gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улаанбаатарын хөшөө, дурсгалууд болон хуучны барилга байгууламжууд /Цуврал #3/

Д.Жавхлантөгс
2015-10-14
0
Twitter logo
 
Улаанбаатар хотын хэмжээнд хуучны барилга байгууламжийг тоолон, заримыг нь хамгаалалтад авсан байдаг билээ.

Чойжин ламын сүм, Чин ван Ханддоржийн өргөө, Зүүн хүрээ дашчойлон, Гандантэгчилэн хийд, “Гэсэр” сүм, “Бэтүб” хийд  зэрэг сүм хийдүүдээс гадна Богд хааны зуны ордны зарим барилга, Богд хааны ордон музей, Монгол улсын ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшин, Монголын анхны Европ барилга, Одоогийн Зориг сан байрлаж буй барилга, Гэрлэх ёслолын ордон, I сургуулийн барилга гэх мэт нийт 79 барилга байгууламжийг хамгаалалтад авснаар буулгаж нураахыг хориглоно гэсэн үг юм.

Ингэснээр эдгээр нь ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ гэсэн гурван цагийн хэлхээнд оршин тогтоно.

/Зурган дээр очиж дэлгэрэнгүй тайлбарыг уншаарай/

ЧИН ВАН ХАНДДОРЖИЙН ӨРГӨӨ
Богд хаант Монгол улсын үед нийслэл хүрээнд баригдсан гоёмсог байшингийн нэг бөгөөд хүрээнийхэн “Дайчин вангийн өндөр” гэж нэрлэдэг байв. Энэ байшинг 1913 онд Богд хаант Монгол улсын Гадаад хэргийн тэргүүн сайд Чин ван Ханддорж сууцандаа зориулан бариулж, 1915 онд насан эцэстлээ амьдарч байжээ. 1915 онд энэ байшинг түүний хүү Жамбалцэрэнд шилжүүлсэн бөгөөд Ардын Засгийн эхний жилүүдэд хичээнгүй сайд Б.Цэрэндорж сууж байв. 1923 онд уг байшинг Судар бичгийн хүрээлэнд шилжүүлсэн бөгөөд 1940-өөд онд хамгаалалтад авчээ.
Байршил: СБД, 2-р хороо Монгол Энэтхэгийн хамтарсан Сургуулийн баруун талд
Хамгаалалтын зэрэглэл: Хамгаалалтын зэрэглэл: Анх БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоолоор, хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор тус тус улсын хамгаалалтад авсан.

"АЛТАЙ" ЗОЧИД БУУДАЛ БУЮУ ОДООГИЙН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БАРИЛГА
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар байрлаж буй энэхүү барилга нь Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний дагуу баригдсан томоохон барилгуудын нэг юм. Монголын анхны зочид буудлын зориулалтаар баригдсан уг барилгад “Алтай” нэртэй зочид буудал ажиллаж байжээ. ЗХУ-ын архитекторын зураг төслөөр Улсын барилга трестийн барилгачид 1946 онд барилгын суурийг тавьж, 1948 оны 7 дугаар сарын 07-нд ашиглалтад оруулсан. 1961 онд Улаанбаатар зочид буудал ашиглалтад орсонтой холбогдуулан 19000 м.кв талбай, 60 гаруй өрөө тасалгаа бүхий уг барилгад албан байгууллагууд байрлах болжээ. 1964 оноос хойш Улаанбаатар хотын захиргаа байрлаж байна.
Байршил: СБД, Талбайн баруун талд

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРЫН БАРИЛГА
Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын барилга бол Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний дагуу буюу дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтаар барьж байгуулсан томоохон барилгуудын нэг юм. Улсын төв театрын барилга барих тухай Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1940 онд гарч, хөрөнгө нь төсөвлөгдсөн боловч дайны улмаас хойшлогдсон байна. 1946 оны 6-р сарын 28-нд анхны суурийн чулууг тавихад Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар оролцжээ. Улсын төв театр буюу одоогийн Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгын зураг төслийг ЗХУ-д амьдарч байсан герман архитектор Герхард Козель 1945 онд зохиосон бөгөөд 1946-1949 онд Улсын барилга трестийн барилгачид болон японы олзлогдсон цэргүүдээр бариулж ашиглалтад оруулжээ. Театрын барилга 800 хүний суудалтай үзвэрийн гол танхим, олон арван өрөө тасалгаа, эргэдэг тайз бүхий бөгөөд нийтдээ 38 мянган м.кв талбайтай ба барилга, хашааны монгол хээ угалзыг архитектор Б.Чимэд, зураач Д.Манибадар нарын зохиосон зураг төслөөр уран барималч С.Чоймбол, Даваацэрэн, Н.Жамбаа нарын урчууд бүтээжээ. 1963 онд Улсын Хөгжимт Драмын театрыг “Улсын Драмын Театр”, “Улсын Дуурь Бүжгийн Театр” гэсэн бие даасан хоёр театр болгон өөрчилснөөс хойш уг барилгад Улсын Дуурь бүжгийн театр өнөөг хүртэл байрлаж байна. Тус театрын нэрийг 1981 онд “Улсын Дуурь бүжгийн академик театр”, 1994 онд “Сонгодог урлагийн академик театр”, хамгийн сүүлд 2002 онд “Улсын дуурь бүжгийн эрдмийн театр” хэмээн өөрчилжээ.
Байршил: СБД

