Хүүхэд 38-40 хэм хүртэл халуурах, бөөлжих, хэвлийгээр өвдөх зовиур илэрч, хөөмий, залгиур хоолой, хүүхэн хэл, зөөлөн тагнай орчмоор улайх, гүйлсэн булчирхай томорч үрэвсэн залгихад эмзэглэлтэй болж хөндүүрлэж, арьсан дээр хоорондоо маш шигүү байрласан, тод улаан өнгөтэй, цэг шиг жижиг тууралт гарвал та эмчид хандаарай.
Дээрх шинж тэмдэг улаан эсэргэнэ өвчний үед илрэх бөгөөд энэ нь А хүрээний стрептококкоор үүсгэгддэг, ерөнхий хордлого, гүйлсэн булчирхайн үрэвсэл, арьсан дээрх тууралтаар илэрдэг цочмог халдварт өвчин юм. Бага насны хүүхдүүд ялангуяа 10 хүртэлх насны хүүхдүүд илүү өртдөг.
2015 он гарсаар улсын хэмжээнд улаан эсэргэний нийт 350 өвчлөл бүртгэгдсэнээс 94.2 хувь нь Улаанбаатар хотод гарчээ.
Манай улсад улаан эсэргэнэ өвчин 1952 оноос эхлэн бүртгэгдэж, сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа тул Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Өвчлөл бүх насныханд бүртгэгдэж байгаа ч ес хүртэлх насны хүүхдийн өвчлөл 86.7 хувийг эзэлж, 20 гаруй хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.
- Илрэх шинж тэмдэг:
- Ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Халуурна (38-40С)
- Хөөмий, залгиур, гүйлсэн булчирхайн үрэвсэл (улаймал шинжтэй юм залгихад эмзэглэлтэй хөндүүр болно)
- Тунгалгийн булчирхайн үрэвсэл (тэмтрэхэд эмзэглэлтэй хатуувтар)
- Тууралт (хоорондоо маш шигүү, тод улаан заримдаа цайвар өнгөтэй, цээжний 2 хажуу хэвлийн доод хэсэг, цавь, суга, тохойд илүү шигүү гарсан байдаг),
- Хэл зузаан цайвар өнгөртэй болно (2-3 хоногт өнгөр нь хэлний үзүүр болон хоёр захаасаа арилна, 4-5 дахь хоногт хэл час улаан өнгөтэй болж бөөрөлзгөнөтэй төстэй харагдана),
- Бөөлжих, хэвлийгээр өвдөх, нойр хоолондоо муудна.
Халдварын эх уурхай хэн бэ?
- Улаан эсэргэнэ өвчтэй хүн, А хүрээний стрептококкын нян тээгчид юм.
- Халдвар ямар замаар дамжих вэ?
- Улаан эсэргэний халдвар агаар дуслаар амьсгалын замаар дамжина. Мөн уг өвчин үүсгэгчээр бохирлогдсон эд юмс, тоглоом, өвчтөний хувцас, хүнсний зүйл, сүүгээр дамжиж болно.
Хэзээ хамгийн халдвартай байх вэ?
- Улаан эсэргэнэ өвчний нууц үе дунджаар 2-7 хоног ба өвчний эхний өдрөөс бусдад халдварлах боломжтой.
- Хэрвээ урьд нь улаан эсэргэнэ өвчнөөр өвдөөгүй хүн, уг өвчнөөр өвчилсөн хүнтэй хамт байсан бол
- 10-21 хоног эмчийн хяналтанд байх,
- Гарын ариун цэврийг сайтар сахих,
- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, агааржуулах,
- Ам, хамрын хөндий, хоолойгоо цэвэршүүлэх уусмалаар өдөрт 2-3 удаа зайлах,
- Амин дэмтэй хоол хүнс хэрэглэх,
- Халуун, бүлээн унд цай, шингэн зүйл ердийнхөөс ахиухан уух,
- Дулаан хувцаслаж байх,
- Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.