараа таваас 10 жилийн хугацаанд бүрэн хэрэгжинэ гэдгийг Л.Пүрэвсүрэн сайд онцоллоо.

Японы талаас манай эдийн засаг тууштай бодлого явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Үүний нэг илрэл нь Таван толгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах, иж бүрнээр бүтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан гэв.

Тус төсөл хэр зэрэг үр дүнтэй, эдийн засгийн хувьд ямар ашигтай байх вэ гэдгийг энэ оны арванхоёрдугаар сард багтаагаад Японы тал судалгаа хийхээр болсон байна.

Төв аймгийн Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудал Японы зээлээр баригдаж байгаа билээ. Тэгвэл тус нисэх буудлын менежментийн асуудлаар Японы талтай хамтран ажиллахаар болжээ.

Азид чанартай дэд бүтцийг хөгжүүлэхэд Японы тал анхаарч, ирэх таваас 10 жилийн хугацаанд энэ салбарт 110 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ хэмээн энэ оны тавдугаар сард болсон Никкэй форумын үеэр Шинзо Абэ мэдэгдсэн билээ. Энэ боломжийг бид Монголд ашиглах ёстой. Үүнтэй холбогдуулан Монголын нүүрсний боломжийг ашиглаад нүүрсийг хийжүүлэх Японы тэргүүний технологийг ашиглах талаар өнөөдөр хэлэлцсэн гэлээ.

Үүнээс гадна бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзан хэлэлцээ хийсэн байна.

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн комисст нэр дэвшүүлсэн бөгөөд ирэх долоо хоногт сонгууль явагдана. Үүнтэй холбогдуулан Японы тал дэмжихээ илэрхийллээ хэмээн Л.Пүрэвсүрэн сайд хэллээ.

Сонирхуулахад Япон улс "Их долоо" болон "Их 20"-д багтдаг юм. Энэхүү олон улсын байгууллагын гишүүн орны удирдлагуудаас Монгол Улсад хоёр дахь удаа айлчилсан хүн бол Японы Ерөнхий сайд Шинзо Абэ юм.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан