Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгож чадсан залуу дуучин Д.Найдандорж "Хайраар зөөлөрдөг хорвоо" анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна.
2012 онд СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөнөөс хойш уран бүтээлээ тасралтгүй туурвиж буй тэрбээр урын сандаа 20 гаруй дуутай, тэдгээрийн 10-ыг нь клипжүүлж, сонсогчдодоо хүргээд байна.
"Сэтгэлийн нандин", "Хайраар зөөлөрдөг хорвоо", "Эхийн сэтгэл", "Алтанхан говь минь", "Аавдаа эрхэлсэн нас минь", "Нэг үе-Нэгэн хүслэн", "Хоёр буурлаа түшиж яваарай", "Ээжийн цэнхэр нутаг", "Мөрөн хот" зэрэг дуулсан дуу бүрийг нь хүмүүс андахгүй.
Өдгөө өөрийн уран бүтээлийн үр дүнг сонсогч олондоо тайлагнахаар Монгол бөхийн өргөөнд энэ сарын 30-нд 19:00 цагаас тоглолтоо хийх юм. Энэхүү тоглолтонд МУГЖ С.Жавхлан, МУГЖ Ө.Уянга болон Я.Гэрэлчулуун, Б.Болд, Б.Чинбаяр, Э.Чулуунчимэг зэрэг үе тэнгийн залуу уран бүтээлчид ая дуугаа өргөнө.
Дашрамд дурдахад, Д.Найдандорж энэ оны эхээр "Сэтгэлийн нандин" хэмээх анхны цомгоо гаргасан билээ.
Тоглолтын тасалбар 15000 төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарыг Монгол бөхийн өргөөний кассаас авах боломжтойгоос гадна "Ноён зууч" 1900-1950 үнэгүй хүргэж байна.
Холбогдох утасны дугаар: 94998070, 89998070, 96998070, 98988070
Дуучин Д.Найдандоржийн урлаг хэмээх их айлд хэрхэн хөл тавьж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн тухай түүхийг дараах нэвтрүүлгээс үзэх боломжтой.