gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Дэмбэрэл: Засгийн газрын өр пуужингийн хурдаар өслөө

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2015-10-21
0
Twitter logo
 
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл улсын өрийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр ирэх гурван жилд төлөх өрийн дарамтыг ард түмний нуруунд үүрүүлэх үү, эсвэл Засгийн газар, УИХ сайн ажиллах замаар орлого олж, өрөө төлөх үү гэсэн хоёр сонголтын өмнө байгааг онцлов.

Түүний хэлснээр 2016 оны төсөв, 2017 оны төсвийн төсөөллөөс үзэхэд ард түмний нуруунд өрийн дарамтыг үүрүүлэх хувилбарыг эрх баригчид сонгоод байгааг тоо баримтаар тайлбарлалаа.

Өнөөдрийн байдлаар улсын нийт гадаад өр 21.7 тэрбум ам.доллар болж, 2012 онд 11.6 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад бараг хоёр дахин өсөөд байна. Үүн дотор Засгийн газрын өр зонхилох хэсгийг эзэлж байгаа гэнэ.

Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр 13.7 их наяд төгрөг болж байна. Энэ өр 2012 оноос хойш пуужингийн хурдаар өссөнийг ахмад гишүүн онцоллоо. Тиймээс Засгийн газрын өрийг хэрхэн зогсоох, бууруулах нь тулгамдсан асуудал боллоо гэж Д.Дэмбэрэл гишүүн мэдээлэв.

Ирэх гурван жил буюу 2016-2018 онд манай улсын төлөх өр үлэмж хэмжээгээр нэмэгдэх тооцоог тэрээр хийжээ. Тухайлбал,

  • 2016 онд Монгол Улсын төр, хувийн хэвшил нийлээд 900 орчим сая,
  • 2017 онд 2 тэрбум,
  • 2018 онд 1,3 тэрбум гаруй, нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын гадаад өр төлнө.

Энэ нь одоогийн ханшаар бодоход найман их наяд төгрөг. Түүнчлэн 2016 онд 962 тэрбум төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт төлөх бөгөөд энэ нь төсвийн 37 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, 2016 оны төсөвт томоохон дарамт ирж байна гэв.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "Төсөвт суулгах замаар л энэ их өрийг төлнө. 2016 онд Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэхгүй гэсэн нь өрөө төлөхөөс өөр аргагүй болчихсон. Гурван сонголт байна.

Нэгдүгээрт, Засгийн газар сайн ажиллаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, орлого их олж төлөх нэг арга бий.

Хоёрдугаарт, Засгийн газар энэ ажлаа хийж чадахгүй бол ард түмний нуруунд өрийг үүрүүлнэ. Гуравдугаарт, байгалийн баялгаа барьцаалах байдлаар төлөх хувилбар бий.

2016 оны төсөв, 2017 оны төсвийн төсөөллөөс харахад ард түмний нуруунд үүрүүлэх замаар өрөө төлөх сонголтыг Засгийн газар хийх гэж байна. Ирэх оны төсөвт цалин, тэтгэврийг нэмэхгүй, цалинг хасах санал оруулж ирсэн" гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан