Та францийн Yamakasi гэдэг киног санаж байна уу? Тэнгэр баганадсан барилга руу авирч, барилгаас барилга руу дамжин үсэрдэг орчин үеийн "Тарзанууд"-ын тухай өгүүлдэг шүү дээ. Үндсэндээ энэ киноноос бид паркур (parkour) хэмээх "гудамжны урлаг"-ийн талаар ойлголттой болсон гэхэд хилсдэхгүй.
Энэ киног сануулахын учир нь Монголын орчин үеийн "Тарзанууд"-ыг уншигчдадаа танилцуулах гэж байгаа болохоор л тэр.
Тэд бол Team U'naided багийнхан бөгөөд интернэтэд "шавь орж" өөрсдийн хоббигоо бий болгожээ.
Байнгын хөдөлгөөнтэй, хөнгөн шингэн гэж тоймгүй эдгээр хөвгүүн дөнгөж сар гаруйн өмнөөс л дээрх нэрийн дор нэгдсэн байна. Гишүүдийн ихэнх нь ерөнхий боловсролын сурагч бөгөөд нэг нь л ШУТИС-ын нэгдүгээр дамжааны оюутан.
Тэдний хоёр нь багадаа таэквондо, жүдогоор хичээллэж байсныг эс тооцвол бусдад нь спортын “суурь” байхгүй. Унаж, бэртэж уйгагүй бэлтгэл хийсний үр дүнд өөрсдийн сонирхлыг өдий зэрэгтээ хөгжүүлж чадсан нь бахархмаар... 2-4 метр зайнд үсэрч, агаарт хоёр эргэлт хийдэг гээд багшгүй сонирхлоороо сурсан гэхэд үнэхээр гайхалтай. Өөр өөр сургуульд сурдаг хэдий ч хүсэл мөрөөдлөөрөө нэгдсэн эдгээр хүүхэд чухам юу хийдгийг Та дараах бичлэгээс сонирхоорой.

“Цэнгүүн багийнхандаа түргэн тусламж үзүүлдэг учраас бид Медик гэж дууддаг юм. Харин Хүсэлбаатарыг Рэк гэдэг, таэквондогоор хичээллэж байсан болохоор нь. Харин Цогбаярыг Тестер гэдэг юм. Дандаа л шинэ, хүнд хэцүү зүйлийг туршиж байдаг болохоор тэр. Өсөхбаярыг бид нар Поский, Дандарыг ДК гэх мэтчилэн шүтдэг паркурчдынх нь нэрээр нэрлэдэг юм” хэмээн тэд ярилцлагынхаа өмнө өөрсдийгөө танилцуулсан.
-Юуны өмнө өөрсдийн хичээллэж буй Parkour, freerunning-ийн давуу талыг уншигчдад маань танилцуулаач?
Team U'naided: Parkour нь бартаа саад давах чиглэлээр үүссэн. Хүний бие бялдрыг хөгжүүлэх зорилготой байсан. Үүнийг “13-р хороолол” кинонд тоглодог Дэвид Вэлли гэдэг залуу хөгжүүлж спорт болгож чадсан байдаг. Харин чөлөөт гүйлт буюу freeruning нь parkour-аас авсан эрч хүч, хөдөлгөөнөө найзуудтайгаа хамт хөгжилтэй болгож хийх эргэлтүүд байдаг. Хүнд илүү үзэмжтэй болгодог гэсэн үг.
Parkour-аар хичээллэснээр биеийн бүх булчин ажилладаг. Бүр нүд хүртэл. Тиймээс биеийг өв тэгш хөгжүүлнэ. Түүнээс гадна гүйлгээ ухаан сайн хөгжинө. Яагаад гэхээр би эндээс үсрээд тэнд буухдаа юу хийвэл гоё байх уу, үүний дараа юу хийх үү гээд их олон зүйлийг хурдан бодож олох шаардлага гардаг. Энэ нь амьдрал дээр тулгарсан асуудлыг шийдлийг хурдан олоход тусалдаг. Parkour сурсан хүн жирийн хүнтэй харьцуулахад гурав дахин хурдан байж чаддаг. Яаралтай үед, болзошгүй аюулаас сэргийлдэг, хаана ч ашиглаж болдгоороо онцлогтой. Газар байрлал голохгүй юу ч хийж болдгоороо давуу талтай.
-Энэ чиглэлээр хичээллэдэг өсвөрийн ганц баг нь танайх гэж сонссон. Нийт хичнээн баг байдаг юм бэ?
Team U'naided: Монголд 3-4 баг байдаг. Орлон тоглогч, графит чиглэл дагнасан бүлгүүд бас ганц нэг байдаг.

