Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийслэлийн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг хийхээс гадна иргэдийн экологийн боловсролд зориулсан олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг болно.
Үүний нэг болох “Ногоон хашаа” төсөл нь иргэдийн эрүүл экологийн тэнцвэрт орчин бүрдүүлэх, иргэдэд амьдарч буй орчноо сайжруулах, ногооруулж цэцэрлэгжүүлэх сэтгэл төрүүлэх болон экологийн боловсрол олгох зорилготой.
“Чинаагийн Галсан сан” болон “МИКА Монгол” ТББ-тай хамтран дөрвөн үе шаттай эхлүүлж өнгөрсөн 5 сард нэгдүгээр шатны ажлаа Нийслэлийн 3-р амаржих, ХӨСҮТ, ерөнхий боловсролын 97-р сургуульд 9 000 гаруй мод тариад амжилттай эхлүүлсэн.
Одоогийн байдлаар хоёрдугаар шатандаа 9 байгууллага сонгон шалгаруулаад аравдугаар сарын 26 хүртэл 9 670 мод тарих төлөвлөгөөтэй байна.
БЗД-ийн 200 дугаар цэцэрлэгт 980 ширхэг хайлаас модыг төслийн 2-р шатны эхлэл болгон тарилаа.