ЗҮҮН ХҮРЭЭНИЙ ЭРХЭМ ТОЙНЫ АЙМГИЙН ДУГАН БУЮУ ОДООГИЙН ДАШЧОЙЛИН ХИЙДИЙН САХИУСНЫ ДУГАН
Монголын үндэсний архитектурын дурсгалын нэг нь гэр хэлбэрт модон дуган бөгөөд хуучин Их хүрээ (одоогийн Улаанбаатар хот)-ний зүүн хүрээ 30 аймгаас хадгалагдан үлдсэн гурван дуганы нэг нь юм. Түшээт хан аймгийн засаг ноён Рампилдорж 1737 онд тойн хэмээх сахил хүртэж, улмаар 1740-өөд онд хурлын сүм байгуулсныг II Богд Живзүндамба сайшаан түүнд Эрхэм тойн цол соёрхож, байгуулсан сүмд нь Эрхэм тойны аймаг хэмээх нэр хайрлажээ. Энэ нь тус аймгийн гурван дуганаас хэмжээгээр хамгийн том бөгөөд 19 метр голчтой, 6 метр өндөр, голдоо зургаан баганатай, дөрвөн цагариг нуруутай, зассан чулуун суурьтай модон гэр дуган юм. Дуганы хурал номын үйл ажиллагааг 1938 онд хаасан бөгөөд 300-аад лам хурал хурдаг байв. 1990 онд Вангай, Эрхэм тойны аймгийн дуганыг түшиглэн одоогийн Зүүн хүрээ Дашчойлин хийдийг байгуулсан байна.
Байршил: СБД, 8-р хороо, МУИС-ын ЭЗДСургуулийн баруун хойд талд
Хамгаалалтын зэрэглэл: Анх БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоол, сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор тус тус улсын хамгаалалтад авсан.

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ
Энэхүү барилгыг Зөвлөлтийн ард түмнээс бэлэг болгон 1987 онд барьж ашиглалтад оруулжээ. Соёлын төв өргөө нь А, Б, В, Г гэсэн дөрвөн үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд Уран зургийн галерей, Монголын театрын музей зэрэг урлаг соёлын олон байгууллага байрладаг.
Байршил: СБД

НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАРИЛГА
Энэхүү барилга нь Улаанбаатар хотын анхны дөрвөн давхар барилга юм. 1923 онд Монгол улсын анхны дунд сургууль нийслэл хүрээнд "Дунд сургуулийн танхим" нэртэйгээр байгуулагдcан нь өнөөгийн 1 дүгээр сургууль юм. Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1940 оны 60 дугаар тогтоолоор 1 дүгээр сургуулийг Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит болгосонтой холбогдуулан тус барилгыг барьж ашиглалтад оруулсан байна.
Байршил: СБД, 8-р хороо

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ОРДОН БУЮУ ОДООГИЙН УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР
1956 онд Залуучуудын ордон барих хөрөнгө хуримтлуулахаар Нийслэлийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүд санаачлага гаргасныг хот хөдөөгийн залуучууд, иргэд дэмжин хөрөнгө хуримтлуулжээ. Уг хөрөнгөөр барих ордны зураг төслийг архитектор Б.Чимэд, А.Хишигт нар зохиож, 1957 онд барилгын суурийг тавин 1960 оны 10-р сард ашиглалтад оруулжээ. Залуучуудын ордон буюу одоогийн Улсын Драмын эрдмийн театрын барилгыг барьсан энэ газарт Ардын Засгийн Гаалийн хорооны уужим том хашаа байжээ. Тус барилга 200 шахам өрөө тасалгаатай, 700-800 хүний суудалтай жүжгийн 2 танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай. МАХН-ын Төв хороо, СнЗ-ийн 1963 оны 132/182 тоот тогтоолоор Улсын Дуурь бүжгийн театрыг Улсын Драмын театраас салган Залуучуудын ордонд, Улсын Драмын театрыг Ардын Дуу бүжгийн чуулгын хамт байрлуулжээ. 1966 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 154 дүгээр зарлигаар Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон байна. 1981 оны БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар “Улсын Драмын академик театр”, 1994 онд Засгийн Газрын 98 дугаар тогтоолоор “Үндэсний жүжгийн академик театр”, 2002 онд Засгийн газрын 166 дугаар тогтоолоор “Улсын драмын эрдмийн театр” хэмээн нэрлэжээ.
Байршил: СБД, Сөүлийн гудамж

Б.ЭЛДЭВ-ОЧИРЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН КИНО ТЕАТР БУЮУ ОДООГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ
Энэхүү кино театрын барилга бол Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний дагуу буюу дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтаар барьж байгуулсан томоохон барилгуудын нэг төдийгүй Монголд кино театрын зориулалтаар баригдсан анхны барилга юм. Барилгын зураг төслийг 1945-1946 онд инженер Климов зохиосон бөгөөд барилгыг 1948 оны 7 дугаар сарын 08-нд ашиглалтад оруулсан байна. Барилгыг барихад японы олзлогдсон цэргүүдийг дайчлан оролцуулжээ. Кино театр нь 9700 м.кв багтаамжтай, 400 гаруй хүний суудалтай, доод давхартаа бүжиг, үзэсгэлэнгийн танхимтай баригдсан, гурван давхар барилга юм. Энэ кино театрыг Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1947 оны тогтоолоор МАХН-ын зүтгэлтэн Б.Элдэв-Очирын нэрэмжит болгосон бөгөөд олон жилийн турш Улаанбаатар хотын томоохон кино театрын нэгэнд тооцогдсоор ирсэн юм. 1991 оноос энэхүү кино театрын барилгад Монголын хөрөнгийн бирж байрлаж үйл ажиллагаа явуулах болсон байна.
Байршил: СБД, 1 дүгээр хороо, Чингисийн талбайн баруун талд

МУИС-ИЙН ТӨВ БАЙР
Монгол улсын их сургуулийн хичээлийн төв барилгыг зөвлөлтийн архитектор Н.М.Шепетильниковын зохиосон зураг төсөл, инженер Гуреевичийн удирдлагаар 1943 оноос эхлэн барьж, барилгын зүүн хэсгийг 1947 оны 3 дугаар сарын эцэст, баруун хэсгийг 4 дүгээр сард дуусган ашиглалтад оруулжээ. Улсын их сургуулийн гол хэсгийн барилгыг 1947 оны 6 дугаар сарын 28-нд дуусгаж, 7 дугаар сарын 1-нд хүлээн авсан байна. Их сургуулийн төв барилгыг барихад 1945-1947 онд японы 700 гаруй олзлогдсон цэргийг дайчлан оролцуулжээ.
Байршил: СБД, 6-р хороо, Их сургуулийн гудамж, Бага тойруу-4

Х.ЧОЙБАЛСАНГИЙН ӨВЛИЙН ОРДОН БУЮУ 30 ДУГААР БАЙР
Тус байшинг 1947 онд төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин Х.Чойбалсанд зориулан архитектор Н.М.Щепетильниковын 1943 онд зохиосон зураг төслөөр барьж ашиглалтад оруулжээ. Энэ байшинг Х.Чойбалсангийн өвлийн ордон, 30 дугаар байр, Маршалын өргөө хэмээн нэрлэдэг бөгөөд Х.Чойбалсан насан өөд болтлоо амьдарч байжээ. “Гадна тал нь европ классик маягтай, дотор тал нь үндэсний хэлбэртэй байвал зүгээр” хэмээн маршлын зөвлөсний дагуу барьсан уг барилгын ажилд тухайн үеийн Монголын шилдэг зураач, урчуудын ур ухаан, авьяас билиг, хүч хөдөлмөр шингэсэн бөгөөд уран сайхан, засал чимэглэлийн хувьд дахин давтагдашгүй хамтын сор бүтээл болсон байна. Х.Чойбалсанг нас барсны дараа 1953 оноос уг байрыг “Сүхбаатар, Чойбалсангийн ордон музей” болгон өөрчилж, үзэгчдэд үзүүлэх болсон байна. 1961 оноос тус байрыг НАХЯ-ны мэдэлд шилжүүлэн гадаадын өндөр хэмжээний айлчин гийчин суулгах зочид буудал болгон ашиглах болжээ. Анх зургаан өрөөтэй баригдсан энэ барилга нь төрийн зочдын ордны шаардлагад нийцэхгүй хоцрогдсон тул 1986 онд өргөтгөл хийж 20 гаруй өрөө тасалгаагаар нэмэн тохижуулжээ. 1990 он хүртэл НАХЯ-ны III газрын харьяанд, 1990 оноос Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газарт, 1996 оноос Төрийн тусгай хамгаалалтын газарт харьяалагдах болсон байна.
Байршил: СБД, 1-р сургуулийн зүүн талд

ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН
Энэхүү ордон нь манай улсын архитектурын өвөрмөц шийдэл бүхий түүхэн дурсгалт барилгуудын нэг бөгөөд анх 1973 оны 5-р сарын 23-нд Анастасия Ивановна Цэдэнбал Филатовагийн са¬наачилгаар тус ордны шавийг тавьж, 1976 оны 6-р сарын 14-ний өдөр ашиглалтад орж байжээ. Гол хаалганы загварыг Ардын зураач, Төрийн соёрхолт Д.Амгалан /1933-2009 он/ гаргаж, зургийн дагуу тухайн үеийн дүрслэх урлагийн дунд сургуулийн оюутнууд цоолборлон сийлж хийжээ. Ордны нээлтийг хийсний дараагаар Сэлэнгэ аймгийн тракторчин Л.Жаргалсайхан, Д.Тунгалаг нар хамгийн анх гэрлэлтээ батлуулсан байдаг.

 Эх сурвалж: Нийслэлийн аялал жуулчлалын газар

Тайлбар

Тайлбар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан