gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Арилжааны банкууд зээлийн хүүгээ өсгөжээ

Эдийн засаг
2008-04-24
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2008-04-24

Сүүлийн үед арилжааны бүх банк орон сууцны зээл олгох болсноос байрны үнэ улам бүр өсч, инфляцид сөргөөр нөлөөлөх болжээ. Иймд Монгол банкнаас инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ гурван хувиар нэмж 9,75 хувь болгосон. Сүүлийн үед “Зоос”, “Хас” гэх мэт банкууд зээл олгохоо зогсоогоод байгаа аж. Мөн ихэнх банк зээлийн хүүгээ өсгөжээ. Арилжааны зарим банкаар орж зээлээ зогсоох эсэх, хүү нь яагаад өссөн талаар тодрууллаа. Дараагийн дугаарт зээлээ зогсоосон банкуудын байр суурийг хүргэх болно.

Худалдаа, хөгжлийн банкны Маркетинг, бүтээгдэхүүн хөгжлийн газрын захирал А.Мөнхбаясгалан

-Зарим банк зээлээ зогсоосон. Танайд ийм шаардлага тулгарсан уу?
-Бидэнд зээлээ зогсоох шаардлага байхгүй. Учир нь манайх санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд хангалттай. Санхүүжилтийн эх үүсвэрийг банкууд иргэдээс татсан хадгаламжаар бүрдүүлдэг.

Манай банк хадгаламжаа татахын сацуу олон улсын зах зээл дээрээс 75 сая ам.долларын бонд гаргасан учир санхүүжилт хангалттай байдаг. Мөн иргэд болон байгууллага, аж ахуй нэгжээс татсан харилцах хадгаламж болон бондыг оруулбал санхүүгийн эх үүсвэр 70 гаруй хувиар өссөн. Нөгөөтэйгүүр, манай зээл төрөлжсөн байдаг. Иймд олон төрлийн салбарт зээл өгдөг учир нэг салбарын хямралаас хамаардаггүй.

-Зээлийн хүү нэмэгдсэн үү?
-Төв банкнаас саяхан өөрийн хүүг өсгөсөн байгаа. Үүний дагуу бид зээлийнхээ хүүг өсгөлөө. Тухайлбал, орон сууцны зээлийн хүүг өсгөсөн. Энэ нь улс даяар өрнөж байгаа инфляцын нөлөөтэй холбоотой. Инфляц 18 хувьтай байгаа. Бидний зээл зах зээл сарын 1,3 хувь байсан. Үүнийг 12-оор үржүүлэхэд жилд 16,9 хувь болж байна. Иймд ашиггүй ажиллах үндэслэлтэй учир инфляц дагаад хүү өсч байгаа юм.

-Танай банкны зээлийн хүү дундажаар хэдэн хувиар өссөн бэ?
-1,2-2 хувиар өсгөсөн гэхэд болно.

“Капитал” банкны Бизнес мэдээллийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Дарханбаатар

-”Капитал” банкинд зээлээ зогсоох нөхцөл байдал үүссэн үү?
-Манай банк зээлээ зогсоох шалтгаан алга. Зээлийг зогсоох хоёр гол хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт, эх үүсвэрийн дутагдалтай байж болно. Нөгөө талаас эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд зээлээ зогсоодог. Тэгэхээр зарим банк дээрх хоёр шалтгаанаас болж зээлээ зогсоосон байх.

-Танай банк Орон сууц санхүүжилтийн корпорацитай хамтраад “40 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд зээл олгож байгаа. Зээлийн хүү ямар байгаа вэ?
-Энэ бол манай зээл биш. Өөрөөр хэлбэл, дээрх хөтөлбөрийг манай банкаар дамжуулан хэрэгжүүлж байгаа юм. Иймд зээлийн хүүг нэмэх, хасах эрх бидэнд байхгүй. Ер нь уг хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй зээлийн хүү зах зээл дээр хамгийн хямд байгаа. Жилийн 11 хувь гэдэг нь сарын 0,9 хувь юм.

-Тэгвэл танай банкнаас олгож буй зээлийн хүү хөдлөх үү?
-Бид зээлийн хүүгээ нэмэхгүй. Харин тогтвортой барих, эсвэл бууруулах байх. Энэ нь зах зээлээс шалтгаална.

-“40 мянган  орон сууц” хөтөлбөрийн хүрээнд олгоход танай банк ямар нэг эрсдэл хүлээх үү?
-Цаанаасаа байршсан хөрөнгө л дөө. Бид гэрээ хийгээд авчихсан болохоор эрсдэл байхгүй гэж үзэж байгаа.

-Дээрх хөтөлбөрийн хүрээнд зээлийг олон жилийн хугацаатай олгож байгаа. Энэ хугацаанд зах зээлээ дагаад зээлийн хүү хэлбэлзэх болов уу?
-Хэрэв манай мэдлийн зээл бол тухайн үеэс хамаараад зээлийн хүүг өөрчлөөд яваад байна. Харин дээрх хөтөлбөрийг төрөөс хэрэгжүүлж байгаа учир хүү нь өөрчлөгдөхгүй. Тухайн иргэн 10 жилийн хугацаатай гэрээ байгуулсан бол энэ хугацаанд зээлийн хүү хөдлөхгүй. Өөрөөр хэлбэл, ирээдүйд зээлийн хүү хэрхэн өөрчлөгдөх нь чухал бус.

-Танай банкнаас олгож байгаа зээлийн хүү хэд вэ?
-Олон багц үйлчилгээнүүд байгаа. Тухайлбал, бизнес, хөрөнгө оруулалт, барилга, орон сууц санхүүжүүлэх зээлүүд 1,8-2,3 хувьтай. Ерөнхийдөө зээлийн дундаж хүү 1,9 байгаа.

“Голомт” банкны Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Батцэцэг

-Танай банкны орон сууцны зээлийн хүү өссөн үү?
-Манайх хүүгээ өсгөсөн. 1,5-1,6 хувийн хүүтэй болж байгаа. Эдийн засгийн байдал, тэр дундаа инфляцтай уялдаад хүү өсгөж байна. Өнгөрсөн онд инфляц 17 хувьтай гарсан. Энэ сард инфляцыг эцсийн байдлаар гаргаагүй ч 20 хувьтай гэж Монгол банкнаас таамаглаж байгаа. Тэгэхээр бүх юмны үнэ өсч байгаатай холбогдуулан бид хүү нэмхээс өөр аргагүй. Гэхдээ манайх энэ төрлийн зээл олгож байгаа бусад банкыг бодвол хамгийн бага хүүтэй. Миний мэдхээр орон сууцны зээл гурван банк олгож байна. “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан банк” байгаа.

-Зарим банк зээлээ зогсоогоод байгаа. Танайх ингэх шаардлага бий юу?
-Манай банкны хувьд ийм асуудал гараагүй. Бусад банк зээлээ яагаад зогсоосныг сайн мэдэхгүй.

Г.Батзориг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан