…Хотын хүүхдүүд хүйтэн хярам уух уу. Одооны залуучууд сүүнд жаахан дургүй болсон юм даг уу даа, ундаа, жимсний шүүс л ууж байх санаатай даг… хэмээхэд нь “Хярам уухгүй байхдаа яахав дээ, Дамчаа гуай чинь бодит амьдрал дээр ч “Мандухай цэцэн хатан”-ы Исмэл тайж, “Үер”-ийн Молом шигээ хутгуур хүн үү, үгүй юү гэсэн юм бодогдоод…
Жижигхэн коридортой, гал тогоо, зочны болоод шүтээний өрөө зэрэг нь тэндээсээ салбарласан, Улаанбаатарт нийтлэг, жирийн л гурван өрөө байр. Хаалгаа гоёсон зурагт хуудас зэрэг нь киноны хүн гэдгийг нь таниулах. Дамчаа гэдэг нэр өөрөө олон тодотгол, сурталчилгааны хуудас нэгээхэн ч хэрэггүй, түүний болоод Монголын кино ертөнцийг төлөөлж чадах билээ. “Ах нь Баян-Өлгий явах гэж байгаа. Та бүхэн аль болох эрт ирээрэй. За, цагаасаа л хоцров” гэж энэ нөхөр болзоо тавихад минь хатуу анхааруулсан юм.
-Нутаг явах бэлтгэлээ базаах гээд зав чөлөө багатай байна уу?
-Бэлтгээд байх зүйл байхгүй ээ. Баян-Өлгийд хойд хоёр хөршийн бараа тоймгүй. Тэнд монгол чихэр л сонин байх даа.
-Төрсөн нутаг, унасан газартаа очиж нэг хөрвөөх нь ээ?
-Өө, чадахгүй. Өндөр настай, бие дийлэхгүй. Манай нутагт өндөр настай болсон хойноо төрсөн газраа хамаагүй очиж болдоггүй юм. Агаар нь тохирохгүй. Агаарт цохигдоно…
-Буянтад таны хамаатан садан бий юү?
-Мэр сэр бий. Дан өвгөчүүд эмгэчүүд шүү дээ. Найз нар бол бараг байхгүй. Зарим нь халиад алга болж. Миний үеийнхэн ер нь цөөрчээ.
-Аяллын зорилго юу билээ дээ?
-Урианхайчуудын цугларалт наадам болох юм.
-Чинагийн Галсан гуай очих болов уу, Та мэдэв үү?
-Тэр очихгүй. Галсан Ховдын Цэнгэлийн хүн. Манайх Алтайн урианхай. Тува урианхайчууд манайхаас өөр өөр.
Алтайн урианхайчуудын наадам маргааш, нөгөөдөр хоёр өдөр тус аймгийн Буянт суманд болно. Манай баатар наадамд оролцчихоод энэ сарын 20-доор ирээд төдөлгүй Замын-Үүд давхих төлөвлөгөөтэй гэсэн. Зочны өрөөний том ширээ дүүрэн ном. Халуун сав, чихрийн таваг тавих зай бараг алга. Гар утас ярианы садаа. Дамчаа гуайн утас хангинаад ярианы сэдэв олонтаа өөрчиллөө. Тэр утсаа аваад,
… Манай эсперанточид уу. За байз, гаднын хүмүүстэй уулзаж чадахгүй нь дээ…. Сүүлийн долоо, найман жил дандаа гадаад явлаа ш дээ, Бельги, Германаар. Би 20-доор буцаад ирнэ ээ. Одоо тун их ажилтай байна. Ирэнгүүтээ Замын-Үүд явах юм. Тэнд бас ажилтай... баярлалаа, одоо яая гэхэв… Ямархуу арга хэмжээ болов. Хаанахын ямар улс ирэв энэ тэр гээд надад сонирхуулаарай. За баярлалаа” гэлээ.
-Урилга уу?
-Үгүй ээ үгүй. Гаднаас эсперанто хэлний эрдэмтэд иржээ. Уулзалт хийх юм байна, би очиж чадахгүй л дээ.
-Та хэлээ үзсээр үү?
-Тэгэлгүй яахав. Энэ толь, номууд байна.
-Таныг бие даагаад сурсан гэдэг?
-Ринчен гуай энх тунх байсан даа, би 1964 онд түүнд шавь орж байлаа. Чимэдийн Дагвасүрэн гэж манай том эсперанточ дөрвөн жилийн өмнө явчихлаа даа. Бид хоёр хамт их багшид шавь орж байсан юм.
Тэр ингэж хэлээд янжуур асаалаа.
