gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УЛААН-ҮД – УЛААНБААТАР чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэллээ

O.Наранбаатар
Нийгэм
2015-10-12
0
Twitter logo

ОХУ-ын Эрхүү хотын “Ир-Аэро” авиакомпани  Улаан-Үд хотоос Улаанбаатар руу шууд нислэг үйлдэж эхэллээ.

Энэ талаар “Ир-Аэро” компанийн Ачаа тээврийн зохицуулалтын албаны дарга Александр Макин, ОХУ-ын Улаан-Үд хотын “Байкал”  нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Евгиний Сивцов, “Ир-Аэро” компанийн Монгол дахь төлөөлөгч Максим Цыдендоржиев, Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-ны Хэвлэл мэдээллийн атташе Анна Акулова нар мэдээлэл хийлээ.

Улаан-Үд – Улаанбаатар – Улаан-Үд чиглэлийн анхны нислэгийг өнгөрсөн баасан /10.09/ гарагт үйлдсэн бөгөөд цаашид долоо хоног бүрийн даваа, баасан гаригт тогтмол нислэг хийж байх юм. “Ир-Аэро” компани Канадын Bombardier CRJ-200 маркийн тохилог онгоцоор  зорчигчдод үйлчлэх юм байна. Нислэгийн үргэлжлэх хугацаа 1 цаг байна гэж “Ир-Аэро” компанийн Ачаа тээврийн зохицуулалтын албаны дарга ноён Александр Макин мэдэгдлээ.

Өмнө  нь тодорхой шалтгааны улмаас Улаан-Үд – Улаанбаатар – Улаан-Үд чиглэлийн нислэг зогсоод байсан. Харин өнөөдөр энэ чиглэлийн нислэг сэргэснээр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тун удахгүй ашиглалтад орох Транзит заалыг ашиглан Буриадын зорчигчид Сөүл, Токио, Бээжин, Гонгконг, Шанхай хотууд руу, манай улсын иргэд Улаан-Үд хотын онгоцны буудлаар дамжин хойд хөршийн Хабаровск, Красноярск, Новосибирск, Владивосток, Москва хотууд руу транзит нислэг хийх боломжтой болж байна.

Монгол, ОХУ-ын иргэд 30 хоногийн турш харилцан визгүй зорчдог болсноос хойш 1 жилийн ойтой золгох гэж байгаа. Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-ны Хэвлэл мэдээллийн атташе Анна Акуловагийн мэдээлснээр өнгөрсөн хугацаанд ОХУ-ын бүртгэлийн албанаас  гаргасан тоон дүнгээр Монголын 170 мянга гаруй иргэн ОХУ руу   зорчжээ. Тиймээс Улаан-Үд-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн шууд нислэг нь хоёр улсын жуулчдын тоог нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах болно гэж хатагтай Анна Акулова мэдэгдлээ.

Ийнхүү хөрш орнуудын хил залгаа хотуудаас манай улс руу нислэг үйлдэж эхэлсэн нь бүс нутгийн хэмжээнд транзит заалыг ашиглах, авиа компаниудын эдийн засгийг чадавхижуулахад чухал алхам болж байна.

Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан