Сөүлийн, Махатма Гандигийн, Их сургуулийн, Жуулчны гэх мэтчилэн хэд хэдэн гудамжийг бид хэдийнэ нэрлээд сурчихсан. Гэтэл Ж.Самбуугийн эсвэл Ерөнхий сайд А.Амарын гудамж гээд заагаад өгчихвөл олоод очих хүн тун цөөн.
Дэлхийн аль ч улс оронд хаяг байршил, гудамж талбайн нэр нэршил нь тодорхой байдаг. Танихгүй хотод ирээд оршин суугчдаас нь газар асуухад гудамжны нэршлээр төвөггүйхэн заагаад өгчихнө. Хаяг, замын тэмдэг тэмдэглэгээ нь хэнд ч ойлгомжтой, тодорхой.
Нийслэлчүүд Улаанбаатар хотын хаягжуулалтыг тааруу гэж шүүмжилдэг байсан бол сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирчээ. Хаашаа ч харсан гудамж, өргөн чөлөө, зам талбайн хаягийг харж болох ч иргэд анзаардаггүй, бас хэрэглэж заншихгүй байна.
Бид Жамъяан гүний гудамж буюу бидний нэрлэж заншсанаар Blue Sky Tower-ийн урд замаар, мөн Олимпийн гудамж буюу Эрүүл мэндийн яамны ойролцоо алхаж явсан хэд хэдэн хүнээс гудамжийн нэршлийг асуухад "Мэдэхгүй" гэсэн ганц хариулт хэлж байлаа.
Харин тухайн газар оршиж буй байгууллага, аж ахуй нэгж, төрийн захиргааны газрын нэршлээр Гадаад хэргийн яамны ойролцоо, Тэнгис кинотеатрын замын урд талд гэх мэтчилэн хэлээд заншчихсан, түүгээрээ ч маш амархан ойлголцчихно.
НИЙСЛЭЛД 161 ГУДАМЖИЙГ НЭРШИЛТЭЙ БОЛГОЖЭЭ
Өдгөө нийслэлд 161 гудамж, долоон өргөн чөлөө, долоон талбай, дөрвөн тойруу, 14 замыг нэршүүлжээ.
Тэгвэл ингээд ойлголцчихдог юм чинь хотод ийм олон гудамж талбайг нэршүүлэх ямар шаардлагатай юм бэ гэж та бодож байж магадгүй. Бид ямар нэг газрын байршлыг тухайн үед оршин тогтнож байгаа эсвэл өмнө нь байсан аж ахуй нэгж, төр захиргааны байгууллагатай аль ойр байгаатай нь холбон нэрлээд сурчихсан.
Гэтэл тэдгээр байгууллагууд цаг хугацааны аясад өөрчлөгдөж, нэрээ сольдог тул бид гудамжных нь тогтсон нэрээр нэрлэж занших нь зөв юм.
Хаягжуулалт, нэршлийг сайжруулснаар иргэд хот дотроо амар хялбар зорчихоос гадна нэр хаягтай холбоотой ажил үйлчилгээ явуулдаг онцгой байдлын газар, түргэн тусламж, цагдаа, шуудан, такси, хүргэлтийн үйлчилгээ гэх мэт олон байгууллагын үйл ажиллагааг түргэн шуурхай байлгахад нөлөөлдөг байна. Цаашлаад төлөвлөлт, нийгмийн хөгжил, эдийн засгийн өндөр ач холбогдолтой.
Өдгөө нийт гудамжны 30 орчим хувийг түүхэн гавьяа байгуулсан хүмүүсийн нэрэмжит болгожээ. Мөн зөвхөн эх орныхоо бус гадаадын улс орны алдартнуудын нэр болон Сөүл, Токио, Анкара, Бээжингийн гэх зэргээр зарим улсын хотуудаар нэрлэсэн байдаг.
Иргэдэд гудамжны нэршлийн талаар ойлголт өгөх зорилгоор бид "Гудамжаа нэрлэж сурцгаая" цувралыг хүргэж байна. Цуврал #1-ээр нийслэлийн төв орчмын гудамжны нэршлийг танилцуулахаар бэлдлээ.
/Луужингаар эргүүлж үзнэ үү/
ЕРӨНХИЙ САЙД А.АМАРЫН ГУДАМЖ
Чингисийн талбайн зүүн талаас Соёлын төв өргөөний арын замаар Бага тойруу хүртэлх гудамж
Гол газрууд:
- Соёлын төв өргөө
- Хас банк
- Туушин зочид буудал
- Modern nomads ресторан
- Интерном дэлгүүр
СҮХБААТАРЫН ГУДАМЖ
Төв музейн зүүн талын замын уулзвараас хойш Их тойруу хүртэл /Хүрд компани орчим/
Гол газрууд:
- Үндэсний түүхийн музей
- Сүхбаатар дүүрэг
- Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл
- Metro mall их дэлгүүр
- Хүрд компанийн байр
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ ГУДАМЖ
Тавдугаар сургуулийн урд талын замын уулзвараас Герман, БНАСАУ-ын элчин сайдын яамны урдуур МУИС-ийн ЭЗС-ийн хичээлийн байрны урд замын уулзвар хүртэлх гудамж
Гол газрууд:
- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
- Шинэ иргэншил дээд сургууль
- Нэгдсэн үндэстний байгууллага
- Германы элчин сайдын яам
САМБУУГИЙН ГУДАМЖ
Гэсэр сүмийн уулзвараас зүүн тийш Үндэсний түүхийн музейн зүүн талын уулзвар хүртэлх гудамж
Гол газрууд:
- Гэсэр сүм
- Тэнгис кинотеатр
- Засгийн газрын 11-р байр
- Чингэлтэй дүүрэг
- Гал команд
- Үндэсний түүхийн музей
НАМНАНСҮРЭНГИЙН ГУДАМЖ
Peace mall буюу хуучин Энхтайван найрамдлын ордны урд талын замын уулзвараас урагш Сөүлийн гудамж хүртэлх гудамж
Гол газрууд:
- Улаанбаатар их дэлгүүр
- 45-р сургууль
- 2 дугаар амаржих газар
- LA ресторан
/Зургийг Google map/
Видео, зургийг: О.Сүхбат