-Таныг огт тамхи татдаггүй байх гэж бодсон?
-Би яг 61 дэх жилдээ татаж байгаа. Ах нь одоо 76-тай. Бараг 14-тэйгээсээ татжээ. 1982 онд бие нэлээд муудаад энэнээс гарсан. Хатгаа болж, уушгинд сэв суугаад. Хоёр сар ч хүрээгүй дээ. Эмч нар нутагтаа очиж амар гэлээ. Тэгж 30 жилийн дараа төрсөн нутагтаа очиж билээ. Уушиг ч сайхан болсон, амьтан, ах дүүгийнд бэлгэнд аваачсан янжуураа татаад, сүүлдээ сонинд ороож татсаар хот руу орж ирсэн юм даг. Нэг мэдэхэд л би янжуур зуусан байсан.
Зочны өрөөний ханыг гоёсон хоёр зураг хараа булаав. Тэр том зураг Дамчаа гуайн хөрөг. Нэг их бодлогоширч суугаад зуруулсан бололтой. Гэр бүлийн цомгийг нь харвал тэднийх өнөр айл болох нь илт.
-Танайх чинь олуулаа юм аа?
-Аан энэ зураг уу, хөгшин бид хоёр Солонгост амралтаар очсон юм аа, 1999 онд юм. Манай хоёр охин, хоёр хүргэн тэнд ажиллаж байлаа. Бид хүүхдүүдийг нь авч очиж уулзуулсан хэрэг. Тэр үеэр авахуулсан зураг. Ер нь бол манайх зургаан хүүхэдтэй. Гурван охин, гурван хүүтэй.
-Ач, зээ олон уу?
-20 гаруй болсон. Бас таван гуч байгаа.
-Таны хөргийг хэн зураа вэ?
-Энэ манай шавь Цэмпилмаа, түүний охин Цэнгэлмаа СУИС-ийн зураачийн ангийг төгссөн юм. 10 гаруй жилийн өмнө дөө. Хэдэн өдөр суулгаж өрөнхий төрхийг минь гаргаж аваад нарийн ширийнээ надгүйгээр зурчихдаг юм билээ. Зарим шавь нар минь үзээд “Та чинь яагаад ийм гунигтай байна аа” гэдийм.
-Нээрэн тийм юм?
-Би ер нь амьдралдаа нэг их баясаад, баллаад өгнө гээд инээд алдаад яваагүй юм. Юм бодсоор л байгаад дуусаж байгаа хүн л дээ. Миний амьдарч байсан үе хэцүү, хүнд байсан. Энэ тухайгаа “Би Зэлмийн удам” дурдатгал номдоо бичсэн.
-Ууртай ч юм шиг… Ядахад та голдуу сөрөг дүр бүтээснийг ч хэлэх үү?
-Энэ зурагт миний бүх зан чанар шингэсэн гэж боддог. Би дандаа л юм бодож, уруу царайлж суудаг хүн.
-Ширээн дээр өрөөстэй номуудыг анзаараад байхад бас л нэг тиймэрхүү бодрол, бясалгалын шинжтэй ч юм шиг…
-Үүнээс өөр олон номтой. Эндээс холгүй манай нэг хашаа, байшин бий, бусад нь тэнд байгаа. Энд багтах ч үгүй. Ширээн дээрх номыг би өдөр болгон ашиглана. Кино жүжигчний ур чадварын тухай нэг ном бичиж байгаа. Ном л худалдаж авч байвал их сайхан. “Бүтээмж өндөртэй хүний долоон чанар” гэж энэ тун сайхан ном. Америкт бестселлер болсон юм. Стивен Ковей олон ном уншиж байж бүтээмж өндөртэй хүнд долоон чанар байна гэдгийг илрүүлж бичсэн байгаа юм. Монголчуудад энэ чанаруудаас байгаа.
Гэхдээ монгол хүний сэтгэхгүй, ахуй өөр л дөө. Тухайлбал, өндөр бүтээмжтэй хүн байнга ном уншиж байх ёстой гэж энд өгүүлсэн байгаа юм. Монгол хүмүүс өөр, тэр болгон ном уншихгүй. Явна, үзнэ, сонсоно. Үзсэн сонссоноо ном эргүүлж үзээд өөрөө дүн шинжилгээ хийдэг хүмүүс юм л даа, их өвөрмөц. Ялангуяа, ахмад үеийнхэн. Тэд чинь над шиг ном овоолж аваад шагайгаад суухгүй шүү дээ. Тэр хүн тэгж ярьж байсан, ийм учиртай юм байна гээд дор нь харьцуулаад мэдчих жишээтэй.