-Та бүхний хийж байгаа техникүүд хэр баргийн хүн хийгээд байхааргүй хүнд санагдлаа. Өмнө нь спортоор хичээллэдэг байсан уу?
Team U'naided: Спортоор яг дагнаж хичээллэсэн нь гэвэл Хүслээ таэквондогоор, Дандар жүдогоор хичээллэж байсан. Бусад нь бол спортоор хичээллэж байгаагүй. Гэхдээ бүгд л багадаа спортод дуртай, хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан.
-Спортоор хичээллэж байгаагүй хүүхдүүд энэ эргэлт, үсрэлтүүдийг хийхэд эрсдэл ихтэй байх. Бэртэж гэмтэх тохиолдол их байдаг уу?
Team U'naided: Бэртэл, гэмтэл авах тохиолдол олон бий. Рarkour хийдэг хүн бол бартаа саадыг давах, хүнд бэрхийг туулах зоригтой, тэвчээртэй байх ёстой. Ганц, хоёр бэртлээс болоод хичээж зүтгэсэн зүйлээ хаяна гэдэг бол хэцүү. Анх хичээллэж байхад ээж, аав маань болихыг зөвлөдөг, эрсдэлтэй гэдгийг байнга хэлдэг байсан. Тэгсэн ч гэсэн дуртай зүйлдээ шантралгүй зүтгэж байгаа хүүхдүүдээ хараад эцэстээ хүлээн зөвшөөрдөг юм билээ.
Рarkour нь хүний аюулгүй байдлыг хангах зориулалттай спорт. Харин freerunning нь илүү урлаг тал руугаа хөгжсөн. Чөлөөт цагаа илүү хөгжилтэй, сонирхолтой өнгөрүүлэх боломжийг бидэнд олгодог. Бэлтгэлээ сайн хангаад, зөв дэс дараалалтай явж чадвал бэртэх магадлал гайгүй ээ. Дөнгөж эхэлж байхдаа гар, хөл, ахар сүүл, эгмээ хүртэл хугалж байсан. Тэгээд заах багш байхгүй учраас youtube ухаад л, ганц нэг хүнээс зөвлөгөө аваад үлдсэн хугацаанд нь бэлтгэлээ хийдэг байв. Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр нь амжилт авчирдгийг бид алхам тутамдаа санаж явдаг юм даа.
-Өдөрт хичнээн цагийг бэлтгэлдээ зарцуулдаг вэ?
Team U'naided: Цаг зав гарвал л цуглаад бэлтгэлээ хийдэг. Саяхан Art of motion гээд олон улсын том тэмцээн болсон юм. Бөөнөөрөө суугаад л үзсэн... Тэмцээн 23.00 цагийн үед дууссан. Дуусгаад л бэлтгэлдээ гарцгаасан даа. Тэр өдөр гэхэд л шөнийн 2, 3 цаг хүртэл бэлтгэлээ хийсэн. Энэ мэтчилэн зав зай л гарвал "үсрээд" явчихдаг даа.
-Зуны улиралд хотын гудамж талбай гээд л хаа сайгүй бэлтгэл хийдэг юм шиг байна. Харин өвөл бэлтгэлээ хаана хийдэг юм бэ?
Team U'naided: Өвлийн улиралд бэлтгэл хийхдээ биедээ тохирсон зузаан хувцас өмсдөг. Өвөл бэлтгэл хийхэд бага зэрэг хэцүү. Гэхдээ бусад улирлыг бодвол сайжрах боломжтой улирал гэж үздэг юм. Яагаад гэхээр зузаан хувцастай, өвлийн гутал гэх мэтчилэн хүнд байдаг учраас бэлтгэлд сайн байдаг гэдэг. Хүйтэнд ингээд бэлтгэл хийгээд дасчихаар дулаараад хувцасаа тайлахаар илүү амархан болж ирдэг. Тиймээс л төвшин ахиулахад хамгийн тохиромжтой улирал нь хүйтний улирал байдаг юм. Заримдаа Гимнастикийн зааланд очиж бэлтгэл бас хийдэг. Нийслэл хот маань л бидний бэлтгэлийн талбар юм даа.
-Саяхан энэ чиглэлийнхээ холбоонд элссэн талаараа фэйсбүүк хуудсаараа мэдээлсэн байсан. Энэ талаараа ярихгүй юу?
Team U'naided: Европын паркурын холбоонд манай баг гишүүнээр элссэн. Мөн манай багийн Цогбаяр хувийн зүгээсээ ганцаарчилсан байдлаар гишүүн болсон.
-Зургаа авна, бичлэг хийнэ түүнийгээ эвлүүлнэ гээд баг болсноор паркураас гадна олон төрлийн чадварыг эзэмшиж байгаа юм шиг санагдсан?
Team U'naided: Тэгэлгүй яах вэ. Ихэвчлэн Цэнгүүн зураг бичлэг, эвлүүлэг, хувцаслалт зэрэгт анхаарал тавьдаг. Гэхдээ бүгд л компьютер дээр ажиллах, зураг авах, бичлэг хийх чадварыг эзэмшсэн. Бид нэгнээсээ их урам зориг авдаг. Амьдрал дээр сайн найзууд хэдий ч яг бэлтгэл дээр бол нэгэнтэйгээ өрсөлдөнө, суралцана.
-Багшгүй хэдий ч өнөөдөр олон улсын холбооны гишүүн болтлоо бэлтгэл хийж чадсан танай багийн зорилго юу вэ?
Team U'naided: Бид Art of Motion гээд олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг гаргах мөрөөдөлтэй. Ирэх жил гэхэд багийн бүх гишүүд маань танилцуулга бичлэгээ явуулаад эрх авна гэж төлөвлөсөн.
-Ярилцсанд баярлалаа. Зорилгоо заавал биелүүлээрэй. Амжилт хүсье.

Та бүхэн Team U'naided багийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон бичлэгүүдийг ЭНД дарж үзнэ үү.