-Та өдрийн хэдэн цагийг ном уншиж, бичиж өнгөрөөж байна аа?
-Өдөржин сууж болохгүй байна, эмч зөвшөөрөхгүй, даралт ихэснэ. Голдуу үдээс өмнө, гурван цаг орчим суудаг юм.
-Ид ажлын цагаар нь хүрээд ирж дээ?
-Өө, өнөөдөр ажил хийх ямар ч боломж алга. Дэндүү их халуун байна.
Монгол Улсын гавьяат жүжигчин Банзрагчийн Дамчаа гуайнх энэ байрандаа 1997 оны зургадугаар сард орсон гэнэ. Үүнээс өмнө 13 дугаар хорооллын гурван өндөрт амьдарч байжээ. Урлагийнхан олонтой тэр байрыг уншигчид бас мэдэх байх. “Хотын дуу чимээ, утаа униар нь хэцүү. Сүүлдээ шумуул нь ч дийлдэхээ больсон” гэж хотын хөдөөд суурьшсан шалтгаанаа тайлбарласан. Манай Био Улаанбаатараас асар их, маш их ялгаатай. Агаар нь хотынхоос эрс өөр. Өвөл нь цас ихтэй хүйтэн.
Хүйтэн агаар гэдэг чинь монгол хүнд сайхан, цэвэрхэн гэж цаст уулын хүү Биогоо магтсан. Сэтгэл дундуур ганц зүйл нь тэднийхний хэрэглэж буй сүү, цагаан идээнд ямар ч хяналт, шинжилгээ байдаггүйнх. Тэнд бруцелллёзтой мал олонтой тул ач, гуч нараа тойруулсан өвөө санаа зовохоос аргагүй. Хүүхдүүд том болох тустай, гэхдээ бас түвэгтэй юм гэнэ. Дур тааваар нь байлгаж өгөхгүй “Та хоёр минь төвд ир. Орж гарч байхаас эхлээд настай хүмүүс эмч, эмнэлэгт ойр” гээд шалаад байх болсон гэнэ.
-Био комбинатын байрны үнийг Дамчаа гуай өсгөлөө гэсэн яриа нэлээд эрт гарч байсан. Ямар үнээр авчихаад ийм дуулиан тарьсан юм бэ?
-Сая таван зуугаар л авсан юм. Тухайн үед эндхийн гурван өрөө байрны үнэ 700-800 мянга байсан юм билээ. Би мэдэхгүй, ийм байр байна, сая 500 гэнэ гэхлээр нь “Гурван өрөө байр гэхэд хямдхан юм биш үү. Хүн авчихна, түргэхэн авъя” гээд л нүүгээд ирсэн. Тэгсэн эндхийн хүмүүс “Дамчаа гуай их мөнгөтэй хүн үү” гэцгээсэн гэнэ лээ.
-Ингэхэд та хэр мөнгөтэй хүн бэ дээ?
-Юу ч байхгүй. Байгаа юм энэ хэдэн ач зээ, хэдэн гуч л байна. Баян-Өлгий явж байна гэдэг минь энэ хэдэн хүүхдийн, нутгийнхний минь дэмжлэг юм.
-Кино урлагт хэдэн сайхан дүр бүтээчихсэн, чадалтай жүжигчин. Кинонд тоглоод гайгүй хэдэн төгрөгийн шагнал авдаг л байсан баймаар. Хэдэн төгрөг цуглуулаагүй гэж үү?
-Бодоод үз дээ. Социализмын үед бидний хэнд маань ч мөнгө хадгалах боломж байсан уу, үгүй юү. Тэр дундаа над шиг зургаан хүүхэдтэй хүнд. Би мөнгө хадгална, барина гэдгийг ойлгодоггүй, мөнгөний үнэ цэнийг мэддэг ч үгүй.
-Гэтэл өнөөдөр мөнгө шиг хэрэгтэй юм алга?
-Харин тийм. Энэн шиг чинь хэрэгтэй юм байддаггүй юм байна, базарваань. Хэрэгтэйг нь мэдээд ч хэрэглэж чадахгүй өнгөрөх юм шиг байна л даа.
Хүүхдийн цоо шинэхэн яриагаар манай зочных бас дайллаа. Биднийг очихоос өмнөхөн Б.Дамчаа гуайн нэг хүү нохойгоо салхилуулангаа аавындаа ирж. Тэр нохой хайртай өвөөд нь эрхлээд байхыг анзаарсан гуч охин нь “Манай өвөө ямар хоол юм уу тэй, долоогоод байх юм” гэсэн гэнэ. Ярианы эзнийг өвөө нь хулсны панда хэмээн өхөөрддөг.
“Миний охин бондгор цагаан, хоёр хөөрхөн хар нүдтэй, яг панда шиг байгаа биз” гээд тэр гуч охиноо үнссэн. “Бид уг нь гурвуулхнаа байдаг юм. Хөгшин бид хоёр зээ охинтойгоо. Тэр маань 11 дүгээр анги төгсөж байгаа. Өнөө сүрхий шалгалтаа өгнө гээд түрүүн гарсан. Манайд тавиулууд их ирнэ. Эхнээсээ ирчихсэн байна. Энэ хэдийг явахлаар дараачийн ээлжийнхэн ирнэ” гэлээ.
-Ачаа үзэхээр хүүхдүүдээсээ илүү хайрладаг гэдэг. Гучийг яаж хайрлаж байх юм бэ?
-Бүр хэцүү. Үг хэлж чадахгүй, хайр хүрээд… Түрүүн гүйж ирдэг бондгор манай гуч. Хулсны панда гэсэн чинь өөрийгөө пандаалай болгочихоод гүйгээд байгаа. Эндээс холгүй манай бага хүүгийнх хашаа байшинтай. Тэднийд бас нэг хачин амьтан бий. Эднийг чинь ирэхгүй удахлаар нь дуудаад өөрсдөдөө лай ланчиг хураачих юм. Хүүхэд авчирч энэ агаарт хэд хонуул гэнэ. Тэгээд хэд хонуут нь “Хүүе энийгээ ирж ав, бушуул” гэнэ. Амьдрал гэдэг чинь ийм болгох юм даа.
Тэр уг нь пандаалайгаа тэврээд зургаа авахуулах санаатай байсан л даа. Бяцхан бондгор пандаг өвөө нь өргөж дийлэхгүй, мөн тэр гаднын хүнд бишүүрхүү юм билээ. Хаалганы цаанаас сэм сэмхэн хараад гэрэвшээд буй тэр охин “Би өвөөгийн хүүхэд” гээд өвөр дээр нь ирж эрхлэхгүй журамтай. Энэ занг нь хашир өвөө “Наадах чинь хөдөөний зэрлэгдүү хүн” гэж тайлбарлаад бөөн инээдэм боллоо.
Хүүхэд шуугилдсан өрхийн тэргүүний гэргийг Ц.Огнио гэнэ. Төмөр замын чуулгад бүжигчнээр ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Хоёул урлагийнх атлаа хүүхдүүдээ энэ их айлын гал тогоонд оруулахыг хүсдэггүй бололтой юм. “Манай хэд жүжигчин болох бүгд дургүй” гэх нь ашгүй хүүхдүүд минь урлагт зүтгэх гэж хүчлэн зүтгээгүй юм шүү хэмээн боддогийнх нь илрэл гэмээр.
Тэдний нэг жижиг өрөөгөө шүтээнийх гэх юм. Голдуу хүүхдүүд нь байдаг бололтой. Хойморт нь Янжинлхам бурхнаа залж, арц хүж сангийн бойпор тэргүүтнийг өржээ. “Янжинлхам бурхныг хүмүүс яруу найргийнх гээд өмчлөөд байх юм. Жинхэнэ утгаараа бол ухааны бурхан, ухааныг гийгүүлдэг бурхан юм шүү дээ” хэмээлээ.
“Бурхан багшийн сургаалийн хураангуй” хэмээсэн номыг нээгээд “Миний нэр Дамчой юм шүү дээ. Дээдийн ном гэсэн утга бүхий төвд нэр юм. Хамаг л бичиг баримт дээр Дамчаа гэж бий дээ, одоо яахав” гэв. Бурхан тахилын эсрэг талын хананд Монголын болоод дэлхийн газрын зураг хаджээ. “Миний төрсөн газар яг энд шүү дээ. Энд нэг хар цэг тавьчихсан байгаа даа. Улаанбаатараас 1800 км хол... мөнх цаст уулын тагтанд би төрсөн юм.
Манай хоёр өглөө долоон цагт гараад алхдаг гэсэн. “Алхаж, явж байхгүй л бол бие өвдөнө. Бушуухан өглөө болоосой, салхинд гарах юмсан” л гэж боддог гэх. Ном уншиж, ном бичдэг өвөө ганц дутагдалтай нь дээр өгүүлсэн тамхи. Гэхдээ тэр юм л бол янжуураа зуугаад авдаггүй бас дүрэмтэй. “Хөөш, цаг боллоо” гэхэд нь гэргий нь бараг цочдог гэсэн. Хоёр цаг тутамд нэг ширхэг тамхи татдаг гэнэ лээ.
Ц.Энхмаа